|
|
|||||||
|
|
Шvтээн
Шvтээн Тєслийн тухай доорх мэдээлэл нь 2003 оны 5-р сарын 20-ны єдрийн 2003 оны жил бvрийн тайланд оруулах мэдээллийг бvрдvvлж байх vеийнх болно. Цаашид орсон нэмэлт єєрчлєлтийн талаар Мэдээллийн хэсгээс уншина уу.
Шvтээн Тєслийн талбай нь Улаанбаатар хотоос 500км ємнє-Зvvн ємнє зvгт орших ба Оюу Толгой, Хармагтай, Овоот Хяр тєслийг агуулсан Ємнєд Монголын хvдэржилтийн бvсэд байрладаг. Лицензийг гуравдагч этгээд эзэмшдэг боловч 3 жилийн хугацаанд 1.5 сая ам.долларын ажил хийгдсэний дараа талбайн 80%-ийг Айвенхоу эзэмших эрхтэй болно. Шvтээний талбайд их єргєн талбайг хамарсан хойноос урагш сунаж тогтсон цахиур-шаврын литокэп илрэх бєгєєд сунал нь 6 км урт 1 км єргєн юм. Олон vе шаттай, гематитийн, матриксаас класт (хэмхдэс) хэлбэрийн брекчvvд нь гол литокэпийн ємнєд хэсгээр овгор хэлбэртэй илэрцvvдийг vvсгэх ба энэ нь брекчийн хоолойн хэмхдэс байдлаар илэрнэ. 2002 оны 3, 4-р улиралд Шvтээний Талбайд хэд хэдэн удаа нарийвчилсан зураглал болон штуфын дээжлэлт хийсэн. Гvехэн Дєрєвдєгчийн хурдсаар хучигдсан хэд хэдэн гол талбайн бvтэц, геологийг тодорхойлох зорилгоор сувагнууд ухсан. Нийт 1800км гvний соронзон болон 1000км албадмал туйлшралын геофизикийн ажлууд хийгдсэн. Энэхvv ажлын vр дvнд соронзонгийн хариу єгсєн талбайтай нийлэх литокэпийн доогуур орших зvvнээс баруун тийш сунаж тогтсон соронзонгийн єндєр vзvvлэлттэй аномалиудыг олж тогтоосон. Суваг болон штуфын дээжний шинжилгээний хариунаас vзэхэд ерєнхийдєє молибден дотор єндєр аномалиуд байна. Алт болон vндсэн металлын шинжилгээний vр дvн сонирхол татахуйц байсангvй. 2003 оны 2-р улиралд 2000м урт алмазан єрємдлєгийг 4 цооног дээр хийсэн. 2 цооногийг ємнєд гематитийн брекчийн гvнийг тодорхойлох, vлдсэн 2 цооногийг цахиур-шаврын литокэпийн доогуур цахилгаанжсан аномалиудыг шалгах зорилгоор єрємдсєн. Автобречлэгдсэн лаав, туффын брекчи, лапиллийн туфф, vнслэг туфф, туффархаг элсэн чулуу болон алевролит агуулсан андезит, галт уулын чулуулгийн хэмхдэс бvхий хэсэг бvх цооногт илэрч байсан. Порфирын андезит дайк, алевролит хааяа нэг тохиолдоно. Хувирлын гол тєрєл нь сулаас хvчтэй цахиур-шавар-пирит+серицит+алунит бєгєєд их сvвэрхэг автобрекчлэгдсэн болон туффын интервалд илэрнэ. Нарийн (<20см) сvвэрхэг цахиур ховор илэрдэг. Пирит нь голлох сульфид бєгєєд брекчийн хэсэг дотор жижиг сарнил, хагарал болон матриксыг дvvргэгч хэлбэрээр илэрдэг. Халькопирит болон борнит vл мэдэг тєдий хэмжээтэй байна.
|
||||||