|
|
||||||
|
|
Захирлуудын Зєвлєлийн Мандат Юконы Бизнес Корпорацийн Актын дагуу Корпорацийн захирлууд нь Корпорацийн бизнес , тvvний ажил хэргийг зохицуулах vvргийг Корпорацийн сонирхлыг дээд зэргээр харгалзахын зэрэгцээ шударга бєгєєд чин сэтгэлийн vvднээс гvйцэтгэхийг шаарддаг. Дээр нь захирал бvр ухаалгаар тухайн нєхцєл байдалд тохирохуйц анхаарал, хичээл зvтгэл болон ур чадварыг гаргах ёстой. Захирлуудын зєвлєл нь Корпорацийнн ажил хэргийг удирдан чиглvvлэх ба тvvний явуулж буй бизнесийн менежментийг удирдах vvрэгтэй. Зєвлєлийн мандатад мєн Корпорацийн удаан хугацааны зорилго, зорилтуудыг товлох, уг зорилго зорилтуудад хvрэхэд шаардагдах тєлєвлєгєє, стратегийг боловсруулж, тvvнийгээ хэрэгжvvлэхэд ахлах менежментийг удирдан чиглvvлэх vvрэг багтдаг. Хэдийгээр зєвлєл нь Корпорацийн єдєр тутмын ажлыг зохицуулах vvргийг ахлах менежментийн албан хаагчдад vvрvvлдэг боловч Корпораци ба тvvний бизнесийн холбоотой бvх асуудлуудтай холбоотой эцсийн хариуцлагыг Захирлуудын зєвлєл хvлээдэг бєгєєд удирдлагын vvрэг ролийг єєртєє авдаг юм. Корпорацийн ахлах менежмент Корпорацийн ажил хэргийг хувьцаа эзэмшигчдийн сонирхлыг Корпорацийн зарчмуудын дагуу дээд зэргээр хангасан байдлаар явуулах нєхцєлийг бvрдvvлэх, Корпорацийн бизнес ба ажил хэргvvдтэй холбоотойгоор менежментэд хийгдэж буй арга хэмжээнvvдийг дээр єгvvлсэн тэдгээрийн vvрэгтэй нийцvvлэн явуулах vvргийг Захирлуудын Зєвлєл Мандатаар хvлээсэн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах, хувьцаа эзэмшигчдийн ба менежментийн санаачлагыг адил тэнцvv хэмжээнд барьж байх vvргийг Захирлуудын Зєвлєл хvлээнэ. Захирлуудын зєвлєл нь єєрийн хvлээсэн vvргээ тасралтгvй гvйцэтгэх бєгєєд онцгой нєхцєл байдлын болон хямралын цаг vе тохиолдсон нєхцєлд Корпорацийн ажил хэргийг зохицуулах vvргээ илvv шууд оролцоотойгоор биелvvлэх болно. Дээрхээс бусад тохиолдолд зєвлєлийн мандат нь зєвлєлийг корпорацийн гол тєлєвлєгєєнvvд болон стратегийн санаачлагуудыг ерєнхийд нь удирдан чиглvvлэх, хянах vvрэгтэй болгож байгаа. Зєвлєлийн стратеги тєлєвлєлтийн процессод жилийн ба улирлын тєсєвийг хянах, зєвшєєрєх, стратегийн болон тєсєвийн холбоотой асуудлуудаар менежменттэй зєвлєлдєх ажлууд багтана. Менежментийн боловсруулсан корпорацийн стратегийн тєлєвлєгєєнvvдийг иж бvрэн хянах уулзалтыг захирлуудын зєвлєл жилд доод тал нь нэг удаа товлодог. Бизнесийн vйл ажиллагааны явцыг хянахтай холбоотой зєвлєлийн уулзалт бvр дээр зєвлєл нь Корпорацийн бизнестэй холбоотой санхvvгийн эрсдэл зэрэг зарчмын эрсдлvvдийг хянах бєгєєд тухайн эрсдлvvдийн талаар менежментээс тодорхой хугацаанд тайлангууд гаргуулан авах, уг эрсдлvvдийг хянан зохицуулах системvvдийг бий болгох зэрэг арга замуудыг ашиглан уг vvргээ гvйцэтгэдэг. Захирлуудын зєвлєл шууд хянах буюу Аудитийн хороогоор дамжуулан хянах замаар санхvvгийн тайлагналтын болон менежментийн мэдээлэх системд дотоод хяналт тавидаг. Хууль эрх зvйн шаардлагын дагуу захирлуудын зєвлєлєєр батлах ёстой эдгээр асуудлуудаас гадна захирлуудын зєвлєл нь єєрийн мандатаар жил бvрийн ашиглалтын болон хєрєнгє оруулалтын зардлын тєсєвvvдийг батлах, ямар нэгэн материалын устгал явуулах зєвшєєрєл єгєх, бизнесийн хэвийн vйл ажиллагаанаас гадуур буюу батлагдсан тєсєвєєс гадуур хєрєнгє оруулалт хийх болон худалдан авалт хийхийг шийдэх, урт хугацааны стратеги болон байгууллагын хєгжлийн тєлєвлєгєєг батлах, ахлах гvйцэтгэх захирлуудыг томилох зэрэг ажлуудыг эрхэлдэг. Корпорацийн бизнесийн хэвийн vйл ажиллагаатай холбоотой бvх асуудлуудыг захирлуудын зєвлєлийн зєвшєєрєл хvсэлгvйгээр шийдвэрлэх эрхийг менежмент хvлээдэг. Корпорацийн бизнес, ажил хэрэгтэй холбоотой санхvvгийн ба vйл ажиллагааны мэдээлэл, vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд гарч буй ахиц дэвшилтэй холбоотой мэдээлэл зэрэг зєвлєлийг єєрийн vйл ажиллагааг vр ашигтай явуулах бvх мэдээллvvдээр захирлуудыг тодорхой цаг хугацааны интервалын дотор хангах vvргийг мандатаар менежмент хvлээсэн байдаг. Менежмент нь Корпорацийн стратеги тєлєвлєгєєнvvдийг vр дvнтэйгээр хэрэгжvvлж, уг vйл ажиллагааны явцын талаарх мэдээллээр зєвлєлийг бvрэн хангаж, томилгоогоор хvлээсэн vvргvvдийнхээ бvх асуудлуудыг зєвлєлд бvрэн тайлагнаж байгаа гэдэгт зєвлєл итгэлтэй байдаг. Менежмент хувьцаа эзэмшигчдийн асуудлуудыг хянаж, шууд хандах процедуруудыг Зєвлєлєєс бий болгоод байгаа бєгєєд хувьцаа эзэмшигчдийн гарган тавьсан голлох асуудлуудыг зєвлєлд шууд хvргэх тогтолцоог хэрэгжvvлээд байна. Захирлуудын зєвлєлийн Хороо тус бvр гадны зєвлєхvvдээр хангагдсан байдаг. Бие даасан захирал тус бvр тухайн захиралд Номинацийн ба Корпорацийн Удирдлагын Хорооноос зєвшєєрсєн хэмжээнд Корпорациас зардал гаргуулан гадны зєвлєх авах эрхтэй байдаг. Зєвлєлийн уулзалтууд Зєвлєл нь жилийн ба улирлын байнгын уулзалтыг явуулж байдаг. Улирлын уулзалтуудын хооронд шаардлагатай тохиолдолд зєвлєл уулзах бол vvнийг ихэнхдээ телефон конференц байдлаар явуулдаг. Жилийн болон улирлын уулзалтуудын хvрээнд бие даасан захирлууд менежментээс тусдаа уулзах боломжтой байдаг. Менежмент мєн албан бусаар зєвлєлийн гишvvдтэй уулзаж, тэдний тусгайлсан мэдлэг, туршлагатай холбоотой асуудлаар зєвлєлдєх боломжтой.
|
|||||