|
|
||||||
|
|
Уул уурхайн vгсийн тайлбар Хєрєнгє оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн тавьдаг тvгээмэл асуултан дээр vндэслэн тус компанийн албан мэдээ болон веб хуудасны материалд хэрэглэгддэг уул уурхайн зарим нэр томьёонд дараах байдлаар бид энгийн тайлбар хийхийг зорилоо. Алмазан єрємдлєг Хошуунд нь алмазны жижиг хэсгvvдийг байрлуулсан єрмєєр чулуулаг єрємдєхийг хэлнэ. Анхан шатны эрдэсжилт Хувирал, єгєршлийн нєлєєгєєр бус эрдэсжилтийн анхан шатанд тунасан vнэт ашигт малтмалыг хэлнэ. Байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээ Тєлєвлєж байгаа уул уурхайн vйл ажиллагаа хvрээлэн буй орчинд хэрхэн нєлєєлєхийг vйлдвэрлэл эхлэхээс ємнє судлан тогтоож бичгээр vйлдсэн тайлан. Баттай нєєц Хоорондоо ойр ойрхон зайтай маш олон тооны алмазан єрємдлєгийн цооногийн дээжлэлт болон газар доорхи нарийвчилсан судалгааны vндсэн дээр хэмжээ, агуулгыг нь тогтоосон нєєцийг хэлнэ. Тогтоосон нєєц ч гэж бас нэрлэдэг. Боломжтой баялаг Эдийн засгийн vр ашиг нь тогтоогдоогvй байгаа эрдэсжилт. Борнит Борнит нь зэсийн чухал хvдэр юм. Энэ нь халькозит, халькопирит, ковеллин, digenite, улаан зэсийн хvдэр, тетраэдрит зэрэг бусад олон зэсийн хvдэртэй адил тvвшинд тооцогддог. Борнитын зэсийн агуулга нь 50% атомын харьцаатай. Брекчи, ирмэгт хєрзєн Ирмэгтэй хэсгvvддээ нарийн ширхэглэг бєєн/цул эрдсээр хучигдсан чулуулгийг хэлнэ. Эдгээр хэсгvvд нь галт уулын дэлбэрэлт, хvдрийн нуралт/ан цав гарах/цvvц хагарах, тунадасны хурдас зэргээс vvдэж бий болох магадлалтай байдаг. Уг хэсгvvдийн хурцаас тэдгээр нь хэр гvн цуурсаныг тодорхойлдог. Бутлах, нунтаглах Олборлосон хvдрээс эдийн засгийн vр ашигтай металыг салган авахын тулд бутлуурт оруулж хэд хэдэн дамжлагаар нунтагладаг юм. Хvдрийг овоолгоноос гарсны дараа шууд анхан шатны бутлуурт оруулдаг. Тээрмийн хоёрдогч бутлуурт том ширхэгтэй хvдрийг оруулж мєн гуравдагч бутлуураар хайрганы хэмжээтэй хvдэр гаргаж авдаг. Бутлагдсан энэхvv хvдрийг савхан болон бємбєлєгт тээрэм эргэлтэнд оруулснаар бvр нарийн ширхэглэн нунтаглана. Хvдрийг тээрэмдэх vедээ ус хийдэг. Гажил, аномаль Гажил гэдэг нь газар доорх vндсэн чулуулагт хvдэржилт илэрснийг харуулж болох хэвийн бус байдлыг хэлнэ. Геохимийн болон цахилгаан туйлшралын (IP) гажил нь хайгуул шинжилгээнд хамгийн тvгээмэл хэрэглэгддэг юм. Гулдмай Алт, мєнгєний баяжуулах vйлдвэрээс гарсан цэвэршvvлж боловсруулаагvй алт, мєнгє мєн элс, тунадасны хольцыг хэлэх бєгєєд ихэнхидээ єнгєт метал байдаг. Гулдмайг цаашид хайлуулах vйлдвэрт оруулж цэвэршvvлэн шижир алт гарган авдаг. Дахин баяжшил Энэ нь ашигт малтмалын судал нь уг судлын єєр хэсгийн юм уу хажуугийн чулуулагийн дахин тунасан уусмал дахь эрдсээр баяжих процесс юм. Дахин баяжшил нь дандаа бус ч хvдрийн єндєр агуулгыг vvсгэдэг юм. Зэсийн исэл Зэсийн порфирийн ордод илэрдэг зэсийн хоёр гол тєрєл зvйл байдаг. Эдгээр нь исэл болон сульфид юм. Зэсийн ислийг ихэвчлэн суперген гэж vздэг бєгєєд энэ нь голдуу ордын оройгоос олддог зэсийн хvдэржилт юм. Зэсийн порфир Зэсийн порфир нь зэсийн тархмал ордууд дахь агуулга багатай томоохон штокверкийг хэлэх бєгєєд бага зэргийн молибден, алт, мєнгє агуулж байх тохиолдол буй. Зэсийн порфирууд ихэвчлэн зэс-молибден юмуу зэс-алтны ордуудаар илэрдэг. Эдгээр нь ил уурхайд их хэмжээгээр олборлох аргууд, хэрэв далд уурхай бол блокчлон олборлох аргуудад нийцэж байх ёстой. Ихэнх орд 0,4% - 1% агуулгатай, хэдэн тэрбум тонн хvртэлх хэмжээний зэстэй байдаг. Ердийн порфирийн зэсийн орд нь 1.5 х 2 км хэмжээтэй урт, элдэв хэлбэр дvрстэй, ихэвчлэн ижил мєхлєгт дунд зэргийн чулуулган бvрхvvлтэй хэмхдэсээс бvтсэн цилиндр, шток маягийн давхраат цємрєлтєд тохиолддог. Зэсийн сульфид Зэсийн сульфидийг єєрєєр “Гипоген” гэж нэрлэдэг бєгєєд голдуу ордын доод хэсгээс олддог зэсийн хvдэржилт юм. Ил уурхайн аргаар олборлох Порфирийн зэсийн ордыг ашиглах хамгийн тvгээмэл арга бєгєєд эдгээр цооногууд дэлхий дээрхи хvний гараар бvтсэн хамгийн том нvхнvvдийн тоонд багтдаг. Ил уурхайн хэмжээг тогтоохдоо ерєнхийдээ хамгийн бага хєндлєнгийн уртын 50%-иар тооцдог. Єєрєєр хэлбэл, хэрэв ордын хэмжээ 800 фут урт 600 фут єргєн бол уурхай нь 300 фут гvн байж болох жишээтэй юм. Ингэснээр налуу нь том том хvнд даацын машинуудыг доош ороход хангалттай єргєн байх боломжийг бvрдvvлдэг. Ил уурхайн олборлолт бол хамгийн хямд арга бєгєєд хvдрийн биет гадаргууд ойрхон, хєрс чулуулаг багатай, томоохон ордын хувьд уурхай байгуулах гэж буй хvмvvс эн тvрvvн энэ аргыг сонгодог. Илэрш, гарц Газрын гадаргуу дээр ил гарч ирсэн талт чулуулаг, эрдэс бодис. Интрузив – шургамал чулуулаг Бусад чулуулагт шурган тогтсон магмын нягтралаас vvссэн гvний гаралтай чулуулгийн биетийг хэлнэ. Энэ нь гадаргуу дээр гарч ирсэн бялхмал лаваас єєр ойлголт юм. Харин порфирийн орд vvсгэдэг магмын шургамал чулуулаг юм. Исэлдэлт Эрдэс бодист агуулагдаж буй химийн элементийн хvчилтєрєгчтэй исэлдэж єєрчлєгдєх химийн урвал. Лондонгийн Металлын Бирж Энэ нь зэсийн хамгийн чухал хийгээд цор ганц vнэт металлын бирж бєгєєд єнгєт металын дуудлага худалдааны томоохон зах зээл юм. Молибден [Mo] Молибден нь зэсийн порфирийн ордод голчлон илэрдэг элемент. Vvнийг ган хийхэд ялангуяа єнгєлєгч/бутлагч ганд болон vртсэн материал болгон ашигладаг. Мэргэжлийн хvн NI 43-101-д зааснаар Мэргэжлийн хvн (Qualified Person -QP) гэдэг нь: А. Ашигт малтмалын эрэл хайгуулын ажил, уурхай байгуулах юм уу ашигт малтмалын ордын тєсєл дээр эсвэл эдгээрийг хослуулан 5-аас доошгvй жил ажилласан инженер, геологич; Б. Ашигт малтмалын тєсєл, техникийн тайлангийн талаар туршлагатай мєн В. Мэргэжлийн байгууллагын нэр хvндтэй гишvvн байх. Налуу Тvвшнvvдийн хооронд юм уу газрын гадаргаас доод тvвшин хvрэхэд машин техник явахад зориулсан далд уурхайн налуу хэсэг. Овоолгон уусгах, овоолгын шvлтгvйжvvлэлтийн арга Алт, мєнгє мэтийн голдуу vнэт металыг гарган авахдаа хvдрийн орой, дэвсгэр хэсгийг уусгах эсвэл буталсан хvдрийг уусмалаар оройг нь дайруулан доош нь нэвчvvлэн уусган тунгааж дэвсгэрийн доорхи налуу, vл нэвтрэх шугамаар хvдрийг тосон авах процесс юм. Єрємдлєгийн дээж Алмазан єрємдлєгєєр гарган авдаг нэгээс гурван инч диаметртэй цилиндр хэлбэрийн чулуулаг. Порфирийн зэсийн орд Томоохон чулуулагт зэсийн метал салангид судал, жижиг хэсгvvд болон тогтсон агуулга багатай ядуу хvдрийн том орд. Сорьцлолт Хvдэр, эрдэс, эрдсийн баяжмалын химийн шинжилгээ нь vнэт чулуулгийн хэмжээг тодорхойлоход чиглэгдэж байдаг. Vнэт металыг ихэвчлэн нэг тоннд агуулагдаж байгаа унцаар эсвэл нэг метр тонн дахь граммаар хэмждэг бол єнгєт металыг хувиар тодорхойлдог. Сувгийн дээж Энэ нь жижиг суваг, шуудуунд зvсэлт хийж судал юмуу эрдсийн ордын хэсгээс авсан дээж. Энэ нь голдуу чухал нєєцтэй хvдрийн ордоос авдаг анхны дээж байдаг юм. Овоолгын дээж нь хайгуулын эхний шатанд авдаг илэрцийн дээж боловч голдуу ил харагдах шинжинд нь vндэслэн авсан єндєр агуулга бvхий цєєн дээжийг тєлєєлдєг тул тєдийлєн чухал биш юм. Судал Хажуугийн чулуулгаас мэдэгдэхvйцээр тусгаарлагдсан эрдэсжсэн чулуулгийн бvс. Судлын эрдэс Эрдэс баялгийг агуулсан чулуулгийн юм уу єєр бусад материалын vнэ цэнэгvй хэсэг. Суперген баяжилт Гадаргууд ойр исэлдэх урвал явагдасанаас vvссэн хvчиллэг уусмал металыг уусган улмаар газрын гvн рvv доошлуулж дахин тунааж тэнд буй сульфид эрдсийг баяжуулдаг ашигт малтмалын давхраажилтын процесс. Зэсийн сульфид нь уусамтгай учраас хvдрийн биетийн оройн хэсэг исэлдэн ихэнх vнэт элементээ доошоо усны толь руу уусгадаг. Vvнийг исэлдэлтийн бvс гэдэг. Ууссан балк материал нь ерєнхийдээ суперген баяжилтын бvс рvv шилжэнэ. Техник Эдийн Засгийн Урьдчилсан Vнэлгээ Олборлох аргаа сонгосон ашигт малтмалын тєслийн эдийн засгийн vр ашгийг тогтоох зорилгоор явуулдаг нарийвчилсан судалгаа бєгєєд хэрэв vр ашигтай боловсруулах арга сонгож чадсан бол техникийн, инженерийн, vйл ажиллагааны, эдийн засгийн хvчин зvйлvvдийн тооцсоны vндсэн дээр хийх санхvvгийн дvн шинжилгээ орно. Vvний vндсэн дээр мэргэжлийн хvмvvс эрдэс баялгийг бvгдийг vv эсвэл хэсгийг нь нєєцийн тооцоонд оруулахаа шийдэхэд нь хангалттай байна. Туфф Хий, пирокластик (галт уулын дэлбэрэлтээс гарсан хэмхдэс чулуулгын зvйлс) материалын турбулент холимогийн урсгалаар туугдсан галт уулын vнсний нягтаршсан хурдсыг vнслэг туфф гэнэ. Vнслэг хурдас нь 0.15 инчээс уртгvй шилний єєдєс, уушгин чулууны хэлтэрхийгээс голчлон бvтдэг боловч зарим урсацад арай том хэмжээний хэмхдсvvд олдоно. Урьдчилсан судалгаа Аливаа ордыг ашиглах эдийн засгийн vр єгєєжийг судлах зорилгоор явуулдаг анхан шатны судалгааг урьдчилсан судалгаа гэнэ. Vvгээр голдуу ТЭЗV-ний болон ТЭЗV-ний урьдчилсан vнэлгээнд хєрєнгє зарах хэрэгтэй vгvйг тогтоодог. Урьдчилсан судалгаагаар єргєн цар хvрээтэй зvйлийг тогтоож болох бєгєєд голдуу хєндлєнгийн инженерvvдээр хийлгэдэг. Уусган баяжуулалт, шvлтгvйжvvлэлт Хvдрээс химийн аргаар vнэт металыг гарган авах процесс: мєн гvний ус эрдэс бодисийг єєртєє уусгаснаар чулуулагт анх агуулагдаж байсан металын хэмжээ багасахыг хэлнэ. Уусгах дэвсгэр Овоолгон уусгаж шvлтгvйжvvлэх аргын vед хэрэглэдэг vл нэвчих, томоохон дэвсгэр, суурийг хэлдэг. Уусгах дэвсгэр уусмалыг эргэлтээс гадагшлахаас хамгаалдаг. Vндэсний акт – эрхзvйн баримт Vндэсний акт 43-101 (Нейшнл инструмент NI 43-101) нь ашигт малтмалын тєслийн талаархи шинжлэх ухаан, техникийн мэдээллийг олон нийтэд хэрхэн тvгээхийг заасан эрхзvйн баримт-дvрэм бєгєєд Канадын Vндэсний Аюулгvйн Зєвлєлийн Удирдлагын (Канадиан Секьюритийз Администрейторз) боловсруулж мужийн аюулгvйн зєвлєлєєс хэрэгжvvлдэг юм. Vvнд албан ёсны мэдээлэл, бусад бичиг баримт, интернет хуудсын мэдээллvvд багтана. Уг журмын дагуу ямар ч мэдээллийг цацахдаа “мэргэжлийн хvний” зєвлєгєєн дээр vндэслэх шаардлагатай боловч зарим тохиолдолд уг хvн хэвлэн гаргагчаас vл хамааран бие даан шийдвэр гаргаж болох юм. Халькозит Халькозит нь чухал тєдийгvй хамгийн ашигтай зэсийн хvдрийн нэг. Vvнийг олон зуун жил олборлосоор ирсэн. Учир нь халькозит нь зэсийн єндєр агуулгатай (67% атомын харьцаа, жингээр 80% орчим), мєн хvхрээс зэсийг гарган авахад хялбар болохоор тэр. Халькопирит Халькопирит (зэсийн пирит) нь хурц алтлаг єнгєтэй учир “Fool's Gold” (Тэнэгvvдийн алт) гэгддэг. Зэсийн хvдрийн хувьд халькопиритийн гарц нэг молекульд ноогдох атомын тоогоор харьцангуй бага байдаг. Энэ нь халькозит, Cu 2 S – 67%; улаан зэсийн хvдэр, Cu 2 O – 67%; ковеллин, CuS – 50%; борнит, Cu 5 FeS 4 – 50% зэрэг бусад зэсийн хvдрийг бодвол ердєє л 25% тай. Хэдий тийм боловч халькопирит их хэмжээгээр, их тархсан байгаа тохиолдолд зэсийн гол эх сурвалж болно. Мєн тvгээмэл эрдэс бєгєєд бараг бvх хvхрийн ордод илэрдэг. Хаягдал Vнэт металыг нь гарган авсны дараа тээрмээс гарах хаягдал. Хєвvvлэн баяжуулах камер Ердийн зэсийн концентраторт хаягдал чулуулгаас зэсийг салгахад энэхvv камерийг хэрэглэдэг. Нунтаглаж буталсны дараа зэсийн хvдрийг хєвvvлэн баяжуулах камерт шахаж химийн урвалж нэмэн хольцийг хийжvvлж механик аргаар хутгана. Эрдэс бодисийн хэсгvvд агуулагч чулуулгаасаа ангижирч гадаргуу дээр хийн бємбєлєгєєр хєвєн гарч ирснийг шvvн авч хатаадаг. Хєрс чулуулаг Хvдрийн биетэд хvрэхийн тулд зайлуулах шаардлагатай аллювийн хурдас чулуулаг. Хvдрийн нєєц Ашигтайгаар олборлож болох эрдэсжилтийн хэмжээ, агуулга бєгєєд мэдээлийн санд оруулах vнэн зєвийн зэргээр нь боломжит, бодит ба баттай нєєц гэж ангилдаг. Хэлтэрхийн сорьц/зоргодос сорьц Чулуулгийн ил гарсан хэсгийг тvvний нvvрний шугамын дагуу унасан хэлтэрхийгээр нь дээжлэх арга юм. Энаргит Энэ нь зэсийн ховор эрдэс юм. Энаргит нь Вурцит гэдэг ховор эрдэстэй холбоотой. Вурцит бол цайрын сульфид ZnS юм. Энаргитийн цайрын атомын 75% ийг зэс орлодог ба vлдсэн 25% нь арзен Cu 3 AsS 4 юм. Эпитермаль Дунд зэргийн температурт дээшлэх уусмалын гvехэн газарт тогтсон тунамал чулуулаг. |
|||||