|
|
Эрхэмлэх зvйлс ба Vvрэг хариуцлага
Ерєнхий Танилцуулга
Азийн газар зvйн болон соёлын томоохон нутаг дэвсгэрт ажиллаж амьдрах єдєр тутмын бодит туршлагыг Айвенхоу Майнзынхан олж авсан. Амьдрал ахуй болон байгаль орчинтой зєв зохистой харьцаж, хvндлэх зарчмаар vйл ажиллагаагаа явуулдаг нь бидний амжилтын vндэс юм. Мєн бид байгаль орчны болон хvний эрхийн стандартыг баримтлан сахидаг.
Айвенхоу Майнзын Эрхэмлэх Зvйлс ба Vvрэг Хариуцлагын Батламж
Бидний эрхэмлэдэг зvйлс, зорилго болон хvчин чармайлт манай бизнесийн vйл ажиллагааг чиглvvлдэг билээ. Энэхvv Эрхэмлэх зvйлс ба Vvрэг хариуцлагын тухай мэдэгдэлд олон улсын хууль, эрх зvйн орчинд vйл ажиллагаагаа явуулахдаа бидний хvлээн авдаг тєрєл бvрийн зєвшєєрлvvдийн гол цємийг бvрдvvлдэг итгэлцэл, vvрэг хариуцлагуудаас хэсэгчлэн тусгагдсан болно. Ихэнх тохиолдолд тэдгээр зєвшєєрлvvд нь шинэчлэгдэж, єєрчлєгдєж байдаг тул уг зєвшєєрлvvдийг авах vйл явц тасралтгvй хийгдэх ёстой байдаг.
Бидний vйл ажиллагаа хэл яриагаар бус хийсэн бvтээснээрээ, тvvнийхээ vр дvнгээр дvгнvvлнэ гэдэгт бид хатуу итгэдэг.
Бид vйл ажиллагаагаа vнэнч шударгаар дvгнvvлэхэд хэзээд бэлхэн байдаг. Бид ажилчдынхаа ємнє, хувьцаа эзэмшигчдийнхээ ємнє, мєн манай компанийг зvй ёсоор сонирхогч хvн болгоны ємнє хариуцлагатайгаа ухаарч vйл ажиллагаагаа харгалзах хууль журмын хvрээнд явуулдаг.
-
Бид хувь хvний нэр тєр, хvн нэг бvрийн хvсэл тэмvvлэлтэй байх эрхийг хvндэтгэж vздэг. Бид НVБ-ын Хvний Эрхийн Тунхагийн vзэл санааг дэмждэг.
Бид хvмvvсээ эрvvл, аюулгvй нєхцєл байдалд ажиллаж, шударгаар цалинжих нєхцєлєєр хангана. Бид насанд хvрээгvй хvvхдийг ажилд авдаггvй.
-
Бид хувь хvний хєгжил дэвшлийн тєлєє байж тэднийг ялгаварлан гадуурхалгvйгээр, мэдлэг боловсрол ур чадвараа дээшлvvлэх, туршлага хуримтлуулах нєхцєл боломжоор хангана.
-
Хvмvvс цэвэр агаар, цэвэр усаар хангагдах эрхтэй гэж бид vздэг. Бид байгаа нєєц баялгийг хариуцлагатайгаар зарцуулж, байгалийг хамгаалалтандаа авч, бидний бизнесийн vйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгvй хохирлыг аль болох багасгахын тєлєє ажилладаг бєгєєд ашиглагдсан талбайд нєхєн сэргээлт хийдэг. Бид тухайн улс орны болон олон улсын хууль эрх зvй, стандартуудыг байнга судалж vйл ажиллагаандаа тусгаж байдаг.
-
Бид хvний эрх, шударга ёс, чєлєєт зах зээлийг хєгжvvлэхийн тєлєє байдаг нийгэмд дэмжлэн vзvvлдэг бизнесийн байгууллагын тусламжтайгаар нийтийн сайн сайхан байдал тогтоно гэдэгт итгэдэг. Илvv олон хvн илvv vр шимийг хvртэхэд ухаалаг, шударгаар ажилладаг бизнесийн байгууллага туслалцаа vзvvлэх боломжтой бєгєєд ардчилал хєгжин бэхжих vйл хэрэгт тодорхой хугацааны дараа ашгаа єгєх болно.
-
Бид улс vндэстнvvдийн халдашгvй эрхийг хvндэтгэдэг. Бид ямар нэг улс тєрийн сонирхлоос ангид байна.
|