|
|
||||||
|
|
Орон Нутаг дахь Санаачлага Айвенхоу Майнз нутгийн оршин суугчидтай харилцах харилцаа бол тус компанийн бизнесийн салшгvй хэсэг бєгєєд корпорацийн зорилгын нэгэн гол бvрэлдэхvvн хэсэг гэж vздэг. Айвенхоу Майнз єєрийн уурхай, хайгуулын тєслvvдийнхээ ойр орчим дахь оршин суугчидтай нєхєрсєг харилцаа тогтоохыг эрмэлздэг. Айвенхоу Майнз нь Миаянмар дахь Монивагийн зэсийн ордын ойролцоох оршин суугчдын эрvvл мэнд, боловсролын vйлчилгээнд зориулан уурхайн орлогоос зарцуулах мєнгєний хэмжээг тогтмол нэмэгдvvлсээр ирлээ. Айвенхоу Майнзын Ерєнхийлєгч Роберт Фридланд, тvvний гэр бvлийн сонирхлыг тєлєєлдєг Фридланд сантай хамтран Айвенхоу орон нутгийн эмнэлгvvдэд мэс заслын ширээ, рентгенийн аппарат, ус цэвэршvvлэх тєхєєрємж, радиографын тєхєєрємж зэрэг эмнэлгийн шинэ тоног тєхєєрємж хандивлажээ. Казахстан дахь Бакирчикийн Алтны Тєслийн хувьд, бид ордын ойролцоох уурхайчдын Ауезов суурин газарт боловсрол, эрvvл мэндийн vйлчилгээг голлон анхаарсан халамжийн хєтєлбєр хэрэгжvvлээд байна. Их дээд сургууль, коллежид суралцдаг 30 оюутны сургалтын тєлбєрийг тєлж, Ауезовын хvvхдvvдийг халдварт гепатитын эсрэг вакцинжуулах хєтєлбєрийг санхvvжvvлсэн. Тvvнчлэн бид уурхайн ажилчдыг ур чадвараа дээшлvvлэх сургалтанд хамруулж, ажилчдын хvvхдvvдэд зориулсан цэцэрлэг ажиллуулж, Ауезовын англи хэл, хєгжмийн сургуулиудыг ивээн тэтгэсэн. Бид жил бvр бvс нутгийн дэд бvтэц, нийгмийн хєгжилд зориулан тєлдєг тєлбєрєєсєє гадна орон нутгийн захиргаанд зам барилгын машин тоног тєхєєрємж бэлэглэсэн. Монголд Айвенхоу Майнз компани нь хvvхдийн асрамжийн нэгэн газрыг ивээн тэтгэдэг. Бид Австралиас тус асрамжийн газарт хувцас, тавилга тээвэрлэн авчрахад туслалцаа vзvvлсэн. Тvvнчлэн, Улаанбаатарын нэгэн эмнэлэгт хэрэгцээтэй мэс заслын багаж тєхєєрємжийг тээвэрлэх, хvргэж єгєх зардлыг хариуцсан. Канадын Ванкувер дахь компанийн тєв удирдлагаас дахин боловсруулалтын хєтєлбєрийн орлогоо орон нутгийн загас vржvvлгийн газрын vйл ажиллагаанд идэвхтэй оролцдог ахлах ангийн сурагчдын сургалтын тєлбєрийг санхvvжvvлэхэд хэрэглэдэг юм. Бидний глобаль бизнесийн асуудлуудын талаархи vзэл бодолд олон оронд янз бvрийн vндэстнvvдтэй мєр зэрэгцэн ажиллаж байгаа манай ажилтнуудын бодит туршлага нєлєєлж байдаг юм. Байгалийн баялгийг ашиглахад оруулсан хєрєнгє оруулалт ажлын байр бий болгож, улмаар хvмvvсийг гэр бvлээ дэмжин тэтгэх боломжоор ханган, орон нутгийн иргэдийн аж амьдралын нийгэм эдийн засгийн тулгуурыг бэхжvvлэхэд дэмжлэг vзvvлж байна. Эдийн засгийн єсєлт нь олон ургальч vзлийг хєгжvvлж, иргэд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломжтой болно. |
|||||