Оюу Толгой Тєслийн Тухай Баримтууд


УДИРТГАЛ

  • Оюу Толгой нь єндєр агуулгатай, порфирийн тєрлийн зэс-алтны томоохон ордыг ашиглалтад бэлтгэж буй тєсєл юм. Ордын ашиглалтын хугацааг 40 жилээр урьдчилсан байдлаар тооцож байгаа ч vргэлжлэн явагдаж буй єрємдлєгийн vр дvнд нийт ордын баялагийн хэмжээ тасралтгvй нэмэгдэж байгаа тул vvнээс уртасна гэж тєсєєлж байна.

  • Оюу Толгой нь Монголын ємнєд хэсэгт Ємнєговь аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатараас чанх урагш 650 км орчим, Монгол-Хятадын хилээс хойд зvгт 80 км-ийн зайд оршдог.

  • Айвенхоу Майнз Монголиа Инк. (АММИ) компани Монгол улсад томоохон хайгуулын хєтєлбєр хэрэгжvvлж эхэлсний дараа буюу 2001 онд цуврал нээлтvvдийн эхнийх нь хийгдсэн бєгєєд уг хєтєлбєр эдvгээ тав дахь жилдээ vргэлжилж байна. Энэ ажилд Айвенхоу олон тэрбум тєгрєг зарцуулаад байна.

  • Монгол улсын Ашигт малтмалын тухай хуульд vндэслэн зохих журмын дагуу олгосон ашигт малтмал ашиглах дєрвєн лицензийн хvрээнд Айвенхоу Майнз уг тєслийг 100% эзэмшдэг. Монгол улсын Засгийн газар Оюу Толгой тєслийн ашиглалтын лицензvvдийг тус компанид 2003 оны 12 сарын 23-нд олгожээ.

  • Монгол улсын Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу э дгээр ашиглалтын лиценз Айвенхоу Майнзд лицензийн талбайд 60 жилийн хугацаанд олборлолт явуулах эрхийг олгож байгаа ба АММИ єєрєє хvсвэл лицензийн хугацааг цааш нь 40 жилээр сунгах боломжтой .

  • Ємнєд Оюу Толгой ордуудыг тvшиглэн байгуулахаар тєлєвлєж буй ил уурхайгаас vйлдвэрлэлийн эхний ээлжийг 2007 о нд эхлvvлэхээр тооцож байна. Энэ vед хvдэр олборлолтын хэмжээ єдєрт 70,000 - 90,000 тонн байна. Ил уурхай, хvдэр боловсруулах vйлдвэр байгуулахад шаардагдах хєрєнгє оруулалт нь урьдчилсан байдлаар ойролцоогоор 1,2 триллион тєгрєг (1 тэрбум ам доллар) байх юм. Оюу Толгойд vйлдвэрлэсэн зэс, алтны бvтээгдэхvvний борлуулалтаас ашиг олж эхлэхээс ємнє дээрх зардлын бvх санхvvжилт болон уурхай байгуулах ажлыг Айвенхоу Майнз компани хариуцна.

  • Ихээхэн нєєцтэй Хюго Дамметийн ордыг тvшиглэн байгуулах далд уурхайгаас 2009 оны vеэс хvдэр нийлvvлж эхэлнэ гэж тооцож байгаа ба энэ уурхай ашиглалтад орсноор vйлдвэрлэл єдєрт 85,000 - 90,000 тонн хvртэл нэмэгдэх болно. Далд уурхай байгуулах, хvдэр боловсруулах vйлдвэрийг єргєтгєхєд шаардагдах нэмэлт хєрєнгє оруулалт 900 орчим тэрбум тєгрєг (750 сая ам доллар) байхаар байна.

  • Сvvлийн 4 жилийн хугацаанд Айвенхоу Майнзын хэрэгжvvлж ирсэн хайгуулын ажил ихээхэн амжилттай явагдаж ирлээ. Хайгуулын хєтєлбєрийн хvрээнд 1,200 гаруй цооног єрємдсєнєєс зарим нь 1.5 км-ээс дээш урттай байв. Нийт 550 км хvрэх урттай єрмийн чємгєн дээж авч шинжилгээ хийгээд байна. Энэхvv єрємдлєгийн ажилд зарцуулаад байгаа 76 тэрбум тєгрєгийг (63,5 сая ам доллар) Айвенхоу дангаараа хариуцсан байна.

  • Хайгуулын ажлын vр дvнд уртаашаа 6.5 км гаруй талбайд сунаж тогтсон ашигт малтмалын цуврал ордуудыг илрvvлээд байна.

  • Єрємдлєгийн ажлын vр дvнгээс vзвэл 2005 оны 3-р сарын эцсийн байдлаар нийт Оюу Толгой ордын тогтоогдсон ба бодит, мєн боломжит нєєц (зэсийн 0.60%-ийн захын агуулгын эквивалент дээр vндэслэн)-ийг Канадын vнэт цаасны тухай хуулиар тогтоосон аргачлалаар тооцвол 799 тонн (25,7 сая унци) алт, 26,6 сая гаруй тонн (59,1 тэрбум фунт) зэс байв.

  • Мєн Айвенхоу усны хайгуулын ажлыг амжилттай хэрэгжvvлж, уурхайн ашиглалтын хугацаанд шаардагдах нийт усны хэрэгцээг хvн, малын хэрэгцээнд ашиглаж ирсэн хєрсний усны тvвшинг бууруулахгvйгээр хангах боломжтой хоёр томоохон гvний усны ордыг илрvvлээд байна.

  • Айвенхоу Майнз компанийн хувьцаа нь дэлхийд тэргvvлэх 2 том бирж болох Нью-Йорк, Торонтогийн Хєрєнгийн Биржид арилжаалагддаг. Айвенхоугийн бизнесийн vйл ажиллагаа нь Нью-Йорк, Торонтогийн Хєрєнгийн Бирж болон бусад эрх бvхий байгууллагуудын хатуу хараа хяналт дор явагддаг бєгєєд тэдгээр эрх бvхий байгууллагуудын гаргасан дvрмийн дагуу компанийнхаа тухай мэдээлэл, тvvний дотор компанийн vйл ажиллагааны техникийн болон санхvvгийн нарийвчилсан тайланг гаргаж олон нийтэд хvргэдэг.


ОЮУ ТОЛГОЙ ТЄСЛЄЄС МОНГОЛ УЛСАД VЗVVЛЭХ ЭЕРЭГ НЄЛЄЄЛЄЛ: 2000-2004 ОН

Ажлын байр

  • Айвенхоу Майнзын хайгуулын тєсєлд 2000 оноос 2004 оны эцэс хvртэлх хугацаанд шууд болон шууд бусаар 4,000 гаруй Монгол ажилчид хамрагдсан байна.
  • Эдгээрийн ихэнх хэсгийг геологи, инженерчлэл, байгаль орчны судалгаа, металлург, нягтлан бодох бvртгэл, мэдээллийн технологи, агаарын тээвэр, механикийн болон хvнд механизмын ашиглалт зэрэг мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан ажлууд эзэлж байна.
  • 2004 оны эцсийн байдлаар Оюу Толгой тєсєл болон Монгол улсад хэрэгжvvлж буй бусад хайгуулын холбогдолтой vйл ажиллагааны улмаас бий болсон нийт ажлын байрны 91%-ийг Монгол ажилчид эзэлж байв. Жилийн эцэс гэхэд vндсэн Монгол ажилчдын тоо 340, тvр ажиллагсад 134 байв. Мєн 42 гадаадын мэргэжилтэн ажиллаж байв.
  • Айвенхоугийн нийт монгол ажилчдын 55%-ийг хєдєє, орон нутгаас авч ажиллуулж байгаагаас 51%-ийг нь Ємнєговь аймаг дангаараа бvрдvvлж байна.
  • Єєрийн шууд харьяаны ажилчдаас гадна Redpath Mongolia, Major Drilling Mongolia, Can-Asia, Gobi Drilling зэрэг Оюу Толгойд гэрээгээр ажиллаж буй байгууллагуудад хэдэн зуун ажилчид бий. Ийнхvv уг тєсєл нийтдээ 1000 гаруй эрэгтэй эмэгтэй Монгол ажилчдыг ажлын байраар хангаж байна.

Монголын эдийн засагт оруулж буй хєрєнгє оруулалт

  • Айвенхоу Майнз компани 2000-2004 оны хооронд Монгол улсын нутаг дэвсгэрт нийтдээ 144 тэрбум тєгрєг (120 сая ам доллар) зарцуулжээ. Vvнд єрємдлєгийн ажил дангаараа 76 тэрбум тєгрєгийг (63,5 сая ам доллар) эзэлж байна. 2004 онд зєвхєн Оюу Толгой тєсєлд 92,4 тэрбум тєгрєг ( 77 сая ам доллар) зарцуулжээ.
  • Оюу Толгой тєсєлтэй холбоотойгоор бий болсон эдийн засгийн vйл ажиллагаанаас, мєн аж ахуйн нэгжийн болон хvн амын орлогын албан татвар, НЄАТ, тєрєл бvрийн лиценз зєвшєєрлийн тєлбєр хураамж зэрэг хэлбэрээр Монгол улсын Засгийн газарт багагvй хэмжээний орлого ороод байна. Айвенхоу 2001 оны 1 сарын 1-ээс 2005 оны 3  сарын 31-ний хоорондох хугацаанд 6 тэрбум орчим тєгрєгийг (5 сая ам доллар) Монголын Засгийн газарт хvн амын орлогын албан татвар, гаалийн татвар, хураамж болон бусад олон тєрлийн тєлбєр хураамж хэлбэрээр тєлсєний зэрэгцээ 7,2 тэрбум тєгрєгийг (6 сая ам доллар) Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газарт ашигт малтмалын лицензийн тєлбєрт тєлжээ.
  • Айвенхоугийн vйл ажиллагааны улмаас бий болсон хєрєнгийн урсгалаас гадна тус компанийн гаргасан хайгуулын амжилт нь бусад олон том жижиг уул уурхайн компаниудыг Монголд орж ирэхэд нєлєєлсєн. Эдvгээ Монгол даяар олон арван хайгуулын тєсєл хэрэгжиж байгаа ба тэдгээр тєслvvд шинэ шинэ ажлын байр бий болгож тус улсын нутаг дэвсгэр дээр бараа, vйлчилгээ худалдаж авахад багагvй хєрєнгє зарцуулж байна.
  • 2004 онд Монгол улсын уул уурхайн салбарт орсон гадаадын хєрєнгє оруулалт ихээхэн нэмэгдэж 176 тэрбум тєгрєгт ( 147 сая ам доллар) хvрчээ. Монгол улсын Засгийн газрын албан ёсны тоо баримтаас vзвэл 1997-2003 оны хооронд уул уурхайн салбарт нийт 91 тэрбум тєгрєг ( 76 сая ам доллар)-ийн гадаадын хєрєнгє оруулалт орсон байна. Монгол улсад гадаадын хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, тvvнийг дэмжих чиглэлээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байгааг нь vнэлж Айвенхоу Майнз компанийн Тэргvvн Роберт Фридландыг Монголын Засгийн газар, Гадаадын хєрєнгє оруулалт, гадаад худалдааны агентлагаас 2002, 2003 онуудад дараалан Оны хєрєнгє оруулагч элчээр тодруулсан юм.


ОЮУ ТОЛГОЙ ТЄСЛЄЄС МОНГОЛ УЛСАД VЗVVЛЭХ НЄЛЄЄЛЄЛ: 2005 ОН БА ТVVНЭЭС ЦААШИХ ХУГАЦААНД

Ажлын байр

  • Оюу Толгойн уурхайн ашиглалтын шатанд дээд тал нь 1750 орчим vндсэн ажилтан шаардагдана хэмээн урьдчилсан байдлаар тооцож байна.
  • Энэ нь ил болон далд уурхайн барилга угсралтын ажилд шаардлагатай 5,000 ажилчдаас тусдаа тоо юм.
  • Эдгээрээс гадна уурхайд бараа, vйлчилгээ нийлvvлэх нийлvvлэгч, гэрээт болон давхар гэрээлэгч компаниудад олон мянган хvн ажиллах болно. Эдийн засгийн судалгаанаас vзвэл тєслийн бvтээмж хамгийн єндєр байх жилvvдэд Монголын эдийн засагт 45,475 ажлын байр шууд бус замаар бий болох ажээ.
  • Оюу Толгой тєсєл 40 жилийн хугацаанд vргэлжилнэ гэвэл ажил эрхлэлт нийтдээ нэг сая хvн/жил-ээр нэмэгдэх тєлєвтэй байна.
  • Айвенхоу нь Оюу Толгой тєслийн хvрээнд шинээр бий болгох ажлын байрнуудад Монгол ажилчдыг нэн тэргvvнд авна. Мєн тvvнчлэн Айвенхоу нь Монгол ажилчдыг олон ажлыг хийж гvйцэтгэх чадвартай болгох ур чадварын сургалтуудыг явуулна.

Монголын эдийн засагт оруулж буй хєрєнгє оруулалт

  • Айвенхоу Оюу Толгойд эхний уурхай, хvдэр боловсруулах vйлдвэрээ байгуулж зэс, алт vйлдвэрлэж эхлэхийн тулд ойролцоогоор 1,2-1,5 триллион тєгрєгийг (1-1,25 тэрбум ам доллар ) зарцуулсны дараа л Монгол улсын Засгийн газартай байгуулах Тогтвортой байдлын тусгай гэрээний гол заалтууд хvчин тєгєлдєр болж, vйлчилж эхлэх юм.

    • Тус гэрээний тєсєлд заасан 15 жилийн хугацаанд Айвенхоу Майнз компани ойролцоогоор 2,0 триллион тєгрєгийг ( 1,7 тэрбум ам доллар) далд уурхайг гvйцээн байгуулах, хvдэр боловсруулах vйлдвэрийг єргєтгєх болон уурхайн ашиглалтад зарцуулах нь судалгаанаас харагдаж байна.

    • Тvvнээс гадна гэрээ дуусгавар болсноос цааш нилээд удаан vргэлжлэх уурхайн ашиглалтын vлдсэн хугацаанд Оюу Толгой тєсєлд 1,9 триллион тєгрєгийн (1,6 тэрбум ам доллар) урсгал хєрєнгє оруулалт хийгдэх боломжтойг тооцооны vр дvн харуулж байна.
  • Говийн районд барихаар тєлєвлєж буй цахилгаан станцад зориулж Айвенхоу мєн ихээхэн хэмжээний хєрєнгє нэмж гаргах шаардлагатай болно. Эхний шатны тооцоогоор уг цахилгаан станцыг байгуулахад 300 орчим тэрбум тєгрєг (250 сая ам доллар) шаардагдах ажээ.
  • Тус компани 2005 онд Оюу Толгой тєсєлд зориулан ойролцоогоор 108 тэрбум тєгрєг (90 сая ам доллар) зарцуулахаар тєлєвлєж байна .
  • Оюу Толгойд баригдахаар тєлєвлєсєн уурхайд алт, зэсийн vйлдвэрлэл явуулснаар Монголын эдийн засагт урт хугацааны турш дорвитой эерэг нєлєє vзvvлэх болно.
  • Оюу Толгой тєсєл хєдєє аж ахуйн vйлдвэрлэл давамгайлсан Монголын эдийн засагт ажил мэргэжлийн олон тєрлийг нэвтрvvлж, Монгол улсыг аж vйлдвэрийн салбараа ихээхэн єргєжvvлэхэд нь дэмжлэг vзvvлэх болно.
  • Оюу Толгой vйлдвэрлэл явуулж эхэлснээр Монгол улсын дотоодын нийт бvтээгдэхvvн буюу vйлдвэрлэсэн бvх бараа vйлчилгээний хэмжээ жил бvр 30 орчим хувиар, ажил эрхлэлт одоогийн тєвшинтэй харьцуулбал жил бvр 7,2 хувиар нэмэгднэ. Мєн тус уурхай улсад орох шууд болон шууд бус орлогыг жил бvр єнєєгийн тvвшингээс 16 хувиар нэмэгдvvлэх тооцоо гарч байна.
  • 40 гаруй жил vргэлжлэх Оюу Толгой уурхайн ашиглалтын хугацаанд Монгол улсын Засгийн газарт 4,5 триллион орчим тєгрєгийн орлого орох судалгаа гарчээ.
  • Бvс нутгийн дэд бvтэц асар ихээр сайжирна . Цахилгаан станц, дамжуулах шугамаас гадна шинээр авто болон тємєр зам байгуулахаар тєлєвлєж байна.

Орон нутагт vзvvлэх дэмжлэг

  • Оюу Толгойн уурхай Ємнєговь аймгийн нийгэм, аж vйлдвэрийн бvтцэд гvн гvнзгий нєлєєлєх болно. Оюу Толгойн уурхайг ашигласнаар Ємнєговь аймаг Монголын ємнєд бvс нутаг дахь аж vйлдвэр, уул уурхайн томоохон тєв болж хєгжих ба цаашид Монгол улсын хєгжилд тодорхой хувь нэмэр оруулах болно.
  • Vйлдвэрлэл эхлэх эхний жилд тус аймгийн ДНБ-ий хэмжээ єнєєгийн тvвшингээс 12 дахин нэмэгдэх тєлєвтэй байна. Аймгийн тєсвийн алдагдал аажмаар буурч улмаар тєсєвт илvvдэл бий болсноор аймгийн иргэдийн боловсрол, соёл, эрvvл мэндийн vйлчилгээнд зарцуулах эх vvсвэр нэмэгднэ. Єрхийн орлого нэмэгдэж ажилгvйдэл ихээхэн буурна.
  • АММИ нь 2004 онд Оюу Толгой тєсєлд бараа vйлчилгээ нийлvvлэх зорилгоор Говийн бvсийн орон нутгийнханд 1.4 тэрбум тєгрєг (1.2 сая ам доллар) зарцуулаад байгаа билээ. Айвенхоу нь орон нутгийн бизнесvvдийг дэмжиж, тэднийг тєслийн ханган нийлvvлэгч болох, мєн тєслийг амжилттай хэрэгжvvлэхэд оролцох боломжийг нэмэгдvvлэхэд чиглэн ажиллана.
  • Оюу Толгойгоос 40км-ийн зайд орших Ханбогд сумын 1200 оршин суугчдын 10% нь Айвенхоугийн Оюу Толгой Тєслийн ажилтнууд болон тэдний гэр бvлийн гишvvд буюу уг тєслийн vр шимээс шууд хvртэж байгаа хvмvvс байна. Vvн дээр Ханбогд сумын оршин суугчдын 10-15% нь одоо Оюу Толгойд хийж байгаа хайгуул, уурхай байгуулах ажилтай холбоотой шууд бусаар бий болсон ажлын байрнаас хамааралтай байна хэмээн тооцоолоод байгаа билээ.
  • Айвенхоу нь Ханбогд сумын хєгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байна. Тус компанийн єгсєн хандиваар Ханбогд сумын хvvхдийн цэцэрлэгийг єргєтгєж, мєн эмнэлгийн vйлчилгээг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллаж байна. Айвенхоу нь Ханбогд сумын цахилгаан vvсгvvрийг дизель тvлшээр хангадаг
    .
  • Айвенхоу нь Монгол улсын боловсрол, эрvvл мэнд, соёл, урлаг болон нийгмийн хєгжилд нийт 600 сая тєгрєг (500,000 ам доллар) зарцуулаад байна.
  • 2005 оны эхээр тус компани Монгол Улсын Засгийн газрын хэрэгжvvлж буй Говийн бvсийг хєгжvvлэх санаачилга хєтєлбєрт 900 сая тєгрєг (750,000 ам доллар) хандивлахаа амалсан билээ. Энэхvv хандиваар таван жилийн хугацаанд дараахь ажлуудыг хэрэгжvvлнэ:

    • Говийн бvсийн 70 оюутныг Монгол Улсын их дээд сургуульд, коллежд суралцахад нь зориулж тэтгэлэг олгоно.

    • Говийн алслагдсан сумдад ажиллаж, амьдарч байгаа 20 эмчид таван жилийн турш тэтгэлэг олгоно. Vvнд шагналт цалин, мэргэжил дээшлvvлэх сургалт, орон байр, тvлээ нvvрсээр хангах зэрэг орж магадгvй байна.

    • Ємнєговь аймгийн тєв Даланзадгадад англи хэлний сургалтын тєв байгуулна.

 

 

эхэнд

МОНГОЛД ХАМГИЙН ТОМД ОРОХ УУРХАЙГ БАЙГУУЛЖ БАЙНА 

  • Уурхай байгуулах н эгдсэн тєлєвлєгєє боловсруулах ажил vргэлжилж байгаа бєгєєд барагцаагаар 2005 оны дундуур дуусгаж нийтэд танилцуулахаар тєлєвлєж байна.

  • Уурхай н ашиглалтын хугацаа 40 гаруй жил байна хэмээн урьдчилсан байдлаар тооцож байгаа ч vргэлжлэн явагдаж буй єрємдлєгийн vр дvнд ордын нийт баялагийн хэмжээ тасралтгvй нэмэгдэж байгаа тул vvнээс уртасна хэмээн тєсєєлж байна.

  • 2004 оны 2-р сард хийгдэж дууссан Оюу Толгой тєслийн хєндлєнгийн Урьдчилсан Vнэлгээний Тайлан буюу тойм судалгаа уг тєсєл дэлхийн хамгийн том, урт хугацаанд vргэлжлэх зэс-алт vйлдвэрлэгч тєслvvдийн нэг байж болохыг батлан харуулсан. Уг тайланг тус компанийн интернет дэх олон улсын SEDAR вэб хуудаснаас vзэж болох ба www.sedar.com хаягаар орж тайлангийн хувийг vнэгvй авч болно.

Говийн байгалийг хамгаалах талаар

  • Оюу Толгойн уурхайг байгуулах, ашиглах vйл ажиллагааг Айвенхоу Майнз нухацтай тєлєвлєж байгаа ба дараахь стандартууд, хууль журмыг чанд сахих болно:

•  Уул уурхайн салбарт дэлхийн хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн стандартууд;

•  Баруун Европын байгаль орчны хууль журамд vндэслэсэн Монголын бvх хууль дvрэм, стандарт;

•  Дэлхийн Банкнаас олон улсын уул уурхайн тєслvvдэд зориулан гаргасан стандартууд.

  • Шинээр байгуулах уурхай, баяжуулах vйлдвэрт тус компанийн зvгээс баримталдаг хаягдлыг шууд асгахгvй байх зорилтыг хэрэгжvvлснээр тєслийн талбайгаас хаягдал усыг шууд гаргахгvй.
  • Уурхайд ашигласан бvх усыг дахин ашиглана.
  • Буталсан хаягдал чулуулаг бvхий хаягдлын даланг бvрэн хянах боломжтой байна. Ингэснээр ямарваа нэгэн шvvрэлт уурхайн эдэлбэрээс гадагш гарахгvй.
  • Тєслийн талбарт явагдах олборлолтын болон бусад vйл ажиллагааны улмаас vvсэх тоосжилтыг хянах тусгай тєлєвлєгєєг гарган, Засгийн Газраар батлуулж  хэрэгжvvлнэ.
  • Мод, ургамал тарьж Говьд ногоон бvс байгуулах зэрэг Засгийн газраас хэрэгжvvлэх тоосжилтын эсрэг авах арга хэмжээг Айвенхоу дэмжиж ажиллах болно.
  • Оюу Толгойгоос Монгол-Хятадын хил хvртэлх одоо ашиглаж буй авто замыг сайжруулж тус замын тусгай хамгаалалттай бvсийг дайрч єнгєрєх хэсэгт байгаль орчныг хамгаалах цогц арга хэмжээ авна.
  • Айвенхоу нь Оюу Толгойд уурхай байгуулах явцад Олон улсын ISO14001 байгаль орчны стандартыг авахын тєлєє ажиллах болно. 2004 оны эхээр хийж дуусгасан Байгаль орчны урьдчилсан vнэлгээний тайланг ISO14001 стандартад нийцvvлэн хийсэн.
  • Айвенхоу нь 2002 оны 5-р сараас эхлэн Оюу Толгойд байгаль орчны судалгааг хийж эхэлсэн. Байгаль орчны суурь судалгааны тайланг 2003 о ны 3-р сард Монгол Улсын байгаль орчны яаманд єгсєн ба энэ vеэс албан ёсоор Байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээ (БОНБV) болон байгаль хамгаалах тєлєвлєгєєг боловсруулах ажлыг эхлvvлсэн. Уг ажлыг Монгол улсын Засгийн газар 2003 оны эцсээр Айвенхоуд ашиглалтын лиценз олгосны дараах vе хvртэл Ашигт малтмалын тухай хуульд бvрэн нийцvvлэн хийсэн. БОНБV нь 3 хэсгээс бvрдэх ба vvний эхний хэсгийг 2004 оны 4-р сард хийж дуусган, Засгийн газраар батлуулсан. Vлдэх 2 хэсгийг 2005 оны 7-р сард Засгийн газарт хvлээлгэн єгнє.
  • Мєн тvvнчлэн Ашигт Малтмалын тухай хуулийн дагуу жил бvр байгаль орчныг хамгаалах тєлєвлєгєєг гарган сум болон Байгаль орчны Яаманд єгдєг.

Усны хариуцлагатай хэрэглээ, менежмент

  • Айвенхоу Майнз компани нутгийн малчин єрхvvдэд худаг гаргаж єгч ундны усаар хангах vvрэг хvлээн ажиллаж байна. Малчдын ашигладаг худгийг улирлын чанартай цас бороо зэрэг хур тунадасаар тэжээгдэж байдаг газрын хєрсєнд ойр гvехэн усанд гаргасан байдаг. Оюу Толгойд орших малчин єрхvvдэд шинээр худаг гаргаж єгч, усны ёмкость, салхиар ажилладаг цахилгаан насос болон мал услах онгоцоор хангасан.
  • Мєн ойр орчмын нутгийн оршин суугчдын цэвэршvvлж ариутгалгvй унданд хэрэглэж ирсэн худгийн усны чанарыг сайжруулахад дэмжлэг vзvvлэх vvрэг хvлээгээд байна.
  • Айвенхоу Майнз 2002-2004 онд усны эх vvсвэрийг тогтоох, мєн илрvvлсэн усны нєєц Оюу Толгойн уурхайн хэрэгцээнд тохирох эсэхийг бататгах зорилгоор хийгдсэн єрємдлєгийн ажилд 14,4 тэрбум гаруй тєгрєг (12 сая ам доллар) зарцуулжээ.
  • Оюу Толгойн усны хэрэгцээг хангах боломжтой гvний усны хоёр томоохон эх vvсвэрийг илрvvлээд байна. Одоогийн байдлаар тэдгээрийн нэг болох Гvний Хоолой ордоос эхэлж усаа татахаар тєлєвлєж байна. Усыг Гvний Хоолойд гаргасан 44 цооногоос 75 км урттай дамжуулах хоолойгоор уурхай руу татах ба энэхvv ажилд Айвенхоу нийт 18 тэрбум тєгрєг (15 сая ам доллар) зарцуулах юм. Гvний Хоолойгоос нийлvvлэх усан хангамжийг дэмжих, нєхєх зорилгоор нэмж хоёр дахь эх vvсвэр болох Галбын Говийн талбайгаас ус татан ашиглах болно.
  • Уг гvний ус нь олон мянган жилийн туршид уст давхаргад хуримтлагдсан бєгєєд эртний голын хєндий байсан томоохон канионыг дvvргэж байгаа том ширхэгтэй элсэнд агуулагдсан байна. Уг гvний усыг хvн, мал амьтан, ургамалын хэрэгцээнд ашиглах шаардлага урьд нь гарч байгаагvй юм. Усны ордууд хєрснєєс наад зах нь 150 м-ийн гvнд байрлалтай тул авч ашиглах боломжгvй байжээ. Харин одоо єрємдмєл цооног, шахуургын тусламжтайгаар ашиглах боломжтой болсон байна. Гэвч усны дээжинд тус компанийн хийсэн шинжилгээнээс vзвэл давсны агуулга маш єндєр, ундны усны шаардлагад нийцэхгvй нь тогтоогджээ.
  • Тухайн бvс нутаг дахь хvн, амьтан, ургамлын усны хэрэгцээ нь ихэвчлэн газрын гадаргаас дунджаар 2-5 метрийн доор байрлах, бороо, цасны усаар тэжээгддэг хєрсний гvехэн усаар хангагддаг. Оюу Толгойн уурхайд ашиглах зорилгоор Айвенхоугийн олж тогтоосон гvний усны эх vvсвэр болох уст vе нь гадаргаас 50-150 метрийн доор байрлах бєгєєд 100-200м-ийн зузаантай. Гvний усны орд нь гадаргад ойр байрласан хєрсний уснаас наад зах нь 50-100 м зузаан шаварлаг давхаргаар тусгаарлагдсан байна. Энэхvv ус vл нэвтрvvлэх шаварлаг давхарга нь гvн дэх уст vеэс шахуургаар ус гаргахад гадаргад ойр хєрсний ус хорогдохгvй байх боломжийг олгож байна. Айвенхоу худаг байгуулж насос суурилуулан газрын гадаргуугаас доод тал нь 100м-ийн гvнээс ус гаргаж авна.
  • Дээрх гvний усны эх vvсвэрvvдээс ус ашиглах эсэх нь Монголын эрх бvхий зєвлєх компаниас Монгол улсын хууль журмын дагуу, барилгын ажил эхлэхээс ємнє гvйцэтгэх Байгаль Орчинд Нєлєєлєх Байдлын Нарийвчилсан Vнэлгээнээс хамаарна.
  • Уурхайн ашиглалтын явцад усны дундаж хэрэглээ ойролцоогоор 1,500 м3/цаг байна.
  • Айвенхоу 2003 оноос хойш хєрсний гvехэн уснаас тэжээгддэг худгуудын усны тєвшин болон химийн найрлагад ажиглалт хийж ирлээ. Худгууд нь ихэвчлэн 2-5м гvн бєгєєд усны тєвшин нь хур тунадас унах болон усны хэрэглээнээс хамааран жилд нэг хvртэл метрээр ихэсч, багасч байдаг. Байгаль орчны мониторингийн ажлын vр дvн, тvvний дотор хєрсний болон гvний усны тvвшин, чанарыг жил бvр хянах ажилд орон нутгийнхныг оролцуулна.

Олборлолтын аргууд

  • Оюу Толгой тєслийн уурхай, vйлдвэр байгуулахад одоогийн баримталж буй стратеги нь эхний жилvvдэд хvдрийг Ємнєд Оюу Толгой ордуудыг тvшиглэн байгуулах ил уурхайгаас олборлох, энэ хооронд Хюго Дамметийн орд дээр далд уурхай байгуулж олборлолтыг нэмэгдvvлэх хувилбар дээр тулгуурлаж байна.
  • Ил уурхайн хувьд уулын тоног тєхєєрємжєєр гадаргаас орд руу нэвтрэх буюу эхлээд хєрс хуулалт хийж хоосон чулуулгийг зайлуулан хvдрийн биетэд хvрэх замаар ашиглах юм. Энэ нь ордыг бvрэн ашиглах хvртэл хэд хэдэн vе шатаар хийгдэх ба газрын гадаргад ойр байрлаж байгаа ордыг ашиглахад илvv тохиромжтой арга юм.
  • Оюу Толгойн илvv гvнд байрлалтай ордуудыг ашиглахад далд уурхайн “блокчлон олборлох” арга хамгийн тохиромжтой юм. Энэ аргыг хэрэглэхэд эхлээд хvдрийн биетийн доогуур туннел ухах ба vvнд эхлээд их хэмжээний хєрєнгє оруулалт шаардагддаг. Дараа нь хvдрийн биетийн доор хvдрийг массаас нь хэсэгчлэн нураахад хангалттай хэмжээ бvхий хєндлєн малталт хийнэ. Хонгилыг малтаж бэлэн болгосноор хvдрийг нурааж доош нь улны тєвшинд буулган улмаар дээш нь гадарга дээр гаргаж ирэн, боловсруулдаг.

Цахилгаан хангамж

  • Оюу Толгой тєсєлд ихээхэн хэмжээний, найдвартай эрчим хvч шаардагдах болно. Vйлдвэрлэл эхлэх vед буюу 2007 онд ойролцоогоор 140 МВт чадал шаардагдах ч далд уурхай ашиглалтад орох vед энэ нь бараг 250 МВт хvрэх тєлєвтэй байна.
  • Тєслийн цахилгааны хэрэгцээг бvрэн хангахын тулд Айвенхоу Монгол улсад цахилгаан vйлдвэрлэх байгууламж бий болгохыг зорьж байна. Айвенхоу нь урт хугацааны цахилгаан эрчим хvчний хэрэгцээг хангахын тулд Оюу Толгойгоос баруун хойд зvгт 130 км орчим зайд байрлалтай Таван Толгойн нvvрсний ордыг тvшиглэн цахилгаан станц байгуулахаар тєлєвлєж байна. Айвенхоу Майнз Японы Мицуй компанитай стратегийн тvншлэл байгууллаа. Энэ ажлын хvрээнд хоёр тал Оюу Толгойн уурхай болон бvс нутаг дахь бусад хэрэглэгчдийг хангах цахилгаан станц байгуулах ажилд оролцох South Gobi Power Development Corporation хэмээх хамтарсан компанийг байгуулсан.
  • Оюу Толгойн vйлдвэрлэлийг эхлэх хугацааг аль болох наашлуулахын тулд эрчим хvчийг эхний шатанд буюу 5 орчим жилийн хугацаанд Хятадын хойд бvсийн сvлжээнээс 220 кВ-ын агаарын шугам татаж хангана.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ БАЙГУУЛАХ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ГЭРЭЭ (ТБТГ)

Дэлхийн олон орны Засгийн газар шинээр уурхай байгуулах, ашигт малтмалын тєсєл хэрэгжvvлэхэд шаардагддаг их хэмжээний хєрєнгє оруулалтад зориулж хууль эрх зvйн тогтвортой орчноор хангахын тулд Тогтвортой байдлын гэрээ байгуулах нь тvгээмэл байдаг.

Айвенхоу Майнз компани Тогтвортой Байдлын Тусгай Гэрээ (ТБТГ) байгуулахаар 2003 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Ажлын хэсэгтэй яриа хэлэлцээр хийж байна. Уг ТБТГ-ээр татвар хураамж, тєлбєрийн хэмжээг тогтворжуулж хєдєлмєр эрхлэлт, байгаль орчин, дэд бvтэц, эрх зvй зэрэг єргєн хvрээний асуудлуудыг хамарсан зохицуулалтыг бий болгох юм.

Уг ТБТГ-ний тєслийн бvх заалтыг эдvгээ Монгол улсад мєрдєгдєж буй хууль тогтоомжийн хvрээнд боловсруулжээ. Vvнд:

1. Татвар, ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєр

Энэхvv ТБТГ-ий тєсєлд зааснаар орлогын албан татвараас эхний 5 жилийн хугацаанд чєлєлж дараагийн 5 жилд 50%-иар ногдуулна; тухайн жилд гарсан алдагдлыг уг алдагдал гарсан татварын тайлангийн жил дууссанаас хойшхи 3 жилийн хугацаанд татвар ногдуулах орлогоос хасаж тооцно; vндсэн хєрєнгийн элэгдэл хорогдлын санг 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр бууруулах буюу шулуун шугамын аргаар тооцно; орлогоосоо тєсєлд дахин хєрєнгє оруулалт хийвэл татвар ногдуулах орлогоос хасагдаж тооцно; импортлосон бараа материал, тоног тєхєєрємж, хvнд механизмыг НЄАТ болон гаалийн татвараас чєлєєлнє.

Уурхайн эдэлбэрээс олзворлосон бvх бvтээгдэхvvний борлуулалтын vнэлгээний 2,5%-ийг ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєрт тєлнє .

2. Газрын харилцаа

Газар ашиглах, газар дээрх vл хєдлєх хєрєнгєд холбогдох Айвенхоугийн эрхийг ТБТГ-ээр баталгаажуулна. Айвенхоу газар ашиглахтай холбоотой бvх зєвшєєрєл, гэрээг хуулийн дагуу авах ба газрыг байгаль орчны шаардлагын дагуу нєхєн сэргээнэ. Хэрэв газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд нєхєн олговрыг Хєрєнгє оруулагчид шударгаар олгоно .

3. Байгаль орчин, ус

Айвенхоу Байгаль Орчинд Нєлєєлєх Байдлын Нарийвчилсан Vнэлгээний тайлан бэлтгэж нєєц баялагийн экологи, эдийн засгийн vнэлгээг гаргана.

4. Ажил эрхлэлт, ажиллах хvч

Айвенхоу гадаадаас ажиллах хvч авч ажиллуулахдаа Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хvчний квотыг мєрдєх бєгєєд Монгол улсын иргэдийг хайгуулын болон vйлдвэрлэлийн vйл ажиллагаандаа тэргvvн ээлжинд авч ажиллуулна. Ажиллагсдын ур чадвар, мэргэжлийг дээшлvvлэх сургалтыг Айвенхоу зохион байгуулна .

5. Айвенхоугийн эрх, vvрэг

Айвенхоу нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид олгодогтой адил эрх, нєхцєлєєр хангагдах ба Vндсэн хууль, олон улсын гэрээний дагуу эрх зvйн хамгаалалттай байна. ТБТГ хvчин тєгєлдєр болсон єдрєєс хойш єєр ямар нэг аж ахуйн нэгжид энэхvv ТБТГ-ээс илvv таатай нєхцєлийг хууль, олон улсын гэрээ конвенци, гэрээний дагуу олговол тэдгээр таатай нєхцлийг Айвенхоу эдлэх эрхтэй.

Айвенхоу ТБТГ-нд заасан 15 жилийн хугацаанд хийх хєрєнгє оруулалтын хуваариа Засгийн газарт гаргаж єгнє. Гадаад эдийн засгийн болон зах зээлийн нєхцєл байдалд vндэслэн Засгийн газартай зєвлєсний дагуу Айвенхоу хєрєнгє оруулалтын хуваарь дахь зардлын хэмжээг єєрчлєх эрхтэй .

6. Хууль, эрх зvйн асуудлууд

ТБТГ-г Монгол, Англи хэл дээр vйлдэж баталгаажуулна. Айвенхоу нь Засгийн газраас авах зєвшєєрлєєс хамааран ТБТГ-ээр хvлээсэн эрх, vvргээ бусдад шилжvvлэх эрхтэй ба энэхvv ТБТГ-г  УИХ соёрхон баталснаар талууд харилцан тохиролцсон эрх зvйн баримт болно гэж vзэж байна.

7. Гэрээний хугацаа

ТБТГ нь хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн 15 жил хvчинтэй байна Энэ нь дэндvv богино хугацаа боловч ордын ашиглалтын хугацаа 40 орчим жил байна хэмээн урьдчилсан байдлаар тооцож байгаа бєгєєд уг хугацаа vvнээс ч урт байх боломжтой юм.


АЙВЕНХОУ МАЙНЗ КОМПАНИЙН ТУХАЙ

Айвенхоу Майнз Лимитед нь Айвенхоу Майнз Монголиа Инк-ийн толгой компани бєгєєд голлон Ази Номхон далайн бvс нутагт зэс, алтны vйлдвэрлэл эрхэлдэг.

Айвенхоу Майнзын хєрєнгийн vндсэн хэсгийг тус компанийн 100% эзэмшдэг Монгол улсын ємнєд хэсэгт орших Оюу Толгой тєсєл болон нийтдээ 126,000 орчим хавтгай дєрвєлжин км талбайг хамарч буй ашигт малтмалын лицензит талбайнууд бvрдvvлж байна. Монгол улсын ємнєд болон тєв хэсгийг хамарсан дээрх лицензит талбайд нvvрс, зэс, алт зэрэг ашигт малтмалын ордуудыг илрvvлэн судалж байна. Тvvнчлэн Айвенхоу БНХАУ-ын ЄМЄЗО, Австралид зэс, алтны хайгуул явуулж байна.

2004 онд тус компани уул уурхайн vйл ажиллагаанаас хамгийн их буюу 33 тэрбум тєгрєг ( 27,5 сая ам. доллар )-ийн ашиг олжээ.

Айвенхоугийн энгийн хувьцаа Нью-Йорк, Торонтогийн хєрєнгийн биржvvд дээр IVN нэрээр арилжаалагддаг.

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК (АММИ) 2002 оны 9 сарын 6-нд Монгол улсад байгуулагджээ. Айвенхоу Майнз Лтд нь Канад улсад бvртгэлтэй компани юм.

эхэнд