Оюу Толгой


Оюу Толгой - зэс, алтны тєсєл

ЕРЄНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Оюу Толгойн алт, зэсийн орд нь Монголын Ємнєд хэсэг дэх Говийн бvсэд орших ба Улаанбаатар хотоос урагш 550 км, Хятад-Монголын хилээс хойш 80 км-ийн зайд оршдог. Автомашинаар Улаанбаатараас 12 цаг яваад Оюу Толгойн орд газарт хvрч болно. Уг ордын ойролцоо бага оврын онгоц хєєрєх, буух боломжтой зурвас бий. Монголын хойд хилээс урд хил хvртэл vргэлжилж Монголыг ОХУ болон Хятадтай холбодог тємєр зам ордоос зvvн тийш 360 км-т оршдог. Шар Мєрнийг хєвєєлсєн Транс-Хятадын тємєр зам улсын хилээс ємнє зvгт ойролцоогоор 160 км-ийн зайнд байдаг.

Оюу Толгойн орд далайн тєвшнєєс дээш 1140-1215 метрийн єндєрт орших ба хотгор гvдгэрийн хэлбэлзэл 50 метрээс ихгvй тул харьцангуй тэгш гадаргуутай. Уг орд нь цєлийн ургамал давамгайлсан говь-хээрийн бvсэд байрлах бєгєєд гадарга нь хайрга чулуугаар бvрхэгдсэн тэгш талаас бvрддэг. Хойд болон зvvн талаараа намхан толгодтой. Ордын талбай дундуур зєвхєн зуны улиралд богино хугацааны турш урсдаг хэд хэдэн жижиг горхи бий. Оюу Толгойд агаарын температур ~ +36°С –аас ~ -25°С –ын хооронд хэлбэлздэг. Жилийн дундаж хур тунадас ~ 100 мм байдгийн ихэнхийг хаврын сvvл болон зуны улиралд ордог бороо эзэлнэ.

2005 оны 9 дvгээр сар- ХЄНДЛЄНГИЙН ЭКСПЕРТVVДИЙН БОЛОВСРУУЛСАН ОЮУ ТОЛГОЙН “ОРД АШИГЛАЛТЫН ЦОГЦОЛБОР ТЄЛЄВЛЄГЄЄ” УГ ТЄСЄЛ МОНГОЛ УЛСАД УРТ ХУГАЦААНЫ ТУРШ ИХЭЭХЭН VР ЄГЄЄЖ ЄГЧ ОЛБОРЛОЛТЫН ОРГИЛ VЕ ШАТАНД НЭГ ЖИЛД 1,6 ТЭРБУМ ФУНТ ЗЭС, 900,000 УНЦ АЛТ VЙЛДВЭРЛЭХИЙГ ХАРУУЛЛАА  

2005 оны 9 дvгээр сар –Оюу Толгойн хєндлєнгийн “Орд Ашиглалтын Цогцолбор Тєлєвлєгєє” (ОАЦТ) боловсруулагдан гарч, Монголын ємнєд хэсэгт орших уг орд дэлхийн хамгийн том зэс-алтны уурхайнуудын нэг болох нь батлагдсан бєгєєд уг тєсєл хvрээлэн буй орчинд ээлтэй, загвар болсон уул уурхайн тєсєл байх болно гэж єнєєдєр Айвенхоу Майнз компаниас мэдэгдлээ. Энэхvv ОАЦТ-г Канадын Ванкуверт тєвтэй AMEC Americas Limited болон Австралийн Перт хотод байрлах Ausenco Limited компаниуд хамтран боловсруулсан ба эдгээрээс гадна байгаль орчин болон бусад нарийн мэргэжлийн чиглэлээр судалгаа хийж, зєвлєгєє єгдєг дэлхийд нэр хvндтэй 12 компани уг тєлєвлєгєєг боловсруулахад шаардлагатай судалгааны ажлуудыг хийжээ.

“Энэхvv ОАЦТ нь Монголын эдийн засаг, нийгмийн єсєлт хєгжилд хэдэн арван жилийн турш vр єгєєжєє єгєх, дэлхийн хэмжээний, шинэ уулын vйлдвэрийг Оюу Толгойд vе шаттайгаар байгуулахад зориулсан нарийвчилсан тєлєвлєгєє юм. Бvтээн байгуулалтыг хариуцлагатай гvйцэтгэх ажлын цар хvрээг тодорхойлсон энэхvv судалгаа эдийн засгийн єсєлтийг байгаль орчныг хамгаалах болон нийгмийн ємнє хvлээх vvрэгтэйгээ уялдуулах боломжийг Айвенхоуд олгож байна” гэж Айвенхоугийн Ерєнхийлєгч ноён Макен хэллээ.

Оюу Толгой ордын бvтээн байгуулалтын ажил 15 жилийн хугацаанд vргэлжлэхээр тєлєвлєгдсєн бєгєєд уурхайн ашиглалтын хугацаа 40 гаруй жил байх юм. ОАЦТ дараахь хэсгvvдээс бvрднэ:

  1. Гадаргад ойр байрласан Ємнєд Оюу ордуудыг тvшиглэн байгуулах томоохон ил уурхайн эцсийн шатны vнэлгээ
  2. Цахилгаан хангамж зэрэг дэд бvтэц, Хойд болон Ємнєд Хюго ордод байгуулах блокчлон олборлох томоохон далд уурхайн урьдчилсан болон тойм судалгааны шатны vнэлгээ

ОАЦТ-н дэх ил аргаар ашиглах баялаг нь Тогтоогдсон болон Єндєр магадлалтай ангиллын нєєцєд хамаарна. Харин далд аргаар ашиглах баялагийн зарим хэсгийг резерв гэж тооцоход хангалттай хэмжээний судалгаа, єрємдлєг хийгдэж амжаагvй байгаа Боломжит нєєц бvрдvvлж байна. Резерв гэж тооцоогvй эрдсийн баялагийг эдийн засгийн vр ашгийг нь тогтоогоогvй байгаа гэж ойлгоно. Єрємдлєг, чулуулгийн шинж чанарыг судлах геотехникийн ажлыг vргэлжлvvлэн хийж Єндєр магадлалтай-Боломжит нєєцийг Тогтоогдсон-Єндєр магадлалтай ангилалд шилжvvлэх хvртэл энэхvv ОАЦТ-нд дурьдагдсан эдийн засгийн дvн шинжилгээг урьдчилсан шинжилгээ гэж тооцох ба ОАЦТ-гєєр таамаглаж буй vр дvн бvрэн хэрэгжинэ гэж vзэхгvй.

Уг хєндлєнгийн судалгаа Оюу Толгойн уурхай жилд дунджаар нэг тэрбум гаруй фунт зэс, 330,000 унц алтыг доод тал нь 35 жилийн турш vйлдвэрлэх боломжтойг харуулж байна. Vйлдвэрлэлийн хэмжээ 6 дахь жилд хамгийн єндєр буюу жилд 1,6 тэрбум фунт зэс, 900,000 унц алт vйлдвэрлэх тєлєвтэй байна. Судалгаанд уурхай байгуулах ажлыг хоёр шаттайгаар авч vзжээ.

1-р шат

1-р шат буюу vндсэн хувилбарт баяжуулах vйлдвэрийг єдєрт 70,000 тонны хvчин чадалтай дан хагас єєрєє vйрvvлэх тээрэм (ХЄVТ) бvхий хэлхээтэй байхаар тооцсон. Энэ vед Баруун Ємнєд Оюу ордын ил уурхайгаас нийлvvлэх хvдрээс алтаар баялаг зэсийн хvдэр vйлдвэрлэх юм. Vйлдвэрлэл эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд алтаар баялаг Баруун Ємнєд Оюу ордод тєвтэй ил уурхайн 1, 2-р шатнаас хvдэр нийлvvлэх бєгєєд энэ vед зэсээр баялаг, єндєр агуулгатай Хойд Хюго ордын блокчлон олборлох далд уурхайг байгуулах ажлын эхний шат явагдаж байх болно. Тvvний дараа буюу 3 дахь жилээс Хойд Хюго ордоос олборлолт эхлэнэ гэж тооцож байна. 5 дахь жил гэхэд баяжуулах vйлдвэрт нийлvvлэх хvдрийн дийлэнхийг Хойд Хюго ордын хvдэр бvрдvvлэх болно. Баяжуулах vйлдвэрийн зарим хэсгийг єєрчлєн зохион байгуулж далд уурхайн илvv зєєлєн хvдэр нийлvvлж эхэлснээр 6 дахь жилээс дан ХЄVТ бvхий хэлхээтэй баяжуулах vйлдвэрийн хvчин чадал єдєрт 85,000 тонн хvртэл нэмэгднэ. Энэ vед ил уурхайн vйлдвэрлэл хязгаарлагдсан байх ба 9 vе шаттай ил уурхайн планаас зєвхєн 1, 2-р шат нь дууссан байх болно. Энэхvv vндсэн хувилбарт Хойд Хюго ордоос 40 дэх жилийг хvртэл материал нийлvvлэхээр тооцов.

2-р шат

ОАЦТ-нд тусгасан 2-р шат буюу Єргєтгєсєн хувилбарыг 3 дахь жилээс Ємнєд Хюго ордод блокчлон олборлох уурхай байгуулах шийдвэр гаргаснаар хэрэгжvvлж эхлэх ба ил уурхайн 3, 4-р шатыг мєн vргэлжлvvлэх болно.

Єргєтгєсєн хувилбарт тооцсоноор, блокчлон олборлох далд уурхайгаас нийлvvлэх бvтээгдэхvvний хэмжээг нэмэгдvvлж, хоёр дахь ХЄVТ-ийн хэлхээг нэмж байгуулснаар баяжуулах vйлдвэрийн хvчин чадлыг хоёр дахин ихэсгэснээр Оюу Толгойн ил болон далд уурхайн vйлдвэрлэлийн хэмжээ 7 дахь жилээс єдєрт 140,000 тоннд хvрнэ. Ил уурхайн 3, 4-р шат болон Хойд Хюго ордоос хvдэр нийлvvлснээр vйлдвэрлэлийг єдєрт 140,000 тонны тvвшинд барих боломжтой. 12 дахь жилээс эхлэн Ємнєд Хюго ордоос олборлолт эхэлснээр далд уурхайн нийлvvлэлт дангаараа 140,000 тн/єдєрт хvрэх болно.

Vйлдвэрлэлийг єргєтгєх ажил хуваарийн дагуу явагдна гэж vзвэл, Оюу Толгой ордын 2005 оны 5 сар хvртэл судалж тогтоосон нєєцєєс эхний 35 жилийн хугацаанд ойролцоогоор 35 тэрбум фунт зэс, 11 сая унц алт vйлдвэрлэхээр байна.

Ордын одоо мэдэгдэж байгаа нєєцийн хэмжээ цаашид нэмэгдэх боломж єндєр байгааг харгалзаж vзвэл vйлдвэрлэлийн хэмжээ ОАЦТ-ний єргєтгєсєн хувилбарт тооцсоноос давж гарах боломжтой. Хэдийгээр ОАЦТ-нд дурьдаагvй боловч тээрмээс єдєрт 170,000 тонн хvдэр гарах боломжтой гэж Айвенхоу vзэж байна. ХЄVТ-ийн хос хэлхээ ашиглаж vйлдвэрлэлийг ийм хэмжээнд хvргэхэд бага хэмжээний капитал зардал шаардагдна гэж тус компани vзэж байна.

 

Санхvvгийн загварчлал

ОАЦТ-нд санхvvгийн загварчлалыг гаргахдаа зэсийн суурь vнийг 1 ам.доллар/фунт, алтны суурь vнийг 400 ам.доллар/унцаар тооцсон ба Монгол улсад одоо мєрдєгдєж буй татварын, ашигт малтмалын болон бусад холбогдох хууль тогтоомжид vндэслэн боловсруулсан. Зэс, алтны одоогийн ханш тус бvр нь 1,80-1,85 ам.доллар/фунт, 470 ам.доллар/унц байгаа билээ. Тухайн хэсэгт єєрєєр заагаагvй бол доллараар илэрхийлсэн vнийн дvнг америк доллар гэж ойлгоно.

Vйлдвэрлэл єргєтгєсєн хувилбарт тєлєвлєсний дагуу 140,000 тн/єдєрт хvрнэ гэж vзээд Оюу Толгой тєслийн єнєєгийн цэвэр vнэ (ЄЦV)-ийг 8%-ийн хєнгєлєлттэйгээр тооцвол татварын ємнє 3,44 тэрбум ам. доллар, татварын дараа 2,71 тэрбум ам. доллар байна. Єргєтгєсєн хувилбарт єгєєжийн дотоод тvвшин (ЄДТ) татварын дараа 19,75%, зардлаа нєхєх хугацаа 6,5 жил байна.

Ил уурхай болон єдєрт 70,000 тонныг боловсруулах хvчин чадалтай комплексийг байгуулахад эхний ээлжинд 1,15 тэрбум ам. доллар шаардагдна гэж техникийн судалгаагаар гарч байна. Vvнтэй зэрэгцээд Хойд Хюго ордод далд уурхай байгуулах ажлыг vргэлжлvvлэхийн тулд нэмж 232 сая ам.долларын санхvvжилт шаардлагатай. Дээрх хэмжээний зардлаар 2009 оны эхэн хvртэл 6 сарын хугацаанд vйлдвэрлэлийг 70,000 тн/єдєрт хvргэж нэмэгдvvлэх боломжтой.

Єргєтгєсєн хувилбараар vйлдвэрлэлийг 140,000 тн/єдєрт хvргэхийн тулд уулын бэлтгэл ажлыг 2009- 2014 онд vргэлжлvvлэн гvйцэтгэхэд шаардагдах хєрєнгє оруулалтыг ашиглалтын эхний жилvvдийн орлогоос шийдвэрлэж болох юм гэж Айвенхоу vзэж байна. ОАЦТ-нд уг хєрєнгє оруулалтыг хэрхэн шийдэх талаар авч vзээгvй.

ОАЦТ-н дэх мэдрэмтгий чанарын шинжилгээгээр тєслийн єгєєжийн тvвшинд нєлєєлєх єєрчлєлтvvдийг хамгийн ихээс бага руу дараахь байдлаар жагсаажээ. Vvнд: зэсийн vнийн єєрчлєлт, алтны vнийн єєрчлєлт, ашиглалтын зардлын єєрчлєлт, эцэст нь капитал зардлын єєрчлєлт орж байна. Зэс 1,10 ам. доллар, алт 400 ам. доллар байхад татварын дараах ЄДТ 22,08% хvртэл єсч байна; 8%, 10%-ийн хєнгєлєлтєєр тооцоход татварын дараах ЄЦV тус бvр 3,39 тэрбум ам. доллар, 2,39 тэрбум ам. доллар хvртэл нэмэгдэж байна.

ОАЦТ-ий санхvvгийн шинжилгээнд дурьдаагvй боловч алтны vнэ эхний 6 жилийн турш унц нь 550 ам. доллар байвал ЄЦV vндсэн болон єргєтгєсєн хувилбарын аль алинд нь 200 гаруй сая ам. доллараар єсєхєєр байна. Энэхvv цогцолбор тєлєвлєгєєтэй холбоогvй санхvvгийн зєвлєхvvдээс дээрх хугацаанд алтны vнэ яаралтай арилжих барааны зах зээл дээр 550 ам. доллар байх боломжтой гэж Айвенхоуд зєвлєжээ. Vйлдвэрлэл бvрэн хэмжээгээр явагдах эхний 6 жилийн хугацаанд алтны ханш 550 ам. доллар байвал уг хугуцаанд vйлдвэрлэгдэх 1 фунт зэсийн зардлыг 2 цент хvртэл бууруулах боломжтой.

ЄЦV-ийг тооцоолохдоо Оюу Толгойн лицензийн талбайн хойд хилтэй залгаа орших Айвенхоу-Энтрийн хамтарсан компанийн талбайгаас илрvvлсэн єндєр агуулга бvхий Алс Хойд Хюго гэж нэрлээд байгаа хvдэржсэн талбайг оруулж тооцоогvй. Айвенхоу уг шинээр илрvvлсэн хvдэржилтийн талбайд єрємдлєг явуулж байгаа ба тэр хэсгийн нєєцийг боломжит, цаашлаад єндєр магадлалтай ангилалд шилжvvлэхээр ажиллаж байна. Энэ хэсгийг оруулж тооцсон нєєцийн тооцоог AMEC Americas Limited 2006 оны эхээр бэлэн болгохоор тєлєвлєєд байна.

Бусад урт хугацаанд ашиглагдах уурхайнуудын нэгэн адилаар, Оюу Толгойн ЄЦV-ийн тооцоонд vйлдвэрлэл эхлэхээс 10 жилээс хойшхи хугацааны бэлэн мєнгєний урсгалыг нилээд хэмжээгээр багасгаж тооцсон байгаа.

 

Орд Ашиглалтын Цогцолбор Тєлєвлєгєєний тайлан дахь гол санаанууд 

  • Гадаргад ойр байрласан Оюутын хэсгийн гол орд болох алтаар баялаг Баруун Ємнєд Оюу ордод тєвтэй ил уурхайгаас 2008 оны дундуур олборлолт явуулж эхлэхээр урьдчилан тєлєвлєєд байна.
  • 2009 оны эхэн vе гэхэд vйлдвэрлэлийн хэмжээ 70,000 тн/єдєр (жилд 25,5 сая тонн)-т хvрэхээр байна.
  • 2008 оны 2 дугаар хагаст vйлдвэрлэл эхэлж улмаар бvрэн хvчин чадлаараа ажиллаж эхлэхэд ил уурхайн болон тvvний дагалдах боловсруулах комплексийн капитал зардал эхний шатанд 1,15 тэрбум ам. доллар байх бєгєєд vvнд зардлын єсєлт 55,2 сая, ашиглалтын зардал 51,1 сая ам.долларыг эзэлж байна.
  • Ил уурхай болон боловсруулах комплексийн капитал зардал болох 1,15 тэрбум ам. доллараас гадна, тээрэм бvрэн хvчин чадлаараа ажиллаж эхлэх хvртэл 232 сая ам. долларыг далд уурхайн бэлтгэл ажилд зарцуулахаар тооцож байна. Vvнд Хойд Хюго дахь Босоо ам № 1-ийг нэвтэрч дуусах, улмаар №2, №3 босоо амуудыг vргэлжлvvлэн нэвтрэх ажил орно. Босоо ам №1 дээр гvйцэтгэж байгаа ажлын талаар доор єгvvлэв.
  • Vйлдвэрлэл эхлээд 10 жилийн хугацаанд ил болон далд уурхайн Тогтоогдсон-Єндєр магадлалт нєєцийн 85-аас илvv хувийг тээрэмдэнэ.
  • ОАЦТ-нд авч хэрэглэсэн уурхайн ашиглалтын хугацаанд зэс авалт дунджаар 90,0%, алт авалт дунджаар 78,1% байна. Энэхvv тооцоог Канадын Торонто дахь “MinnovEX Technologies Inc” болон Канадын Лэйкфилд дэх “SGS Lakefield Research Limited” компаниудын хийсэн шинжилгээнд vндэслэн гаргасан.
  • 2 дахь ХЄVТ-ийн хэлхээ 7 дахь жилээс ашиглалтанд орсноор vйлдвэрлэлийн хэмжээ 140,000 тн/єдєр (жилд 52,5 сая тонн) болно. ОАЦТ-нд vvнийг Єргєтгєсєн 2 дугаар шат гэж нэрлэсэн бєгєєд энэ vед наад зах нь 35 жилийн турш нэг жилд дунджаар 1 тэрбум гаруй фунт зэс, 330,000 унц алт vйлдвэрлэнэ гэж vзжээ.
  • Vйлдвэрлэлийг єргєтгєсєн шатанд эхний 35 жилийн хугацаанд татварын ємнєх нийт ашиг жилд дунджаар 1,1 тэрбум ам. доллар байх ба 8 дахь жилд 1,99 тэрбум болж хамгийн дээд цэгтээ хvрэх ажээ.
  • Тєслийн нийт хугацаанд бэлэн мєнгєний нийт зардал алтыг салган тооцсоны дараа 0,40 ам.доллар/фунт байна гэж єртгєтгєсєн хувилбарт тооцжээ. Энэ тооцоонд боловсруулах, цэвэршvvлэх, тээвэрлэх зардал болон борлуулалтын ашгаас Засгийн газарт тєлєх тєлбєр орсон.
  • Vйлдвэрээс гарсан бvтээгдэхvvний зардал 0,26 ам.доллар/фунт байна гэж тооцсон (ємнєх зvйлд дурьдсан зардлуудыг оруулахгvйгээр).

Айвенхоу нь ОАЦТ-г єєрийн вэб хуудсандаа 2005 оны 9 дvгээр сарын 29-ний єдєр нийтэлж нийтийн хvртээл болгосон.

 

2005 ОНЫ 5 ДУГААР САРД ТОГТООСОН НЄЄЦИЙН ХЄНДЛЄНГИЙН ТООЦОО

2005 оны 4 сар хvртэлх єрємдлєгийн ажилд vндэслэн AMEC Americas Limited компаниас гаргасан хєндлєнгийн шинэ тооцоогоор Оюу Толгой тєслийн тогтоогдсон болон баталгаат нєєцєд агуулагдсан зэс, алтны хэмжээ ихээхэн нэмэгдлээ.

Энэхvv шинэ тооцоогоор Оюу Толгой ордын тогтоогдсон болон баталгаат нєєц нь 0,60% зэсийн эквивалент захын агуулгаар тооцоход тонн тутамд 1,30% зэс, 0,47 гр алтны агуулгатай 1,15 тэрбум тонн хvдэр (1,54% зэсийн эквивалент захын агуулга) буюу 32,9 тэрбум фунт зэс, 17,3 сая унци алт агуулж байна. Уг шинээр хийсэн тооцоог AMEC-ийн 2004 оны 8 сард буюу найман сарын ємнє гаргасан сvvлчийн нєєцийн тооцоотой харьцуулбал тогтоогдсон болон баталгаат нєєц нь 125%, агуулагдсан зэсийн хэмжээ 357%, алтны хэмжээ 85%-иар нэмэгдсэн байна. 

Боломжит нєєцийн хувьд АМЕС компани Оюу Толгой орд нь 0,60% зэсийн эквивалент захын агуулгаар тооцвол тонн тутамд 1,02% зэс, 0,23 гр алтны агуулгатай 1,16 тэрбум тонн хvдэр (1,16% зэсийн эквивалент агуулга) буюу 26,2 тэрбум фунт зэс, 8,4 сая унци алт агуулж байна гэж тооцжээ.

Оюу Толгой ордын зэс, алтны нєєц их хэмжээгээр нэмэгдсэн vндсэн шалтгаан нь Хюго Дамметийн ордын хойд хэсэг болох хvдрийн єндєр агуулга бvхий гvний Хойд Хюго ордын зэс, алтны нєєц нэмэгдэж ангиллын зэргийг дээшлvvлсэнтэй холбоотой.

Айвенхоугийн єрємдлєгийн ажлын vр дvнд єндєр агуулгатай Хойд Хюго ордын суналын хэмжээ тухайн vед1,8 км-ээр уртассан. Хойд Хюго нь эдvгээ 3,0 км гаруй урттай болоод буй Хюго Дамметийн ордын нэг хэсэг бєгєєд харин Хюго Даммет нь Айвенхоу Майнзын Оюу Толгойд нээгээд буй 6,1 км зайд сунаж тогтсон зэс-алтны порфирийн тєрлийн цуврал ордуудын нэгэн хэсэг юм. Алмаазан єрємдлєгийн EGD008 цооног нь єндєр агуулга бvхий зэс, алтны эрдэсжилтийг огтолж гарсан бєгєєд Хойд Хюго ордын суналын хэмжээ vндсэндээ 2,2 км гаруй болж нэмэгдсэн болохыг 2005 оны 5 дугаар сарын 13-ны єдєр Айвенхоу зарласан билээ. Хойд Хюго нь эдvгээ 3,5 км гаруй урттай болоод буй Хюго Дамметийн ордын нэг хэсэг бєгєєд харин Хюго Даммет нь Айвенхоу Майнзын Оюу Толгойд нээгээд буй 6,5 км зайд сунаж тогтсон зэс-алтны порфирийн цуврал ордуудын нэгэн хэсэг юм.

АМЕС-ийн гаргасан шинэ тооцоогоор 0,60% зэсийн эквивалент захын агуулгаар тооцвол Хюго Дамметийн орд дангаараа 1,89% зэс, 0,41 гр/т алтны агуулгатай 582 сая тонн хvдрийн баталгаат нєєцтэй (2,15% зэсийн эквивалент агуулга) буюу:

  • ойролцоогоор 24,3 тэрбум фунт (11 сая тонн) зэс;
  • 7,6 сая унци алт агуулж байгаа ажээ.

Дээрх баталгаат нєєцєєс гадна Хюго Дамметийн орд 0,60% зэсийн эквивалент захын агуулгаар тооцвол 1,07% зэс, 0,21 гр/т алтны агуулгатай 1,07 тэрбум тонн хvдэр (1,20% зэсийн эквивалент агуулга) буюу:

  • Ойролцоогоор 25,2 тэрбум фунт (11,4 сая тонн) зэс
  • 7,3 сая унци алтны боломжит нєєцийг агуулж байна.

Нєєцийн шинэчилсэн тооцоог эрх бvхий хєндлєнгийн мэргэжилтнvvд болох Мэргэжлийн Геологч Др. Харри Паркер, Мэргэжлийн Геологч Др.Стефан Журас нарын удирдлаганд Канадын NI 43-101 стандартын шаардлагын дагуу АМЕС компани бэлтгэсэн.

AMEC-ийн шинээр хийсэн нєєцийн тооцооны геологийн загварчлал болон судалгааны нарийвчилсан vр дvнг Оюу Толгой Тєслийн ОАЦТєлєвлєгєєнд тусгах ба уг тєлєвлєгєє энэ оны 9 дvгээр сард бэлэн болно. Тус тєлєвлєгєєнд маш том ил уурхай болон блокчлон олборлох хоёр (хамгийн багаар тооцоход) далд уурхайгаас олборлолт явуулах дэлхийн хэмжээнд томд тооцогдох Оюу Толгойн уулын vйлдвэрийн цогцолборын талаархи нарийвчилсан мэдээллийг єгєх болно.

эхэнд

Айвенхоу Майнз ба Энтри Гоулд компаниуд Энтри Гоулдын эзэмшлийн Шивээ Толгой орд газарт хамтран хайгуул хийхээр гэрээнд гарын vсэг зурлаа

2004 оны 10 сарын 18 - Айвенхоугийн Монгол дахь Оюу Толгой алт зэсийн ордтой зэргэлдээ орших Энтри Гоулдын 100 хувийн эзэмшлийн Шивээ Толгойн 40,000 га талбайд хайгуул хийж улмаар ашиглах зорилгоор тус компани Энтри Гоулдтай хамтын хєрєнгє эзэмших гэрээ байгуулсныг єнєєдєр Айвенхоу Майнз мэдэгдлээ.

Дээрх гэрээнд зааснаар Айвенхоу хайгуулын эхний жилд наад зах нь 3 сая ам. долларын хєрєнгє оруулалт хийх ба vvнээс 500,000 ам. долларыг геофизикийн ажилд, 2,5 сая ам. долларыг єрємдлєгийн vйл ажиллагаанд тус тус зарцуулах бєгєєд Айвенхоуд тухайн тєслийн хувь эзэмших боломж олгосон vvнтэй тєстэй хэд хэдэн заалт уг гэрээнд байгаа юм байна.

Эхлээд Айвенхоу холбогдох талбайд єрємдлєгийн ажил гvйцэтгэж тухайн газарт эдийн засгийн хувьд ашигтай эрдэсжилт vгvйг тогтоосон тохиолдолд хєрш зэргэлдээ газарт нь vйл ажиллагагаа явуулахад Айвенхоуд шаардлагатай эсвэл тохиромжтой байвал тэрхvv лицензийн талбайд Энтригийн эзэмшиж болох уул уурхайн барилга байгууламж, хаягдлын цєєрєм, хогийн цэг, цахилгааны шугам ба авто зам зэргийг барьж байгуулах бvх эрхийг Айвенхоу урт хугацааны турш ашиглах боломжийг уг 3 сая ам. долларын хєрєнгє оруулалт олгох юм.

Айвенхоугийн уг тєсєлд хувь эзэмших эрх нь дараах шатлалаар явагдна. Vvнд:

(а) 20 сая ам. доллараас багагvй хєрєнгийг хувь эзэмших нийт зардалд хувь эзэмших хугацаандаа багтаан ажлын хуваарийн дагуу зарцуулснаар 51 хувийг;

(б) 27,5 сая ам. доллараас багагvй хєрєнгийг хувь эзэмших нийт зардалд хувь эзэмших хугацаандаа багтаан ажлын хуваарийн дагуу зарцуулснаар 60 хувийг;

(в) 35 сая ам. доллараас багагvй хєрєнгийг хувь эзэмших нийт зардалд хувь эзэмших хугацаандаа багтаан ажлын хуваарийн дагуу зарцуулснаар 70 хувийг тус тус эзэмших эрхтэй болно.

8 жилийн хугацаанд уг талбайд хайгуул болон бvтээн байгуулалтын ажилд зориулан 35 сая ам. доллар зарцуулж, тєслийн 70 хувийг эзэмшсэнээрээ Айвенхоу:

•  сонгосон талбайн газрын гадаргуугаас 560 метрээс доош гvнээс олборлосон аливаа эрдсийн 80 хувийн ашгийг эзэмших, мєн

•  газрын гадаргуугаас доош 560 метр хvртэлх гvнээс олборлосон аливаа эрдсийн 70 хувийн ашгийг авах эрхтэй.

Шинээр эрдэсжилт илэрч, батлагдсан тохиолдолд хайгуулын єрємдлєг хийх, босоо ам гаргах, далд малталт хийх, ашиглалтанд бэлтгэх зэрэг нь бvгд хувь эзэмших зардалд тооцогдох юм. Гэрээнд зааснаар Айвенхоу эхний гурван жилд жил бvр наад зах нь 5 сая ам. доллар зарцуулах ёстой бєгєєд vvнд дээр дурьдсан хайгуулын эхний жилд хийх 3 сая ам. долларын шууд хєрєнгє оруулалт орох ажээ.

Мєн Энтригийн Шивээ Толгойн талбайн vлдсэн хэсгийг эзэмшихээр байгуулагдаж болох хамтарсан компанид Айвенхоу тvрvvлж татгалзах эрхтэй байх юм.

эхэнд

Хюго Дамметийн орд дахь хайгуулын босоо ам (Босоо ам No.1)

2005 оны 9 дvгээр сарын 29 – Айвенхоу болон тvvний далд уурхайн Зєвлєхєєр ажилладаг АНУ-ын Темпийн “McIntosh Engineering Inc” компани Хойд Хюго Ордын асар их ач холбогдол, vнэ цэнэтэй болохыг хvлээн зєвшєєрч байна. Иймээс тус ордыг олборлож эхлvvлэх ажлыг хурдавчилж байна. Хойд Хюго ордын олборлолтыг эхлvvлэхийн тулд хийх ёстой зайлшгvй чухал эхний алхам бол Босоо ам №1-ийн голчийг 6,7м хэмжээтэй болгох явдал юм. Босоо ам №1-ийн цамхаг, єргєх байгууламж болон дагалдах байгууламжууд нь одоогийн байдлаар угсралтын шатанд байгаа бєгєєд Босоо амны нэвтрэлтийн ажлыг цамхагийг босгож дууссаны дараа энэ оны 4 дvгээр улиралд багтаан эхлvvлнэ. Одоогоор нэвтрэлтийн ємнєх газар шорооны ажил хийгдэж байна.

Уг ажлыг босоо ам байгуулах чиглэлээр дэлхийн тэргvvлэгч компани болох Канадын Онтарио мужийн Норд Бэй-д тєвтэй Redpath Group гvйцэтгэж байна. Уг босоо амыг нэвтэрснээр Хойд болон Ємнєд Хюго ордуудын нарийвчилсан Техник Эдийн Засгийн Судалгааг дуусгах, нєєцийн хvрээ тогтоох єрємдлєгийг vргэлжлvvлэх, чулуулгийн шинж чанарыг тодорхойлох зэрэг боломжийг олгох юм. Босоо ам нэвтрэх ажлыг 2007 оны эхээр дуусган хэвтээ малталт, єрємдлєгийн ажлыг 2007, 2008 онуудад гvйцэтгэхээр тєлєвлєж байна. Тєслийн хоёр дахь Босоо амны инженерийн ажлыг McIntosh компани хийж эхлээд байгаа бєгєєд энэхvv Босоо ам нь 10м-ийн голчтой, бvтээгдэхvvн vйлдвэрлэлтийн болон ажил vйлчилгээний зориулалттай босоо ам байна.

Айвенхоу Майнзын Оюу Толгой дахь Босоо Ам № 1-ийн барилгын ажил маш эрчимтэй явагдаж байна. Уг ажлын явцыг харуулсан хамгийн сvvлийн vеийн зургийг эндээс vзнэ vv.

Цамхагийн барилга угсралтын ажил
2005 оны 9 сарын 15

Ордын тvvх

Хvрлийн vед одоогоос таван мянган жилийн тэртээ Ємнєд Оюугаас малахит болон хризоколлаас бага хэмжээний зэс гарган авч байсан нь уг газраас тойрог хэлбэрийн жижиг нvх, зэс хайлуулж байсны vлдэц олдсоноор батлагддаг.

1980-аад онд Оюу Толгой орчмын талбайд Монгол Оросын хамтарсан баг бvсийн геохимийн судалгаа явуулж Тєв Оюуг молибдений гажилтайг тогтоожээ. 1983 онд Оюу Толгойд анх очиж зэсийн эрдэсжилтийг илрvvлсэн геологич Д. Гарамжав (одоо Айвенхоу Майнзд ахлах геологич) 1996 онд Magma Copper компанийхныг Оюу Толгойд дагуулж очжээ. Уг аяллын дараа тус компани дээр дурдсан талбайд хайгуул хийх эрх авсан байна. 1997 оноос эхлэн BHP Billiton (Magma Copper-ийг худалдаж авсан) Ємнєговьд бvсийн хайгуулын хєтєлбєрєє сэргээсэн ба энэ ажлын хvрээнд Оюу Толгойд хайгуулын ажил явуулж эхэлжээ. Геологийн зураглал, ус болон хєрсний тунадасын судалгаа, соронзон болон индукцийн туйлын судалгаа хийсний дараа BHP Billiton (BHP) 1997 оны 9, 10-р сард нийт 1100 уртааш метр зургаан цооног єрємджээ. Эдгээр vйл ажиллагаанаас нааштай vр дvн гарсан тул хоёр дахь шатны єрємдлєг эхлэв.

1998 оны 4 сараас эхлэн ВНР нийт 2000 уртааш метр нэмэлт 13 цооног єрємдсєний дєрвєєс нь нааштай vр дvн гарав. Гурав дахь шатны єрємдлєг 1998 оны 8, 9-р сард хийгдэж 800 уртааш метр дєрвєн цооног єрємджээ. Гэвч эдгээр цооногоос хангалттай хэмжээний эрдэсжилт илрээгvй тул тєслийг хянаж vзэхээр vйл ажиллагааг тvр зогсоосон байна. 1999 онд уг талбайд нэмэлт єрємдлєг, хайгуулын ажил хийхээр тогтсон боловч хайгуулын тєсєв багассаны улмаас ВНР компани Оюу Толгой дахь хайгуулын ажлаа зогсоожээ. Энэ vед Айвенхоу Майнз ВНР-ийн хайгуулын талбайг хамтран эзэмших саналыг тавьж улмаар 2000 оны 5 сард Оюу Толгойн талбайг 100% эзэмших гэрээг vзэглэсэн байна.

2000 оны 6 сараас эхэлсэн єрємдлєгийн ажлаар (RC) 9-р сар гэхэд 8,828 уртааш метр 109 цооног єрємдсєн байлаа. Уг єрємдлєгийн ажлаар ВНР-ийн єрємдсєн ОТ-3 цооногоос илэрсэн хоёрдогч баяжилтын халькозиний биетийн тархалтыг тогтоох зорилготой байсан юм. Уг ажлын vр дvн тун нааштай гарсан ба Ємнєд Оюуд байрлах цооногоос єндєр агуулгатай зэсийн хоёрдогч баяжилтын хэмжээг нэмж илрvvлсэн юм. 2001 онд Айвенхоу Майнз єрємдлєгийн ажлаа vргэлжлvvлэн явуулснаас ихэнхийг Ємнєд Оюуд гvйцэтгэсэн. Исэлдсэн хvдрийн нєєцийг илрvvлэхээр 2001 онд Ємнєд Оюу, Баруун Ємнєд Оюу, Тєв Оюу тус бvрт гурван баганат єрємдлєг хийсэн нь хангалттай сайн vр дvн авчирч Айвенхоу тvvнээс хойш єнєєг хvртэл єрємдлєгийн гол хєтєлбєрєє vргэлжлvvлэн хэрэгжvvлж байна.

2002 оны сvvлчээр Айвенхоу ордын Алс хойд хэсэгт буюу одоогийн Хюго Дамметын орд газарт индукцийн туйлын дээд цэгийг тогтоохоор нэгэн туршилтын цооног єрємдєв. Уг туршилтын цооногоор насны хувьд залуу, тунамал чулуулгын давхарга доор 222 метрийн гvнээс эхлэн 638 метр vргэлжлэх борнит, халькопиритийн баян эрдэсжилтийн бvсийг илрvvлэв. 2003 оны хоёрдугаар улирал гэхэд Хюгогийн Бvс дэх нєєцийн vргэлжлэлийг тогтоохоор єрємдлєгийн ажил эрчимтэй явагдаж байв. Шинээр єрємдсєн хэд хэдэн цооногоос 200 метрээс багагvй зузаантай, дунджаар 3%-иас доошгvй зэсийн агуулгатай хvдрийн давхарга илэрсэн байна. Тус ордын нєєцийг нээн илрvvлэх хайгуулын ажил vргэлжилсээр байна.

Ордын Алс Хойг хэсгийг Хюго Дамметын дурсгалд зориулан тvvний нэрээр нэрлэлээ

2003 оны 9 сард тус компани Айвенхоугийн Тєсєл Хєгжлийн Гvйцэтгэх Дэд Ерєнхийлєгч асан Хюго Дамметийн дурсгалыг хvндэтгэн, тvvний гvйцэтгэсэн vvргийг онцгойлон vзэж, ордын Алс Хойд хэсгийг тvvний нэрээр нэрлэх болсон билээ. Ноён Даммет одоогоос хоёр жилийн ємнє Ємнєд Африкт автомашины ослоор нас барсан юм. Тэрээр олон улсын уул уурхайн салбарын хамгийн шилдэг геологичдын нэг байсан бєгєєд том хэмжээний порфирийн зэсийн ордын дагуу мэргэшсэн хvн байлаа. Айвенхоу цаашид Оюу Толгой тєслийн vйл ажиллагааг vйлдвэрлэлд хvргэж, Хюго Дамметийн ордын далд уурхайг Хюгогийн уурхай гэж нэрлэх юм.

Мєн Ноён Даммет Айвенхоу Капитал Корпорацийн салбар болох Африкан Минералзын Хайгуул Эрхэлсэн Гvйцэтгэх Дэд Ерєнхийлєгч, Дэд Захирлын албыг хашиж байв. Африкан Минералз нь Ємнєд Африкт никель, платиний бvлгийн металлын томоохон тєсєл хэрэгжvvлж буй компани юм. Тэрээр ємнє нь Би Эйч Пи Минералз компанид Ашигт Малтмалын Хайгуул Эрхэлсэн Дэд Ерєнхийлєгчєєр ажиллаж байхдаа Канадын алмазын аж vйлдвэрийг бий болгоход тvлхэц болсон олон чухал нээлтийг удирдан явуулсан юм. Мєн тэрбээр Олон Улсын Эдийн Засагч Геологичдын Нийгэмлэгийн Ерєнхийлєгчєєр ажиллаж байв.

(Хюго Дамметын намтар - PDF файл 735 KB )

ГЕОЛОГИЙН ТОГТОЦ


Бvс нутгийн геологийн тогтоц

Ємнєговь орчмын бvс нь ємнєд Монголын болон Ємнєговийн тектоникийн тогтоцуудын уулзварт оршдог. Палеозойн эриний галт уулын, тунамал, магмын чулуулгийн болон Мезозойн эриний тунамал чулуулгийн давхарга уг бvс нутагт зонхилдог. Палеозойн эриний vед єнєєгийн Монголын Ємнєд хэсэг Арлын Нуман болон Андын хэлбэрийн хавтангуудын мєргєлдєєнєєс vvссэн vйлчлэлээр єргєгдєж эхэлжээ. Палеозойн эриний сvvл vед Хотгор Газар болон Уул нурууны тєрлийн хагарал бимодаль вулканизмтай хоршин явагдсан байна. Мезозойн эриний эхээр хуурай газар єргєгдєх vйл явц явагдаж, терриген хэлбэрийн тунамал хурдас тvлхэлтээр хошуурсан хэлбэрийн хотгорт шилжин тектоник бvсvvдийг ил гаргасан байна. Хожуу Цэрдийн vед энэ бvс нутаг єнєєгийн Тєв Азийн хотгор газруудтай тєстэй буюу ихээхэн хуурай байсан байна.

Оюу Толгой орд оршиж буй газар нь Палеозойн эриний тvрvv vеэс дунд vе хvртэлх хугацааны арлын нуман хэлбэртэй тогтцод хамаарна. Арлын нуман хэлбэртэй тогтоц нь кальц-шvлтлэг, ‘арлын нуман хэлбэртэй' зэс-алтны порфирийн ордын нийтлэг шинж чанаруудыг агуулсан байдаг. Ерєнхийдєє уг газар нутгийн чулуулгийн тогтоц нь доод Палеозойн vеийн офиолитийн комплекс давхарга дээр суурилсан доод болон дунд Палеозойн vеийн мета-тунамал болон арлын нуман базальтаас бvрдэнэ.

Оюу Толгой орд газрын геологийн бvтэц

Оюу Толгойн орд газар нь 10 х 9 км-ийн талбайтай тэгш єнцєгтэй блок бєгєєд хайгуулын талбайнуудыг газарзvйн байрлалаар нь нэрлэдэг ба эдгээр нь Ємнєд Оюу, Баруун Ємнєд Оюу, Тєв Оюу, Хюго Дамметийн Оюу (Хойт ба Ємнєд) юм. Vндсэн чулуулгын гаршнуудын хэмжээ их биш буюу талбайн 20%-с ихгvй хувийг эзэлдэг. Неогений товгор хэсгийн хурдас нь угаагдаж ємнєд зvгт аажим налуутай хавтгай дэнжийн хэлбэр vvсгэж хайгуулын талбайн тєв хэсэгт баруун хойд чигт сунасан байна. Тус хурдас нь улаан шавар ба хайрга зонхилсон 40 м хvртэлх зузаантай. Тус дэнж нь зvvн ємнє зvгт чиглэсэн усны хагалбар vvсгэж, дєрєвдєгч vеийн элс хайргаар дvvрсэн байдаг.

Vндсэн чулуулгийн стратиграфийг єрємдлєгийн мэдээнд vндэслэж тогтоосон бєгєєд хамгийн орчин vеийнхээс хамгийн эртний хурдас хvртэл дор vзvvлэв.

1. Дацитын урсал давхарга

2. Базальтын туф ба урсал давхарга

3. Дээд тунамлын давхарга

4. Доод тунамлын давхарга

5. Дацит-пирокластик давхарга

6. Авгит Базальтын урсал ба тvvнтэй холбоотой брекчи

7. Андезит вулканоген кластик давхарга

Хайгуулын талбайд болон єрємдлєгийн цооногуудад янз бvрийн хvчиллэг ба суурилаг найрлагатай дэл судлууд илэрдэг. Эрдэсжилтийн дараахи дэл судлууд базальт, риолит, эвэр хуурмаг- биотит андецит, биотит гранодиорит интрузив хэсгvvд агуулж байсан. Мєн талбайд хувирч эрдэсжсэн порфирын кварц монцодиоритын дэл судлууд олдсон нь алт-зэсийн порфирын системтэй гарал vvслийн холбоотой байж болзошгvй юм.

Геофизикийн интерпретаци болон сансрын зургийн тайллаас vзэхэд vндсэн структурууд зх35 ба зх70 чигтлэлтэй байрлаж байна. Талбайн тунамал хурдастай хойд хэсэг буюу Хюго Дамметын бvс орчимд явуулсан нэмэгдэл ажлуудаар уг бvс нь давхацсан стратиграфтай нь тогтоогдов. Цаашдын судалгаагаар тус бvсийн хандлага, цар хvрээг тогтоохоор тєлєвлєєд байна.

Эрдэсжилт ба Хувирал

Оюу Толгойн эрдэсжилт ба хувирал нь олон тооны алт-зэсийн порфирын тєвvvдтэйгээрээ онцлог юм. Эдгээр нь сульфид ихтэй (HS) системийн эрозитэй хамааралтай доод давхаргын алт-зэсийн порфирын системvvдийн дээр, мєн хэсэгчлэн гадаргууд нь байх хэд хэдэн алт-зэсийн порфирын тєвийн шинж агуулдаг.

Баруун Ємнєд Оюу Толгойн єндєр агуулгaтай тєвийн хэсэг нь цилиндр хэлбэртэй алт-зэсийн порфир ба диаметр нь 250 м, урт нь 800 м хэмжээтэй байна. Эрдэсжилт 10-30 метрийн єргєнтэй хэд хэдэн жижиг кварц-монцодиорит дэл судлуудад тєвлєрсєн байх ба ойролцоо орших базальт агуулагч вулканит руу 100 метрт сунаж орсон байна. Сvvн цагаан кварц судлууд эрдэсжсэн кварц монцодиорит болон базальтлаг вулканоген чулуулгад vvсэн хєгжсєн байна. Кварцын судлууд нь ихэнхдээ тvрvv vvсч єндєр хэмийн vйл явдлын улмаас бий болсон нь болзошгvй юм. Халькопирит, харьялагдах пирит ба борнит нь сарнимал бєгєєд сvvл vеийн хагарлыг дvvргэн кварцын судлууд ба агуулагч чулуунуудад агуулагдаж байна. Алт зэсийн харьцаа гvн рvvгээ 2:1-ээс 3:1 болтлоо єснє. Кварц-монцодиоритын хувирал голдуу кварц-серицит, бага хэмжээний турмалин ба флюорит агуулж байна. Базальтлаг вулканит нь биотит-магнетит агуулдаг бєгєєд тэдгээр нь хлорит-серицитын хувиралтай байдаг.

Ядуу агуулгатай, пропилитжих хувиралд орсон базальт нь 1:1 алт-зэсийн харьцаатай бєгєєд 600 Х 2000 метрийн талбайд єндєр агуулгатай хэсгийн эргэн тойронд байрладаг. Баруун Ємнєд Оюу ордыг зvvн Ємнєдтэй холбосон кварц-монцодиорит дэл судал нь дээд давхаргад серицитын хувиралтай, эрдэсжилт багатай сарнимал пирит, халькопириттэй юм. Эрдэсжилтын энэхvv тогтоц нь Баруун Ємнєд Оюу ордын порфирын эрдэсжилтээс онцгой бєгєєд Ємнєд ба Баруун Ємнєд Оюу ордод идэгдэлд ороод алга болсон боловч Тєв Оюу, Хюго Дамметын орд газруудад одоог хvртэл байж болзошгvй хvдрийн биетийн доод хэсгийн хилээс HS хувирлын системийг тєлєєлсєн байж болох юм.

Тєв Оюу болон Хюго Дамметын ордуудад HS систем нь гvнд байх порфирийн системийн дээр хэсэгчлэн телескоплох маягаар байрлах ба хvдрийн биет нь базальтлаг вулканитын дээр орших дацитын урсал туфэд агуулагддаг. Тєв Оюуд ковеллин-пирит нь дээшээ тvрсэн хэлбэртэй кварц-серицитын эрчимтэй хувиралтай холбоотой бєгєєд порфирын тєрлийн кварцын судалтай кварц-монцодиоритын дэл судалд тєвлєрдєг. Мєн Тєв Оюуд ковеллин, пиритээр баялаг HS эрдэсжилтийг бvрхсэн хэдэн арван метрийн зузаантай суперген баяжилтын халькозины давхарга (blanket) vvссэн байна. Хєєлєг халькозин пиритийг бvрхэж цавыг дvvргэх бєгєєд энэ нь 20-60 метрийн зузаантай гематит, гётитээр баялаг урсалын бvсээр хучигдсан байна.

Хюго Дамметын єндєр агуулгатай эрдэсжилт нь голдуу борнит, халькозин ба халькопиритээс бvрддэг. Пирит, энаргит, тетрагэдрит-тенантит нь бага хэмжээгээр голдуу Ємнєд Хюго ордод тааралддаг. Сульфидын нэгдлvvд хувирлын зvй тогтоцоор холбоотой бєгєєд агуулагч чулуунаас хэсэгчлэн хамааралтай ч єндєр агуулгатай эллипс хэлбэртэй гадаргаас хєндлэн байрлалтай байдаг нь ажиглагддаг. Зэсийн єндєр агуулгатай кернээс ядуу агуулгын зэсийн эрдэсжилтийн хоорондох жирийн сульфидын бvслvvр нь борнит + халькозин, гадагшлаад халькопирит (+/- тетрагэдрит-тенантит), эцэст нь пирит (+/- энаргит) зэргээс бvрэлддэг байна. Энаргит, борнит + пирит, мєн ойролцоох ковеллин зэрэг нь урслаг туфэд байх сульфидын нийтлэг эрдэсvvд юм. Хюго Дамметын ордод урслын туф зонхилох боловч Хойд Хюго ордын єндєр агуулгын эрдэсжилт нь ихэнхээрээ базальтлаг байх юм. Борнит + халькозин-халькопирит, бага хэмжээний энагрит, тетрагэдрит-тенантит зэрэг нь базальт болон кварц-монцодиоритын нэвчсэн хэсгvvдэд зонхилно. Тус бvсэд молибденит чулуулгын бvх тєрлvvд оршино. Тус ордын алт (ppm) : зэс (%)-ийн нийтлэг харьцаа 1:10 байх боловч Хойд Хюго ордын кварц судлууд их зонхилсон QMD нэвчилтvvдэд болон ойролцоох чулуулгийн захаар алт-зэсийн харьцаа 1:1 болтлоо єсдєг байна. Энэхvv алтны єндєр харьцаа нь борниттой холбоотой юм.


Порфирийн орд гэж юу вэ?

Порфирийн тєрлийн ордууд гэж ихэвчлэн галт уулын гаралтай интрузив чулуулагт хамаарах агуулга багатай, хvдрийн нєєц ихтэй ашигт малтмалын ордуудыг хэлдэг. Порфирийн тєрлийн ордууд нь алт, зэс, молибдений хамгийн чухал эх сурвалж болдог. Дэлхий дээр олборлож буй зэсийн тэн хагасыг ийм тєрлийн ордуудаас олборлодог байна. Мєнгє болон бусад металлууд тvvний дотор гянт болд, хар цагаан тугалга, цайрыг ийм ордуудаас олборлож байна.

Порфирийн ордуудыг агуулагдаж буй металлуудаар нь ялган ангилдаг: зэсийн, зэс-алтны, зэс-молибдений болон молибдений гэх мэт. Оюу Толгойн Ордтой тєстэй зэс болон алтны баялаг агуулагатай порфирийн ордууд суурилаг магмаас гаралтай интрузив чулуулагт хамаардаг.

Порфирийн ордуудад хэдэн зуун саяас хэдэн тэрбум хvртэл тонн хvдэр агуулагдах бєгєєд нэг тонн хvдэрт агуулагдах зэс 0,2% -иас 1%, тvvнээс илvv хvртэл, молибден 0,005-аас 0,03% хvртэл, алт 0,4- 2 грамм хvртэл хэлбэлздэг.

Жишээлбэл, АНУ-ын Юта мужийн Бингхэм дэх зэсийн порфирийн орд 2 тэрбум гаруй тонн хvдэртээ 0,6%-ийн зэс агуулдаг байна. Энэ уурхай 1904 онд ашиглагдаж эхэлснээс хойш 16 сая тонн зэс vйлдвэрлээд байгаа ажээ.

Канадын молибдений бvх vйлдвэрлэл, зэсийн vйлдвэрлэлийн тэн хагасыг порфирийн ордууд эзэлж байна. Канадын Бритиш Колумбиа мужийн ємнє ашиглагдаж байсан болон одоо ажиллаж буй уурхайнуудын заримыг дурдвал:

  • 0,41% -ийн зэсийн агуулагатай 690 сая тонн хvдэр бvхий Valley Copper;

  • 0,42% зэс, 0,017% молибдений агуулагатай 345 сая тонн хvдэр бvхий Island Copper;

  • 0,16% зэс, 0,039% молибдений агуулгатай 360 сая тонн хvдэр бvхий Brenda;

  • 0,25% зэс, 0,34 грамм алтны агуулагатай 230 сая тонн хvдэр бvхий Mount Polley зэрэг орно.

Порфирийн ордууд агуулга багатай тул уурхайн зардал мєн бага байх ёстой байдаг. Зардлыг бага байлгахын тулд порфирийн ордыг ил уурхайн аргаар олборлодог бєгєєд энэ арга нь далд уурхайн аргаас бага зардалтай байдаг. Порфирийн орд дахь уурхайн ажиллагаа асар том цар хvрээг хамрах нь олонтаа. Жишээ нь, Юта мужийн Бингхэм дэх ил уурхай 800 метр гvн, 4 км-ийн єргєнтэй. Энэ бол дэлхий дээрх хvний оролцоотойгоор бий болсон хамгийн том хэмжээний малтлага юм.

Порфирийн тєрлийн ордод хийх хайгуулын ажлаар фельзийн болон завсрын интрузив чулуулаг бvхий хэсэг, ялангуяа агуулагч чулуулагтай хиллэсэн хэсэгтээ олон удаа интрузид орж брекчлэгдсэн болон хагарсан хэсгийг илvv анхаарч судалдаг. Нарийвчилсан судалгаа нь тухайн хvдэржилтийн системийн тєвєєс гадагш чиглэлд шаталсан байдлаар тогтсон хувиралын хvрээг тодорхойлоход чиглэдэг.

Зэсийн хvдэржилтийн босоо мужлал халуун, хуурай бvсэд бий болж болно. Ийм орчинд зэсийн хvдэр гадаргын усны нєлєєгєєр порфирийн системээс шилжиж єєр хаа нэгтээ тєвлєрч байдаг. Ийм баяжшилыг “суперген” гэх ба халькозин, борнит зэрэг єндєр агуулгатай зэсийн эрдсvvдийг агуулж байдаг. Исэлдэлд орсон гадаргын ус зэсийг анхны порфирийн хvдрээс нь уусгах ба уг гадаргын ус хязгаарлагдсан бvсэд очиж зэсийг тунаах хvртэл уст vеийн гадаргаар зєєдєг. Суперген баяжшил байна гэдэг нь тvvнээс илvv том гипогений, эсвэл порфирийн систем байгаагийн тэмдэг болдог.

Порфирийн тєрлийн ордын хайгуулын ажилд чухал хэрэгцээтэй геофизикийн судалгааны тєрлvvдээс дурьдвал тархмал болон судлархаг сульфидад хийдэг албадмал туйлшралын судалгаа, хоёрдогч магнетит агуулгыг судлах соронзон судалгаа гэх мэт бий.

эхэнд

Мэргэшсэн ажилтан

Айвенхоу Майнз компанийн Оюу Толгой тєслийн хайгуулын менежерийн албыг хашдаг мэргэжлийн геологч Чарльз Форстер болон Айвенхоу Майнзын ерєнхий геологич Стефен Торр нар NI 43-101 стандартын шаардлагыг хангасан эрх бvхий хєндлєнгийн мэргэжилтнvvд бєгєєд компаниас гаргадаг Оюу Толгойд хийгдэж буй хайгуулын ажил болон зэс, алтны нєєцийн тухай мэдээллийн техникийн хэсгийг хариуцан бэлтгэдэг. SGS Analabs Pty. Ltd компани тєслийн талбарт кернийг хувааж бэлтгэн Улаанбаатар дахь єєрийн лабораторидоо бvх дээжинд шинжилгээ хийж байна. Чанарын хяналт, шинжилгээний хєтєлбєр нь бие даасан зєвлєх, мэргэжлийн геологч Др. Барри Смийн хяналтад явагдаж байгаа ба тєслийн талбар дээрх ажлыг Шинжлэх Ухааны Магистр, мэргэжлийн геологч Дейл Скечли удирдаж байна. Бэлтгэсэн стандарт болон бланк дээжvvдийг шинжилгээний хариуд хийсэн чанарын хяналтыг шалгах зорилгоор тєслийн талбар дахь дээж бэлтгэх лабораторид аваачдаг.

Оюу Толгой ордын баялагийн нарийвчилсан шинжилгээ, тооцоог Канадын AMEC E&C Services компани NI43-101 стандартын шаардлагад нийцvvлэн мэргэжлийн геологч Др. Харри Паркер, мэргэжлийн геологч Др. Стефен Журас нарын удирдлага дор гvйцэтгэж ирлээ. Др. Харри Паркер, Др. Стефен Журас нар нь NI43-101 стандартын шаардлагыг хангасан бие даасан эрх бvхий ажилтнууд юм.

эхэнд

.