|
|
||||||
|
|
Монива дахь Зэсийн Тєсєл Монивагийн тухай баримтууд|Байршил, зам харилцаа|Ордын тvvх|Ашигт малтмалын нєєц|Хайгуулын ажлын ерєнхий тойм|Газрын зураг болон фото зургууд Айвенхоу Майнзын Мьянмар улс дахь салбар “Айвенхоу Мьянмар Холдингс Лтд” компани нь Мьянмарын Засгийн газрын харьяаны “Уул уурхайн 1-р компани”-тай хамтран байгуулсан “Мьянмар Айвенхоу Коппер Ко Лтд” компанийн 50 хувийг эзэмшдэг. Уг хамтарсан компани нийтдээ Монивагийн зэсийн тєсєл гэж нэрлэгддэг Сабетаунг, Кийсинтаунг, Летпадаунг (Летпадаунг тєсєл - ийн талаарх баримтыг эндээс авна уу. - PDF файл - 905 KB) гэсэн зэсийн ордууд дээр ил уурхай байгуулан нуруулдан уусгах аргаар зэс vйлдвэрлэх vйл ажиллагаа эрхэлж байна. “Мьянмар Айвенхоу Коппер Ко Лтд” компанийн Байгаль орчин, Эрvvл ахуй, Аюулгvй ажиллагааны жилийн эцсийн тайлангуудыг энэ вэб хуудасны Эрvvл ахуй, Аюулгvй ажиллагаа хэсгээс vзэж болно. Монивагийн зэсийн тєсєлд оруулсан Айвенхоу Майнзын хєрєнгє оруулалтын талаар доор єгvvлэв. Баримтын товчоон - Монивагийн зэсийн тєсєл (PDF – 198 kb) Мьянмар дахь vйл ажиллагааны тухай мэдэгдэл, 2003 оны 6 сарын 12 (PDF – 92 kb) 05/10/01
МЬЯНМАР ДАХЬ МОНИВАГИЙН ЗЭСИЙН ТЄСЄЛД ОРУУЛСАН АЙВЕНХОУ МАЙНЗЫН ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ 2001 оны 6 сар Айвенхоу Майнз компани Мьянмар дахь Сабетаунг, Кийсинтаунг, Летпадаунг ордуудад тvшиглэн ил уурхай байгуулах зорилгоор “Уул уурхайн 1-р компани”-тай хамтран байгуулсан компанийн 50%-ийг эзэмшдэг. Айвенхоу Майнз бол энгийн хувьцаа нь Нью-Йорк, Торонтогийн Xєрєнгийн биржvvд дээр арилжаалагддаг Канадын компани бєгєєд дэлхийн хєгжингvй болон хєгжиж буй олон оронд хайгуул, vйлдвэрлэл эрхэлдэг. Айвенхоуд хандсан олон асуулт, саналаас харахад тус компанийн Мьянмар дахь хєрєнгє оруулалтыг хvмvvс буруугаар ойлгох, эсвэл улс тєрийн vзэл бодлын vvднээс буруугаар тайлбарлах явдал байдаг нь ажиглагддаг. Айвенхоугийн Мьянмар дахь гол объект бол Монивагийн зэсийн тєсєл. Айвенхоу нь уг тєслийг эзэмшиж буй эрх тэгш хоёр талын нэг нь юм. Хамтын ажиллагааны vр дvнд бид уул уурхайн болон боловсруулалтын орчин vеийн технологийг нэвтрvvлж тус орны ашигт малтмалын боломж бололцоог нээн илрvvлэхэд хувь нэмэр оруулж байна. Тєслийн эхний шат 1998 оны 11 сард ашиглалтад орсноос хойш єндєр чанарын зэс vйлдвэрлэн экспортод гаргаж байна. Зэсийн катодын vйлдвэрлэлийг жилд 160000 тонн хvртэл нэмэгдvvлэх тєслийн хоёр дахь шатны нарийвчилсан тєлєвлєгєєг боловсруулж дуусаад байна. Тус улсад уул уурхайн чиглэлээр хамтарсан vйлдвэр байгуулан бизнес эрхэлж байгаа Айвенхоу Майнз компанид Мьянмарын Засгийн газрыг улс тєрийн талаар єєрчлєлт шинэчлэл хийхийг олон улсын зvгээс шаардаж буй нь ойроос ажиглагддаг юм. Тийм шаардлагыг тохоон томилогдсон тєлєєлєгч нар, янз бvрийн ТББ-уудаар дамжуулан тавьдаг бєгєєд ихэвчлэн хориг тавьж шийтгэл хvлээлгэх арга хэмжээ авч єєрчлєлт шинэчлэл хийхийг уриалсан байдаг. Айвенхоу Майнз ямар нэг улс тєрийн vйл явдалд оролцдоггvй. Vvрэг хариуцлага, vнэт зvйлийн талаархи мэдэгдэлдээ “Бид ард тvмнvvдийн бvрэн эрхт байдлыг хvндэтгэнэ, ямар нэг улс тєрийн сонирхлоос ангид байна” гэж заасан билээ. Хуучин колони байсан, хєгжиж буй энэ орны эсрэг хориг арга хэмжээ авах, шийтгэл хvлээлгэхийг шаардаж буй Мьянмарын хилээс гадна буй хэн ч болов Монивагийн зэсийн тєслєє хэвээр vргэлжлvvлэхийг биднээс шаардаж буй Мьянмарын олон ард иргэдийн анхааралд даруй єртдєг юм. Дэвшилтэт технологийг сурч эзэмшсэн Монивагийн ажилтнууд, манай компанийн болон зарим шашны нэрт зvтгэлтнvvдийн дэмжлэгээр шинэчлэн тоноглогдсон эмнэлэгээр vйлчлvvлж буй энгийн ард иргэд гээд биднийг Монивад vргэлжлvvлэн ажиллахыг дэмждэг хvмvvс олон бий. Хэрэв Айвенхоу Майнзыг тєслийн ажлаа, хєрєнгє оруулалтаа зогсооход хvрвэл тэд бол “шийтгэлийг” биеэр амсах хvмvvс юм. Монивагийн тєсєл нутгийн иргэдийн хувьд эдийн засгийн тvшиг тулгуур нь болоод байна. Эдгээр хvмvvсийг vл тоомсорлон орхиж явбал наанадаж 1000 гаруй гэр бvл зvй бусаар, мєн шударга бусаар ядууралд автана гэсэн vг юм. Уг тєсєлд ойролцоогоор 600 vндсэн ажилтан ажилладгаас гадна олон зуун хvн шууд бусаар ажлын байраар хангагдаж тєслийн vр шимээс хvртэж байна. Бидний тооцоогоор, шууд ба шууд бусаар ажлын байраар хангагдсан хvмvvс болон тэдгээрийн гэр бvлийн гишvvдийг оролцуулаад нийт 5000 гаруй хvний амьдрал уурхайн vйл ажиллагаанаас шууд хамааралтай байна. Зарим шvvмжлэгчид тус уурхайгаас Мьянмарын Засгийн газар ихээхэн ашиг олж байгаа гэж ташаарах явдал бий. Гэвч Засгийн газар ноогдол ашиг авдаггvй. Уурхайг байгуулахад гарсан зардлыг Японы томоохон хєрєнгє оруулагчдад буцааж тєлєх хvртэл тус улсын Засгийн газар Монивагаас ямар ч ашиг хvртэхгvй юм. Зэсийн vнэ ханшаас хамаараад vvнд наад зах нь дєрвєн жил шаардагдах болно. Харин Засгийн газар зэсийн борлуулалтаас 2%-ийг ашигт малтмалын нєєц ашигласны татварт авч байгаа. Монива нь урт хугацааны хєрєнгє оруулалт бvхий тєсєл бєгєєд хамгийн эерэг, улс тєрийн бус замаар эдийн засгийн хєгжил дэвшилд хувь нэмэр оруулах, мєн єєрийн ажиллагсад, шууд ба шууд бусаар бидэнтэй холбоотой хvмvvсийн амьдралыг дээшлvvлэх нь бидний зорилтын нэгэн хэсэг юм. Тєслийн vйл ажиллагааны нєлєєгєєр дэмжигдэж буй бизнесээс Монива орчмын ард иргэд багагvй vр ашиг хvртэж байгаа нь ажиглагддаг. Айвенхоу Майнз тухайн нєхцєл байдалд зохицон ажиллаж ирлээ. Гэмгvй хvмvvсийг хохироож ертєнцєєс тусгаарлахын оронд тэдэнд тус нэмэр болох нь дээр юм. Айвенхоу Майнз Монивагийн тєслєєс хамтран эзэмшдэг 50%-иа буцаан авснаар хэнд ч, хаана ч ашиггvй зvйл гэж тус компани vзэж байна. Харин тvvний vр дагавар болох олон сєрєг vзэгдэл бий болно. Vvнд хамгийн тvрvvнд уг тєслєєс амьдрал ахуй нь хамааралтай Мьянмарын 5000 гаруй ард иргэд єртєх болно. Тэдний дуу хоолойг зарим лобби хvчнvvд сонсохыг хvсэхгvй нь ойлгомжтой. Хориг арга хэмжээ гэдэг бол нэг дайны нэг хэлбэр хэмээн vзэж ирсэн билээ. Энхийн аргаар, хєрєнгє оруулалт хийх замаар улс орон дахь тодорхой газар нутгийг хєгжvvлэх боломж, хувилбар байсаар атал ийм замыг сонгох нь болчимгvй зvйл гэдэгтэй хэн ч санал нийлэх бизээ. Айвенхоу Майнз ямар ч ашиггvй улс тєрийн зєрчлийн золиос болсны оронд Мьянмарын хєгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг илvvд vзэж байна. Бид Мьянмарын жирийн иргэдтэй єдєр тутам, ажил тєрлийн харилцаанд оролцдоггvй улс тєрийн лидерvvд, байгууллага, хувь хvмvvсийн байр суурийг хvндэтгэж vздэг. Тус орны хvн ардын амьдралыг сайжруулах гэсэн ижилхэн хvсэл бидэнд бий. Гэвч Айвенхоу Майнзын ажил эрхлэлтийг нэмэгдvvлж байгаа хєрєнгє оруулалт vvнд саад болж байна гэж хэлэх vндэс байхгvй юм. Бид хvмvvнлэг энэрэнгvй ёсны vнэт зvйлийг хамгаалах бодлогыг хэрэгжvvлж, бизнес эрхэлдэг газар орон бvртээ олон улсын худалдаа, хєрєнгє оруулалтын холбогдох бvх дvрэм журмыг дагаж мєрддєг. Бодлого боловсруулагчид анхаарал тавин ажилласны vр дvнд Канад, Америк зэрэг орнуудын Мьянмарын эсрэг авсан хэсэгчилсэн эдийн засгийн хориг арга хэмжээ ямар нэг байдлаар Айвенхоу Майнзын Монива тєсєлд оруулсан хєрєнгє оруулалтад нєлєєлєлгvй явж ирлээ. Компанийг удирдаж буй бид Хойд Америкт олонхи нь байдаг мянга мянган хувьцаа эзэмшигчдийнхээ ємнє хvлээсэн хариуцлагатай билээ. Гэвч бид дэлхийн нєгєє бєєрєнд орших Мьянмарт амьдарч буй олон хvний ємнє хvлээсэн vvргээ мєн ухамсарлаж байна. Тэр хvмvvс бол манай болон манай гэрээт байгууллагуудын ажилтнууд, тэднээс хамааралтай гэр бvлийнхэн нь билээ. Тэр хvмvvс єєр хэн нэгний улс тєрийн болон улс тєрийн бус зорилгыг гvйцэлдvvлэхийн тулд гадаад ертєнцєєс тусгаарлагдахыг хvсэхгvй гэдэг нь тодорхой. Мьянмарын тєв хэсэгт амьдардаг хvмvvсийн ємнє авсан амлалт, Монивагийн тєсєлд хvлээсэн vvргээ биелvvлэхэд маань “шинээр хєрєнгє оруулалт хийх, шинэ шинэ vзэл бодлыг хvлээн зєвшєєрєх нь эдийн засгийн єсєлт дэвшилд сайнаар нєлєєлєх ба улмаар улс тєрийн болон vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг бий болгодог” гэсэн мэдлэг тулгуур болж байна. Монивагийн тухай баримтууд: Монивагийн тєслийг анх 1996 онд хєгжлийн нэгдсэн тєлєвлєгєєний дагуу хоёр vе шаттай байхаар тєлєвлєжээ. Тєслийн эхний шат эдvгээ 6 дахь жилдээ vргэлжилж байгаа ба 2003 онд 27,850 тонн катодын зэсийг 39 цент/фунтын єртгєєр vйлдвэрлэжээ. Уг уурхай 2004 онд vvнтэй ижил єртгєєр ойролцоогоор 32,000 тонн (70,5 сая фунт) зэс vйлдвэрлэхээр тєлєвлєжээ. ISO 14001 сертификатыг эзэмшигч энэхvv уурхай vйлдвэрлэлээ 1998 оноос эхэлсэн бєгєєд Айвенхоу Майнз болон Мьянмарын “Уул уурхайн 1-р компани”-тай 50/50-иар хамтран байгуулсан “Мьянмар Айвенхоу Коппер Ко Лтд” (МАККЛ) компани vйл ажиллагааг нь эрхлэн явуулж байна. - МАККЛ компанийн 2003 оны 3 сард зарласан 6 жилийн хугацаанд хэрэгжvvлэх хєгжлийн тєлєвлєгєєний хvрээнд vйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдvvлэхээр тєлєвлєж байна (2003 оны 3 сарын 27-ны мэдээллийг vз). Хєгжлийн тєлєвлєгєєг бvрэн хэрэгжvvлснээр Монива уурхайн vйлдвэрлэлийн хэмжээ жилд 129,000 тонн хvртэл нэмэгдэх ба энэ нь электролизээр нуруулдан уусгаж зэс ялгадаг (SX/EW) Азийн хамгийн том, хамгийн бага єртєгтэй vйлдвэрлэгч болно гэсэн vг юм. - Энэхvv тєслийн 50%-ийг Австрали, Хойд Америкийн хєрєнгийн биржvvд дээр бvртгэлтэй, хувьцаагаа IVN, HUGO нэрээр арилжаалдаг Канадын компани болох Айвенхоу Майнз Лимитед эзэмшдэг. “Уул уурхайн 1-р компани” нь vлдсэн 50%-г эзэмшдэг бєгєєд энэ нь Мьянмарын Засгийн газрын хєрєнгє оруулалттай уул уурхайн компаниудын нэг юм. (Тєрийн ємчит аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах явдал хєгжиж байгаа орнуудад нилээд тvгээмэл ба энэ нь ихэвчлэн хамтын ажиллагааны зайлшгvй хэлбэр байдаг). - Айвенхоу Майнз Мьянмар улсад тус улсын Засгийн газрын эсрэг зарим орны Засгийн газраас хориг арга хэмжээ авахаас ємнє ажиллаж эхэлсэн бєгєєд эдvгээ арваад жил єнгєрч байна. Мьянмарт нилээд хэмжээний хєрєнгє оруулалт хийхийн ємнє тус компанийн тєлєєлєгчид Канадын Засгийн газрын эрх бvхий хvмvvстэй компанийн тєлєвлєгєєний талаар санал солилцсон. - Айвенхоу Майнз Мьянмарт 60 гаруй сая ам.долларын хєрєнгє оруулалт хийснээс гадна хайгуулын ажлын урсгал зардалд багагvй хєрєнгє зарцуулаад байна. Японы хєрєнгє оруулагчид Марубени ба Нисшо Ивай корпорациуд тєслийн эхний шат болох Сабетаунг, Кийсинтаунг уурхайн барилга угсралтын ажлыг санхvvжvvлэхэд нэмж 90 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийжээ. - Албан ёсны гэрээнд зааснаар барилга байгууламж барих, уурхайг ажиллуулах бvх зардал нь зэсийн бvтээгдэхvvний борлуулалтын орлогоос нєхєн тєлєгдєх бєгєєд тvvнээс ємнє хамтарсан vйлдвэрийн талууд ямар нэг ашиг хvртэхгvй. Японы хєрєнгє оруулагчдад барилга угсралтын зардлыг бvрэн нєхєн тєлєх хvртэл Мьянмарын Засгийн газар Монивагаас ашиг хvртэхгvй бєгєєд зэсийн дэлхийн зах зээлийн vнээс хамаарч уг зардлыг нєхєн тєлєх хугацаа дєрвєн жилээс наашгvй байна. Засгийн газар зэсийн борлуулалтын орлогоос 2%-ийг байгалийн нєєц ашигласны тєлбєрт суутгадаг. - Мэргэжил дээшлvvлэх єргєн хєрээтэй сургалтын хєтєлбєрт орон нутгийн барилгын болон уурхайн ажилчид хамрагдаж байна. Тєслийн барилга угсралтын ажилд 1300 орчим хvн ажиллажээ. Уурхайн vйл ажиллагаа нь 600 орчим хvнийг байнгын, шууд ажлын байраар хангаж байна. Уламжлалт эдийн засгийн аргаар тооцож vзвэл нэмээд 600 орчим хvн vйлчилгээ болон хангамжийн бизнесээр дамжуулан шууд бусаар ажил эрхэлж байна. ?рхийн судалгаанаас vзвэл Монивагийн ойр орчимд амьдарч буй 5000 орчим хvvхэд, эмэгтэйчvvд, эрчvvдийн хоол хvнс, гэр орон, орлого, ажил тєрєл нь Монивагийн зэсийн тєслийн vйл ажиллагаанаас шууд хамааралтай гэж дvгнэж болохоор байна. - Айвенхоу Майнз нь Монива уурхайгаас олох орлогын тодорхой хэсгийг уурхайн орчимд амьдардаг нутгийн оршин суугчдын эрvvл мэнд, боловсролын зарим vйлчилгээнд тусгайлан зарцуулж ирлээ. Тус компани туршилтын vйлдвэрийн 2 жилд vйлдвэрлэсэн бvх бvтээгдэхvvнээс ноогдох орлогоо хvvхдийн сургалтын тєлбєрийг санхvvжvvлэхэд хандивласан. Айвенхоу Майнзын Тэргvvн Роберт Фридландын санхvvжvvлдэг буяны байгууллага болох Фридланд Сангаас уурхай орчмын оршин суугчдад зориулж эмнэлгийн тоног тєхєєрємж, усан хангамж болон ариутгах татуургын нєхцєлийг сайжруулахад хандив єгчээ. Айвенхоу Монива тєсєл дараахь ажлуудыг хариуцан гvйцэтгээд байна. Vvнд: Хэдэн арван мянган хvнд vйлчилдэг 2 дvvргийн эмнэлэгт оношлогоо, эмчилгээний шинэ багаж тєхєєрємж бэлэглэсэн, vйл ажиллагааг нь сайжруулсан; Нутгийн оршин суугчдын ундны ус, эрvvл ахуй, орон байр, сургууль, дэд бvтцийг сажруулах арга хэмжээ авсан; 500,000 гаруй оршин суугчдыг хангадаг цахилгааны хангамжийг сайжруулсан; Уурхайн ажил эрхлэлтийн бvх тєвшинд мэргэжил дээшлvvлэх сургалт зохион байгуулж ажилчдыг тэтгэврийн хєтєлбєрт хамруулсан. - Айвенхоу Майнз Монивагийн тєсєл дээр байгаль орчны менежмент, ажиллагсдын хєдєлмєр хамгаалал, эрvvл ахуйн олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн шилдэг стандартыг нэвтрvvлсэн. Зэсийн vйлдвэрлэлийн цогцолбор маань ямар нэг тахир дутуу болоход нєлєєлсєн осол гаргалгvйгээр 543 єдєрт 2,5 сая цаг ажилласан амжилт тогтоосон. Ил уурхай тахир дутуу болоход нєлєєлсєн ямар нэг осол гаргалгvйгээр 1200 гаруй єдєр ажилласан нь дэлхийн цєєн хэдэн уурхайн хvрсэн амжилт юм. Уурхайд ашиглаж байгаа аюулгvй ажиллагааны хєтєлбєр болон хэмжилтийн арга техникт олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн аргачлалыг ашигладаг. - Монивагийн Тєсєл 2001 оны эхээр байгаль орчны олон улсын стандарт ISO 14001 хангасан тул сертификатыг хvлээж авчээ. “Ногоон стандарт” хэмээн нэрлэгддэг ISO 14001-нь компаниудад байгаль орчинтой холбоотой бvх vйл ажиллагаа нь vр дvнтэй, шаардлага хангасан байх, мєн тавьсан зорилгодоо хvрэхэд нь туслах байгаль орчны удирдлагын тогтолцоог хєгжvvлэх, нєхцєл байдалд тохируулах аргачлалаар хангадаг. Уурхайн vйл ажиллагааны зорилт биелэж байгаа эсэхийг бие даасан шинжээчид жил бvр шалгаж шалгаж vр дvнг нь олон нийтэд тайлагнаж байдаг. Анхны тайлан 2000 оны 10 сард хийгджээ. - Монивагийн уурхайд ашиглаж буй электролизээр нуруулдан уусгаж зэс ялгадаг технологи нь дэлхийн нийт зэсийн 70 гаруй хувийг vйлдвэрлэдэг байсан хуучин аргаас байгаль орчинд vзvvлэх нєлєє хамаагvй бага юм. Урт хугацаанд хэрэгжvvлэх байгаль орчны тєлєвлєгєєгєєр дамжуулан уг хамтарсан vйлдвэр Айвенхоугаас ємнє Монивад арваад жилийн турш явагдсан єєр аргаар зэс олборлож ялгах vйл ажиллагааны улмаас бий болсон нєхцєл байдлыг сайн дураар засч залруулах ажил хийж байна. Зарим шvvмжлэгчид улс тєрийн эрх ашигтаа нийцvvлэн шийдвэр гаргагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд нєлєєлєх зорилгоор уг уурхайн орчимд ємнєх vйлдвэрлэгчдийн vйл ажиллагаанаас бий болсон зарим нєхцєл байдлыг Айвенхоутай хилсээр холбох явдал байдаг. - Олон улсад нэр хvндтэй, улс тєрийн сєрєг хvчний удирдагч Аунг Сан Су Кийн зєвлєх, Буддын шашны нэрт удирдагч Чамэй Саяадоу Айвенхоу Майнзыг Мьянмар дахь хєрєнгє оруулалтаа vргэлжлvvлэхийг дэмжсэн билээ. Тус компанийн хєрєнгє оруулалтыг Канад дахь Бирмийн олон иргэд дэмждэг. - 1997 оны 8 сард Канадын Засгийн газар Мьянмарын эсрэг зарим хориг арга хэмжээ авчээ. Энэ нь тус 2 орны хоорондох импорт, экспортын чиглэсэн байв. Канадын авч хэрэгжvvлсэн хориг арга хэмжээ нь Мьянмарын эдийн засгийн хєгжилд дэмжлэг vзvvлэх зорилгоор хийгдсэн хєрєнгє оруулалтад чиглээгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Мєн Канадын Засгийн газар Канадын пvvс компаниудыг Мьянмарт явуулж буй vйл ажиллагаа, хєрєнгє оруулалтаа зогсоох гэсэн шаардлага тавиагvй болно. Айвенхоу Майнзын Мьянмар улс дахь салбар “Айвенхоу Мьянмар Холдингс Лтд” компани нь Мьянмарын Засгийн газрын харьяаны “Уул уурхайн 1-р компани”-тай хамтран байгуулсан “Мьянмар Айвенхоу Коппер Ко Лтд” компанийн 50 хувийг эзэмшдэг. Уг хамтарсан компани нийтдээ Монивагийн зэсийн тєсєл гэж нэрлэгддэг Сабетаунг, Кийсинтаунг, Летпадаунг гэсэн зэсийн ордууд дээр ил уурхай байгуулан нуруулдан уусгах аргаар зэс vйлдвэрлэх vйл ажиллагаа эрхэлж байна. 1998 оны 11 сард Айвенхоу Майнз Монивагийн зэсийн тєслийн эхний шат болох Сабетаунг ба Кийсинтаунг уурхайд vйлдвэрлэлээ эхлvvлжээ. Сабетаунг ба Кийсинтаунг уурхай нь орчин vеийн, єндєр vр ашигтай технологи болох электролизээр нуруулдан уусгаж зэс ялгах аргаар 99,99%-ийн цэвэр катодын зэс vйлдвэрлэдэг. 1999 оны 1 сараас тус уурхай бvтээгдэхvvнээ зах зээлд гаргаж эхэлснээр тухайн жилд 26,736 тонн зэс vйлдвэрлэсэн нь 1-р шатны тєлєвлєсєн хvчин чадал буюу 25,000 тонноос илvv гарчээ. 1999 онд уурхайн бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн зардал 0,28 ам.доллар/фунт байсан нь Монива уурхайг хамгийн бага зардалтай зэс vйлдвэрлэгчдийн эгнээнд оруулжээ. Зээлийн хvv, элэгдэл хорогдол, худалдааны болон байгалийн нєєц ашигласны тєлбєр зэргийг оролцуулаад vйлдвэрлэлийн нийт зардал нэг фунтад 0,60 орчим ам. доллар байв. Сабетаунг ба Кийсинтаунг уурхай зэсээ Марубени корпорациар дамжуулан Зvvн Ємнєд Ази руу экспортод гаргадаг. 1999 онд тус уурхайн зэсийн катодын борлуулалтын vнэ дунджаар 0,70 ам.доллар/фунт байв. Байршил, зам харилцаа
Сабетаунг, Кийсинтаунг, Летпадаунг ордуудаас бvрдэх Монива тєсєл Мьянмарын тєв хэсгийн далайн тєвшнєєс дээш 75-100 м єргєгдсєн тэгш тал нутагт, тус улсын хоёр дахь том хот Мандалайгаас баруун зvгт 110 км зайд оршдог. Уурхайн ажилчдын суурин, уурхайн дэргэдэх тосгонууд нийт 5000 гаруй оршин суугчтай. Уурхайн суурин Монива хотоос баруун зvгт 15 км зайд байрладаг. Монива хот 140000 хvн амтай бєгєєд уурхайд хамгийн ойр байрлах, бараа бvтээгдэхvvн нийлvvлэх гол тєв юм. Тєслийн талбар Монива хотын баруун талаар урсах Чиндвин голын цаана, Яма нэртэй Чиндвин голын салааны ємнє талд байрладаг. Мьянмарын хамгийн том хот, гол боомт Янгон (Рангун)-оос Мандалай руу агаарын тээврийн шугамтай. Мандалайгаас Монивагийн тєсєл хvртэл хатуу хучлагатай авто зам бий. Чиндвин голыг гатлага онгоцоор туулахыг оролцуулаад энэ замаар гурван цаг орчим явж тєслийн талбарт хvрдэг. Мєн голын баруун эргийг дагасан шороон замаар явж болно. Монива хот Мандалай, Янгон хотуудтай тємєр замаар холбогдсон. Голоор усан онгоцоор тээвэрлэх нь Тєслийн барилгын ажилд шаардагдах бараа материал, тоног тєхєєрємжийг зєєвєрлєх хамгийн тохиромжтой хэрэгсэл болдог.
Ордын тvvх
Зэсийн баяжмалыг Сабетаунг ордоос “Уул уурхайн 1-р компани” vйлдвэрлэн гаргаж байв. 1980-аад оны эхээр RTB-Bor-ын Хvрээлэн єдєрт 8000 тонн хvдрийг Сабетаунг, Кийсинтаунг ордуудаас авч боловсруулах хvчин чадалтай баяжуулах vйлдвэрийг тєлєвлєж “Уул уурхайн 1-р компани”-д барьж єгчээ. Тус уурхайг орон нутгийн менежер, инженерvvд удирдан ажиллууулж иржээ. Хvдрийг ил уурхайгаас олборлож бутлаад баяжуулах фабрик руу 2 км урттай конвейрээр дамжуулан хvргэдэг байв. 1985 оноос хойш 10-12 сая тонн хvдрийг Сабетаунгаас олборлоод байна. Харин Кийсинтаунг ордоос хvдэр олборлоогvй байна. Уг тєсєлд энэ тєрлийн уурхайг ажиллуулахад шаардлагатай дэд бvтэц бvрэн бvрджээ. Уурхай болон баяжууулах vйлдвэрт аль алинд нь сайн тоноглогдсон машин тєхєєрємж, засварын хэсэг бий. Усыг Чиндвин голоос 10 км орчим алсаас хангадаг. Уурхайн vйл ажиллагааг дэмжих, ашиглалтын байгууламжуудад vйлчилгээ vзvvлэх зорилгоор уурхайн сууринг байгуулжээ. Ашигт малтмалын нєєц Монивагийн зэсийн уурхайн нийт хvдрийн нєєц 2 тэрбум гаруй тонн ба уурхайн ашиглалтын хугацаа 30 гаруй жил байхаар байна. 1998 онд Сабетаунг ба Кийсинтаунг ордуудын нэгдсэн судалгааг гvйцэтгэснээр нєєцийн хэмжээ анхныхаасаа 78%-иар нэмэгдсэн нь Сабетаунг ба Кийсинтаунг уурхайн ашиглах боломжтой нєєцийг 0,40%-ийн агуулгатай 226,3 сая тоннд хvргэжээ. Энэ нь уурхайн ашиглалтын хугацааг уртасгаж, vйлдвэрлэсэн зэсийн фунт тутамд ногдох мєнгєн бус зардлыг бууруулж, хаягдлын хэмжээг 0,1:1 хvртэл багасгасан юм. Сабетаунг ба Кийсинтаунг уурхайд анхны зэсийн катодыг 1998 оны 11 сарын 1-нд vйлдвэрлэжээ. Vйлдвэрлэл эхэлснээс хойш хоёрхон сарын дараа л тус уурхай тогтоогдсон хvчин чадал болох жилд 25,000 тонн зэсийн катод vйлдвэрлэх хэмжээндээ хvрчээ. vйлдвэрлэлийн мєнгєн зардал одоогоор нэг фунтад 0,30 ам.доллараас бага байгаа ба саяхан дуусгасан ойрын 10 жилийн тєлєвлєгєєнд тєслийн зардлын бvтцийг бараг хэвээр хадгалагдна хэмээн тооцжээ. Монивагийн тєслийн 2 дахь шат буюу Летпадаунг орд нь Сабетаунг ба Кийсинтаунг уурхайн цогцолбороос ємнє зvгт 10 км зайд байрлаж байна. 1998 оны эхний улиралд дуусгасан оновчлолын судалгаагаар Летпадаунг ордын ашиглаж болох нєєц 0,40%-ийн агуулгатай 905 сая тоннд хvрсэн байв. Уг судалгаанд vйлдвэрлэлийн хэмжээ жилд 125,000 тонн хvртэл нэмэгдэж зардал нь уурхайн нийт ашиглалтын хугацааны турш 0,40 ам доллар/фунт-аас бага байхаар тооцжээ. Бид Сабетаунг ба Кийсинтаунг уурхайг vйлдвэрлэлд шилжvvлсэн туршлага дээрээ vндэслэн Летпадаунг уурхайд ч мєн адил vйлдвэрлэлийн зардлыг бууруулахаар тєлєвлєж байна. Хайгуулын ажлын ерєнхий тойм
1998 онд Блок 10-ын хожуу Палеозойн настай тунамал чулуулаг дахь сурьма-алт хосолсон болон дан алтны объектод хайгуулыг vргэлжлvvлсэн ба 1997 оны 12 сард шинээр авсан Блок 12 дахь алтны хvдэржилтийн бvсэд хайгуулын ажлыг эхлvvлсэн. Гурав дахь ээлжийн тендерт хамрагдсан хайгуулын блокуудад зориулж Засгийн газраас тогтоосон журамд зєвшєєрснєєр Айвенхоу Блок 12-оос нээсэн ашигт малтмалын ямар ч ордын 85%-ийг эзэмших эрхтэй. Айвенхоу эдvгээ Мьянмарын алт, алт-зэсийн гол дєрвєн хvдэржилтийн бvсийн гуравт нь лиценз эзэмшиж байгаа тул бусад єрсєлдєгч дєрвєн компаниас хамгийн ашигтай буюу томоохон орд илрvvлэх хамгийн бололцоотой байрлалд байгаа юм. Айвенхоу 83%-ийг нь эзэмшдэг Блок 10 концессийн талбайд 1930-аад онд ашиглаж байсан єндєр агуулгатай хvдэр бvхий багавтар алтны уурхай бий. 1999 онд Айвенхоу уурхайн босоо ам, квершлагаас дээж авч талбайн зураглал хийжээ. SGA, Zinyaw, Bwetchaung гэсэн 3 талбайгаас авсан дээжнvvд 9 гр/тонн агуулгатай 13 метр хvртэл зузаан vе байгааг тогтоосон байна. Уг гурван талбайд 1500 м гvнтэй туршилтын єрємдлєг хийх ажил эхлээд явж байна. Эдгээр талбайнуудад хайгуулын ажил vргэлжлэн явагдаж байна. Газрын зураг болон фото зургууд
Монивагийн ил уурхай
Монивагийн зэс
Сабетаунг ба Кийсинтаунг, Летпадаунг ордуудын схем
Мьянмарын тектоникийн хялбаршуулсан зураг - Монивагийн тєсєл болон бусад хайгуулын талбайнууд
Монивагийн тєслийн ерєнхий план
|
|||||