|
|
|||||||
|
|
Хармагтай
Хармагтайн хайгуулын лиценз нь Айвенхоугийн Оюу Толгойн ордоос хойд зvгт 120 км зайд орших ба нийт 67 кв.км (26 кв.майл) талбайг хамардаг. Мєн Хармагтайтай залгаа 6530 кв.км (2520 кв.майл) талбайд хайгуулын ажил явуулах лицензийг эзэмшдэг. Айвенхоу Хармагтай тєслийн 90%-ийг, КьюЖиЭкс (QGX) 10%-ийг тус тус эзэмшдэг болно. Хармагтай бол Овоот Хярын лицензийг багтаасан єндєр эрдэсжилтэй талбайн нэгээхэн хэсэг юм. Эдгээр лицензтэй талбайгаас 4 хэсэг газарт нь алт зэсийн порфирийн хайгуулын ажил хийхээр тєлєвлєєд байна. Vvнд: Хармагтай, Штокверкийн Овоо, Чун ба Овоотын Хяр, vvнээс гадна алтны ОВ-З (OV3) хэмээх тунамал хурдастай холбоотой талбай багтаж байна. ОВ-З (OV3) хайгуулын талбайгаас авсан сувгийн дээжинд хувирсан чулуулаг болох жаспержсэн эрдэсжилтэнд нvдэнд vзэгдэх алт тааралдсан. Мєн Штокверкийн Овоо, Чун хайгуулын талбайнуудад кварцын штокверкийн эрдэсжилтэнд нvдэнд vзэгдэх алт илэрсэн байна. Айвенхоугийн одоогийн єрємдлєгийн хєтєлбєр Алтан Овоо хайгуулын талбайд тєвлєрч байгаа бєгєєд ємнєх єрємдлєгєєр алт, зэсийн порфирын єндєр зэргийн эрдэсжилттэй хоёр хоолой хэлбэртэй кварц штокверкийн бvсийг илрvvлсэн юм. Эдгээр бvсvvд нь хоорондоо ойролцоогоор 100 метрийн зайтай ба тэдгээрийг Хойд Штокверк, Ємнєд Штокверк гэж нэрлэсэн. Ємнєд Штокверкийн єргєн нь 20-70 м , урт нь 450 м, гvн нь хамгийн багадаа 300 метр бєгєєд алтны 0.6 г/т-с 5.0 г/т-с илvv агуулгатай; зэсийн 0.3%-с 1.0%-ийн агуулгатай юм. Хойд Штокверкийн урт нь 250 м , єргєн нь 150 м, гvн нь хамгийн багадаа 350 метр болно. Алтны 0.3г/т-с 0.5г/т-с илvv агуулгатай; зэсийн 0.2%-с 0.6%-ийн агуулгатай байх нь нийтлэг боловч арай єндєр эрдэсжилттэй, алтны 0.5 г/т-с 3.0 г/т-с илvv агуулгатай; зэсийн 0.5%-с 1.0%-ийн агуулгатай, 10-40 метрийн єргєнтэй хэд хэдэн єндєр агуулгатай голомт газрууд илэрсэн. Єрємдлєгийн vр дvнгээс харахад Ємнєд Штокверк нь зvvн, баруун хэсгvvддээ, мєн гvн рvvгээ нээлттэй гэдэг нь тогтоогдов. Хээрийн зураглалаар Хойд Штокверкээс хойд болон зvvн хэсэгт, Ємнєд Штокверкээс баруун хэсэгт малахит-кварцын судлын штокверкийг илрvvлсэн бєгєєд дээрх системvvд нь эдгээр зvгт нээлттэй гэдэг нь илт байна. Алтан Овооны хайгуулын ажлаас гадна Айвенхоу хэд хэдэн алт зэсийн порфирын талбайнуудыг єрємдсєн ба тэдгээрээ Зэсийн Овоо, Галуу, Бvргэд, Чоно, ОВ-З (OV3)/Шонхор болон Цагаан Судал гэж тус тус нэрлэсэн болно. Зэсийн Овоод нийт 10175 м урттай 41 алмазан цооног єрємдсєн. Єрємдлєгийн vр дvнгээс vзэхэд газрын гадаргууд ойролцоогоор 200м x 200м хэмжээтэй байж болох, баруунаас зvvн зvгт vргэлжилсэн алт, зэсийн єндєр эрдэсжилттэй бvс болох нь тодорхойлогдов. Єндєр эрдэсжилт нь газрын гадаргуугаас 30 метрээс эхлэх ба 250м хvртэл, тvvнээс цааш гvнд vргэлжилсэн байна. Эхний vе шатанд геологийн тогтцыг тайлахад эрдэсжилт нь хоолой хэлбэртэй бєгєєд вулканоген кластлаг алевролитыг зvссэн хуруу хэлбэрийн монцодиоритын штоктой холбоотой нь тогтоогдсон. Дээрх ажлуудаас гадна Айвенхоу Цагаан Судал, Шонхор, Бvргэд гэсэн хайгуулын талбай тус бvрт хэдэн мянган метрийн алмазан єрємдлєг, суваг малтах зэрэг ажлуудыг гvйцэтгэсэн. Дээрх ажлуудын vр дvн таатай гарч алт, зэсийн эрдэсжилттэй нь тогтоогдов. Тус талбайнуудад цаашид хайгуулын ажлыг vргэлжлvvлэх ба vvнд Айвенхоу Алтан Овооны єрємдлєгийг дуусмагц Цагаан Судалд 1800 м алмазан єрємдлєг хийхээр тєлєвлєєд байна. Энэхvv єрємдлєгийн ажлыг гvйцэтгэснээр 1-р шатны алмазан єрємдлєгєєр илэрсэн эрдэсжилтийн тархалтыг шалгахаас гадна Цагаан Судлын эрдэсжилт нь Алтан Овооны эрдэсжилтийн vргэлжлэл мєн эсэхийг тогтооно. Хармагтайн бvс зэсийн порфирын ихээхэн боломжтой гэдэг нь хэдэн арван жилийн ємнєєс тогтоогдсон юм. Тус бvсэд Монгол, Орос, Японы геологийн багууд судалгааны хайгуул явуулж байсан боловч дээжинд алтны шинжилгээг тогтмол хийдэггvй байсан. 1994 онд Хармагтайн хайгуулын лицензийг Куйнкан Гоулд Эксплорэйшн "КьюЖиЭкс" (Quincunx Gold Exploration "QGX") -д олгосон ба тэд vйл ажиллагаагаа 1995-1999 оны хооронд явуулсан байна. КьюЖиЭкс (QGX) хайгуулын явцдаа 9000 чулуулгийн дээж, 4000 хєрсний дээж, 19 км суваг, 240 км соронзон судалгаа, бvс нутгийн АТ (Албадмал Туйлшрал) судалгаа (local IP survey), нийт 3730 м бvхий 18 алмазан цооног єрємдєж, бусад ажлуудыг гvйцэтгэсэн байна. Мэргэшсэн ажилтан Айвенхоу Майнз компанийн Хайгуул эрхэлсэн Дэд Ерєнхийлєгч Дуглас Кирвин нь Канадын Vндэсний стандарт NI 43-101-ийн шаардлагыг хангасан мэргэжлийн геологч бєгєєд тус компанийн Монгол улсад хэрэгжvvлж буй бvсчилсэн хайгуулын хєтєлбєрийг удирдах, Хармагтайн районы хайгуулын vр дvнгийн талаархи мэдээллийг бэлтгэх ажлыг удирдах vvрэг гvйцэтгэж байгаа болно. Хармагтайн талбайгаас авсан дээжинд SCS Analabs Pty. Ltd компани Улаанбаатар дахь лабораторидоо шинжилгээ хийсэн болно.
|
||||||