|
|
||||||
|
|
Танилцуулга Айвенхоу Майнз компанийн хєрєнгийн vндсэн хэсэг нь тус компанийн 100% эзэмшдэг Монгол-Хятадын хилээс хойд зvгт 80 км зайд орших, ашиглалтын ємнєх шатанд буй дэлхийн хамгийн том зэс-алтны орд болох Оюу Толгойн орд юм. Оюу Толгой ордын Орд Ашиглалтын Цогцолбор Тєлєвлєгєєг ( ОАЦТ ) 2005 оны 9 дvгээр сард багтаан бэлэн болгож нийтийн хvртээл болгохоор зорьж байна. Ил ашиглалтын тєлєвлєгєєг далд уурхайн тєлєвлєгєєтэй уялдуулан боловсруулж байгаа ба єдєрт нийтдээ 140,000-160,000 тонн хvдэр олборлоно гэж тооцож байна. Эцсийн тєлєвлєгєєг боловсруулж дууссаны дараа ОАЦТ-нд шаардлагатай капитал болон ашиглалтын зардлын тооцоог гаргаж дуусна. 2005 оны 5 дугаар сард АМЕК компанийн боловсруулан гаргасан нєєцийн хєндлєнгийн тооцоо болон уурхай ашиглалтын хугацааг 40 жил гэж тооцсон тооцоонд vндэслэн гаргасан “Орд Ашиглалтын Цогцолбор Тєлєвлєгєє” нь Оюу Толгой тєслийн цаашдын ашиглалтын талаар тодорхой мэдээлэл єгєх болно. Алс Хойд Хюгогийн хэсэгт єндєр агуулга бvхий хvдэржилт нэмж илэрснээр 2005 оны 5 дугаар сард АМЕК-ийн тооцоонд ашиглагдсан Хойд Хюго ордын хойд хил 450 м-ээр сунаад байна. Айвенхоу Монгол улсын тєв, ємнєд хэсэгт ойролцоогоор 130,000 хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэрийг хамарсан талбайд хайгуулын лиценз эзэмшдэг бєгєєд эдгээр талбайгаас нvvрс, зэс, алтны нєєцийг нэмж илрvvлсээр байна. Тvvнчлэн тус компани Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Орон болон Австралийн Куинсланд-д зэс, алтны хайгуулын ажил явуулдаг. Айвенхоу Майнз Мьянмар улс дахь Монивагийн зэсийн уурхайн 50%-ийг эзэмшдэг бєгєєд овоолж уусгах, электролизийн аргаар зэс ялгах технологиор тус уурхайгаас жилдээ 40,000 орчим тонн Лондонгийн Vнэт Металлын Биржийн А зэрэглэлийн зэс vйлдвэрлэн гаргадаг. Тус компани анх 1994 онд Индочайна Гоулдфийлдс нэрээр байгуулагдаж байсан бол 1999 оны 6 сард нэрээ Айвенхоу Майнз болгож єєрчилжээ. 1996 оны 6 сард олон нийтэд нээлттэй компани болсон байна. Айвенхоу Майнзын энгийн хувьцаа Нью-Йорк, Торонтогийн хєрєнгийн биржvvд дээр IVN нэрээр арилжаалагдаж байна. Компанийн энгийн хувьцааны CUSIP дугаар нь 46579 N 103. Айвенхоу Майнз компанийн тєв Канадын Ванкуверт байрладаг. |
|||||