КОРПОРАЦИЙН УДИРДЛАГЫН БАРИМТЛАЛ


Корпорацийн удирдлагын практикууд

Корпорацийн захирлуудын зєвлєл нь корпорацийн сайн удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн баялгийг урт удаан хугацааны туршид хамгийн єндєр хэмжээнд хvргэхэд тусалдаг тул Корпорацийн амжилтад чухал хvчин зvйл болно гэж чухалчлан vздэг. Торонтогийн хєрєнгийн бирж (TSX) –д бvртгэгдсэн корпораци болсоны хувьд Корпораци нь тухайн Корпорацийг TSX-ийн Заавруудын дагуу ажиллаж буйгаа тайлагнахыг шаарддаг TSX-ийн байгууллагын удирдлагатай холбоотой (“TSX-ийн Зааврууд”) дvрэм, удирдлагуудын хvрээнд ажиллана.

Нью-Иоркийн Хєрєнгийн Бирж (“NYSE”)-д бvртгэгдсэн гадаадын хувийн хувьцаа гаргагч гэдэг утгаараа Корпораци нь NYSE-ийн корпорацийн удирдлагатай холбогдох стандартуудын (“NYSE-ийн дvрмvvд”) ихэнхийг даган мєрдєх шаардлагагvй бєгєєд vvний оронд дотоодын дvрэм заавруудыг удирдлагаа болгох боломжтой байгаа. Гэсэн хэдий боловч Корпораци нь NYSE-ийн Дvрмvvдээс дараах гурван зvйлийг даган мєрдєх шаардлагатай. Vvнд:

•Корпораци нь 1934 оны АНУ-ын Vнэт Цаасны Солилцооны Актын шаардлагуудад нийцvvлсэн аудитын хороотой байх ёстой.

•Корпораци нь єєрийн байгууллагын удирдлагын практикуудад NYSE-д бvртгэгдсэн, тvvний стандартуудыг даган мєрдєж буй АНУ-ын компаниудынхаас ялгарах ямар нэгэн онцлог байгаа бол тvvнийгээ товчхон тодорхойлсон байх ёстой.

•NYSE-ийн мєрдєгдєж буй Дvрмvvдэд нийцэхгvй ямар нэгэн материал гарч ирсэн нь гvйцэтгэх захиралд мэдэгдсэн тохиолдолд Ерєнхий Гvйцэтгэх захирал нь тэр даруйд NYSE-д бичгээр мэдээлэх ёстой.

Манай Корпораци нь NYSE-ийн Дvрмvvдийг корпорацийн удирдлагын практикдаа голлох бvх талаар нь нийцvvлэн дагаж мєрдєхєєр сайн дураар шийдсэн бєгєєд NYSE-ийн Дvрмvvдийг даган мєрддєг Америкийн компаниудаас онцгойрон ялгарах ямар нэгэн зvйл єєрийн корпорацийн удирдлагын практикт байхгvй гэдэгт Корпораци итгэж байна.

Корпораци єєрийн корпорацийн удирдлагын практикийг vргэлжлvvлэн хянан шалгаж, корпорацийн удирдлагын даган мєрдєгдєж буй практикууд, Канадын болон Америкийн Нэгдсэн Улсын Vнэт цаасны хуулиудын хvрээн дэх шаардлагууд, TSX ба NYSE-ийн Корпораци даган мєрдєх боломжит шаардлага, бодлогуудад нийцэж буй эсэхийг тодорхойлж байна.

 

Захирлуудын зєвлєл

Корпорацийн захирлуудын зєвлєл арван нэгэн гишvvнээс бvрдэж байгаа бєгєєд тэдгээрийн зонхилох хувийг TSX-ийн Зааврын хvрээнд авч vзвэл vл хамаарсан захирлууд буюу NYSE-ийн дvрмээр бол бие даасан захирлууд бvрдvvлдэг. Зєвлєлєєс vл хамаарсан, бие даасан тэргvvлэх захирлыг сонгох бєгєєд тэр нь зєвлєлийн бие даасан байдлыг хадгалах, зєвлєл нь хvчин тєгєлдєр зохицуулга, шаардлагууд болоод хєрєнгийн биржид бvртгэгдсэний хувьд даган мєрдєх стандартуудын шаардлагыг сахиулах vvргээ гvйцэтгэж буй эсэхийг баталгаажуулах vvргийг хvлээнэ.

Зєвлєл нь Корпорацийн vйл ажиллагааг чиглvvлэх, тvvний бизнесийг менежментийн удирдлагаар хангах vvргийг хvлээнэ. Зєвлєл нь шууд хяналт тавих, бодлого боловсруулах, зєвлєлийн хороодыг томилох, єєрсдийн мандатыг шилжvvлэх, менежментийг томилох зэрэг арга замаар єєрийн мандатыг иж бvрнээр биелvvлнэ.

Зєвлєл нь жилийн ба улирлын байнгын уулзалтыг хийдэг. Улирлын уулзалтуудын хооронд шаардлагатай тохиолдолд зєвлєл уулздаг бєгєєд ерєнхийдєє энэ уулзалт нь телефон конференц хэлбэрээр явагддаг. Гvйцэтгэх удирдлагын ажиллах хэвийн хугацааг Корпораци тогтоох бєгєєд энэ тохиолдолд менежментийн бус захирлууд менежментийн хамтран оролцоогvйгээр уулздаг. Энэ уулзалтын vед зєвлєлийг тэргvvлэгч захирал уулзалтыг даргалагчийн vvргийг гvйцэтгэнэ. Зєвлєлийн Мандатыг эндээс vзнэ vv.

 

Зєвлєлийн Хороод

Корпораци нь Аудитын Хороо, Компенсацийн болон Тусламжийн Хороо, Сонголтын ба Корпорацийн Удирдлагын Хороо мєн 2005 оны гуравдугаар сарын 11-нээс ажиллаж эхэлсэн Гvйцэтгэх Хороо гэсэн хороодтой.

 

Аудитын Хороо

Аудитын Хорооны мандат нь Корпорацийн санхvvгийн тайлангийн хариуцлага, тvvний системvvд, санхvvгийн ил тод байдал, Корпорацийн санхvvгийн тайлангуудын бvхэл бvтэн байдлыг хянаж, Корпорацийн хєндлєнгийн аудиторуудын бие даасан байдал, тvvний гvйцэтгэлийн мониторингийг хийх бєгєєд Корпорацийн аудиторууд ба зєвлєлийн хооронд харилцаа холбооны vvргийг гvйцэтгэнэ. Аудитын Хорооны Vйл ажиллагаа нь ерєнхийдєє завсрын санхvvгийн тайлангуудыг болон жилийн санхvvгийн тайлангуудыг хянах, менежментийн хэлэлцvvлэг, анализууд, орлогын мэдээнvvдийг олон нийтэд дэлгэн танилцуулахын ємнє хянах, санхvv бvртгэлийн болон санхvvжилтийн системvvдийн дотоод хяналт тавьж, хувьцаа эзэмшигчдэд санхvvгийн нарийн зєв мэдээлэл очиж буй эсэхийг хянахад чиглэдэг. Бусад vvргvvдийн хувьд дотоод ба гадаад аудитуудын vр дvн, санхvv бvртгэлийн процедурууд болон бодлогод орсон ямар нэгэн єєрчлєлтийг хянах, Корпорацийн аудиторуудын ажлын vзvvлэлтийг vнэлэх ажлууд мєн багтана. Аудитын Хороо нь аудит ба тvvнтэй холбогдох асуудлуудаар боломжтой бvрд Корпорацийн гадаад аудиторуудтай шууд холбогддог.

Аудитын хороо нь одоогийн байдлаар ноён.Фабер, Вэтерал болон Тигэсэн нараас бvрдэж байгаа бєгєєд санхvvгийн хувьд бие даасан, TSX-ийн Заавруудын дагууд гадны vл хамаарсан захирлууд бєгєєд NYSE-ийн Дvрмvvдийн дагууд бие даасан захирлууд болно. Дээр нь ноён Вэтерал бол “аудитын хорооны санхvvгийн эксперт” хvн юм. (SEC-ийн хvчин тєгєлдєр шаардлагуудын дагуу уг нэр томъёо тодорхойлогдож байгаа болно) Аудитын Хорооны дvрмийг эндээс (PDF файл - 354 KB) vзнэ vv.

 

Цалин, Тэтгэмжийн Хороо

Цалин, Тэтгэмжийн Хорооны vvрэг нь vндсэндээ ахлах менежментэд болон захирлуудад олгож буй компенсаци нь тухайн хvмvvсийн хашиж буй албан тушаалаар хvлээсэн vvрэг хариуцлага, эрсдлvvдийг хэлбэрийн хувьд болоод хэмжээний хувьд хангалттай, бодитоор тусгаж чадаж буй эсэхийг хянах, Корпорацийн Ажиллагсад ба Захирлуудын Эрх Тэгш Идэвх Санаачлагын Тєлєвлєгєєг удирдах, цаг хугацааны явцад олгох хувьцааны компенсацын шагналуудын хэмжээ, хэлбэр, хvлээн авах хvмvvс хэн байхыг тодорхойлох, дээд тушаалын удирдлагад олгох цалин ба ямар нэгэн байдлаар олгогдох шагналыг тодорхойлоход чиглэнэ.

Цалин, Тэтгэмжийн Хороо нь одоогийн байдлаар ноён.Хюбермен, Тигэсэн, Хансон ба Брук нараас бvрдэж байна. Эдгээр захирлууд нь TSX-ийн Заавруудын дагууд санхvvгийн хувьд бие даасан, гадны vл хамаарсан захирлууд бєгєєд NYSE-ийн Дvрмvvдийн дагуу бие даасан захирлууд болно. Цалин, Тэтгэмжийн Хорооны дvрмийг эндээс (PDF файл - 63 KB) vзнэ vv.

 

Захирлуудын Зєвлєлд нэр дэвшигчдийг тодруулах болон Компанийг зvй зохистой удирдаж байгааг Хянах Хороо

Захирлуудын Зєвлєлд нэр дэвшигчдийг тодруулах болон Компанийг зvй зохистой удирдаж байгааг Хянах Хороо нь захирлуудын зєвлєлд корпорацийн удирдлага ба захирлуудын зєвлєлийн практикт гарч буй хєгжилт, єєрчлєлттэй холбоотой зєвлємжvvдийг гаргаж єгєх vvрэгтэй. Захирлуудын Зєвлєлд нэр дэвшигчдийг тодруулах болон Компанийг зvй зохистой удирдаж байгааг Хянах Хороо нь удирдлагын асуудлуудаар Корпорацийн баримтлах бодлогыг бий болгох vvрэгтэй гэж товчоор ойлгож болно. Уг хороо нь мєн захирлуудын зєвлєлд тохирох нэр дэвшигчийг дэвшvvлэхтэй холбоотой тайлан гаргаж єгєх, зєвлєл ба тvvний хороодын холбоотой vнэлгээний процессын гvйцэтгэлийг хянах, зєвлєлийн ажиллагааны vзvvлэлт, vр дvнг vнэлэх зэрэг vvргvvдийг хvлээдэг.

Захирлуудын Зєвлєлд нэр дэвшигчдийг тодруулах болон Компанийг зvй зохистой удирдаж байгааг Хянах Хороо нь одоогоор ноён.Хюбермен, Витерал, Хансон, Тигэсэн, Фабер болон Брук нараас бvрдэж байгаа бєгєєд ноён Хюбермен уг хороог удирдаж байна. Эдгээр захирлууд нь TSX-ийн Заавруудын дагууд гадны vл хамаарсан захирлууд бєгєєд NYSE-ийн Дvрмvvдийн дагуу бие даасан захирлууд болно. Захирлуудын Зєвлєлд нэр дэвшигчдийг тодруулах болон компанийг зvй зохистой удирдаж байгааг хянах хорооны дvрмийг эндээс (PDF файл - 136 KB) vзнэ vv.

 

Гvйцэтгэх Хороо

Захирлуудын зєвлєлийн Гvйцэтгэх Хороо нь 2005 оны гуравдугаар сарын 11-нд байгуулагдсан бєгєєд шаардлагатай vед зєвлєл бvрэн бvрэлдхvvнээр уулзах уулзалтуудын хооронд уулзаж, 10,000,000 ам доллар хvртэлх хэмжээний зардал зарцуулах шийдвэрт зєвшєєрєл єгєх эрхтэй. Гvйцэтгэх Хороо одоогийн байдлаар ноён.Фрийдланд, Макен, Хюбермен нараас бvрдэж байна.