Баримтат Хуудас


Энэхvv хуудсанд байгаа мэдээлэл нь гол гол баримтуудын ерєнхий тоймыг харуулах зорилготой. Компанийн талаархи хамгийн сvvлийн vеийн мэдээллийг Sedar линк дээрх Хєрєнгє оруулагчдад зориулсан мэдээллийн хэсгээс vзэж болно.

ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ГОЛ БАРИМТУУД

Хєрєнгє оруулагчидтай харилцах алба: Билл Трэнамен +1-604-688-5755
Хойд Америкт тєлбєргvй утас 1-888-273-9999

2005 оны 6-р сарын 9-ний байдлаар арилжаанд бэлэн байгаа хувьцаа: 313,834,653
2005 оны 6-р сарын 9-ний байдлаар гаргахаар н
єєцєлсєн хувьцаа: 17,786,651
2005 оны 6-р сарын 9-ний байдлаар нийт хувьцаа:
330,673,353

Хєрєнгийн бирж: Нью Йорк болон Торонтогийн хєрєнгийн биржvvд. Арилжааны нэр: IVN

Айвенхоугийн хувьцаа 2005 оны 1-р сарын 18-нд Нью Йоркийн хєрєнгийн биржийн жагсаалтад орсон. Мєн єдєр тус компанийн хувьцааг НАСДАК (NASDAQ) (нэр – HUGO) хєрєнгийн биржийн жагсаалтаас хассан. Шилжvvлгийн алба:


CIBC Меллон Канад
1066 Вест Хастинс Стрийт
Ванк
vвер, Бритиш Колумбиа
V6E 3X1

БА

Меллон Инвестор Сервисиз ХХК, АНУ

CUSIP дугаар: 46579N 103

Оюу Толгой дахь єрємдлєгийн ажил

52 долоо хоногийн дээд ханш: 11.27 канад доллар // 9.15 америк доллар
52
долоо хоногийн доод ханш
: 4.85 канад доллар // 3.69 америк доллар

Торонтогийн хєрєнгийн бирж дээр IVN-W нэрээр арилжаалагдаж буй, хувьцаа худалдаж авах 7,726,000 ширхэг эрхийн бичиг нь 12.50 канад долларын vнэтэй, 2005 оны 12 дугаар сар хvртэл хvчинтэй байна. Хувьцаа худалдаж авах эрхийн Cusip дугаар нь 46579N 12 9.

2004 оны vйл ажиллагааны ашиг – 27.5 сая ам доллар
2004 оны хайгуулын зардал
– 98.2 ам доллар
2004 оны цэвэр алдагдал
– 89.6 сая ам доллар

Хувьцааны vнийн хэлбэлзэл - Канад доллараар – IVN – TSX
2004
Дээд $11.30 Доод $4.85 Хаалтын $8.65;
2003
Дээд $15.30 Доод $2.85 Хаалтын $10.30;
2002
Дээд $3.78 Доод $2.00 Хаалтын $3.27;
2001
Дээд $2.60 Доод $0.95 Хаалтын $2.09;
2000
Дээд $1.39 Доод $0.55 Хаалтын $1.05;
1999
Дээд $1.80 Доод $0.60 Хаалтын $1.03;
1998
Дээд $3.50 Доод $0.63 Хаалтын $0.76;
1997
Дээд $19.00 Доод $2.75 Хаалтын $2.91;
1996
Дээд $16.75 Доод $8.85 Хаалтын $16.10.

МОНГОЛЫН ГОВИЙН ЄМНЄД БVС НУТАГТ ЗЭС, АЛТНЫ ТОМООХОН УУРХАЙ БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол улс – Айвенхоу Майнз компани Монгол-Хятадын хилээс 80 км зайд оршдог Оюу Толгой ордыг эзэмшдэг. Энэ нь vйлдвэрлэлд бэлтгэж буй дэлхийн хамгийн том зэс-алтны орд юм. Тvvнчлэн Айвенхоу Монгол дахь 130,000 орчим хавтгай дєрвєлжин км хайгуулын талбайгаасаа шинээр илрvvлсэн чанар сайтай нvvрсний хэд хэдэн ордыг эзэмшдэг бєгєєд Хятадын Євєр Монголд хайгуул хийж Мьянмар дахь хамтарсан уурхайдаа зэс vйлдвэрлэдэг.

2005 оны 9 сард Канадын Ванкувер-т байрладаг АМЕК Америкас Лимитед болон Австралийн Перт-д байдаг Осенко Лимитедийн хамтарсан компани олон улсын инженер тєлєвлєлт, байгаль орчны чиглэлийн тэргvvлэх зэргийн 12 зєвлєхийн хамт бэлтгэн гаргасан хєндлєнгийн Орд Ашиглалтын Цогцолбор Тєлєвлєгєє (ОАЦТ) нь Монголын ємнєд хэсэгт орших Айвенхоугийн Оюу Толгой тєслийг дэлхийд тэргvvлэгч зэс, алтны vйлдвэрлэгчдийн нэг бєгєєд байгаль орчинд сєрєг нєлєє vзvvлдэггvй жишиг уурхай болох ирээдvйтэй гэдгийг баталж байна.

Оюу Толгойд уурхай байгуулах ажлыг 15 жилийн хугацаанд хийх тєлєвлєгєєтэй байгаа бєгєєд vvний дараа уурхайн ашиглалтын хугацаа 40 гаруй жил байх тєлєвтэй байна. ОАЦТ нь 1. газрын гадаргад ойр байрласан Ємнєд Оюу ордуудыг тvшиглэж байгуулах анхны томоохон ил уурхайн техник, эдийн засгийн тvвшний vнэлгээ 2. цахилгаан хангамж гэх мэт холбогдох дэд бvтэц болон Хойд ба Ємнєд Хюго Даммет ордууд дээр дэлхийд томд тооцогдох блокчлон олборлох далд уурхайн техник – эдийн засгийн урьдчилсан vнэлгээ болон тойм судалгааны тvвшний vнэлгээ зэргээс бvрдэж байна.

Хєндлєнгийн судалгаагаар Оюу Толгойн уурхай нь наад зах нь 35 жилийн турш жилд дунджаар 1 тэрбум гаруй фунт зэс, 330,000 унц алт vйлдвэрлэх хvчин чадалтай уурхай болох нь харагдаж байна. Vйлдвэрлэл эхэлснээс хойш зургаан жилийн дараа vйлдвэрлэлийн хэмжээ оргилдоо хvрч жилд 1.6 тэрбум фунт зэс, 900,000 унц алт vйлдвэрлэх тєлєвтэй байна. Ийм хэмжээнд хvрэхийн тулд уг судалгаанд хоёр шаттай уурхай байгуулах аргыг тусгасан.

(Илvv дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл Айвенхоу Майнзын веб хуудсан дахь Оюу Толгой Тєсєл хэсгийг vзнэ vv)

Айвенхоу нь Оюу Толгойн зэс-алтны ордыг 100% эзэмшдэг бєгєєд Монголын тєв ба ємнєд хэсгээр 130,000 орчим хавтгай дєрвєлжин км талбайд хайгуул хийх эрхтэй. Айвенхоу дээрх талбайгаас Нарийн Сухайтын нvvрсний орд зэрэг зэс, алт, нvvрсний нєєцийг шинээр илрvvлэн судалж байна.

Нарийн Сухайтын Нvvрсний Тєсєл 2005 оны 9 сард Монголын ємнєд хэсэгт орших Нарийн Сухайтын Нvvрсний Тєслийн урьдчилсан нєєцийн тооцоог гаргасан. Нарийн Сухайтын орд ойролцоогоор 72 сая тонн тогтоогдсон болон єндєр магадлалтай нєєцтэйгєєс гадна 26 сая орчим тонн боломжит нєєцтэй болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа билээ. Энэ онд ердєє долоон сарын хугацаанд хийсэн єрємдлєгийн vр дvнд илрvvлсэн уг нєєц нь Хятадын худалдан авагчдад зориулан богино хугацаанд vйлдвэрлэл явуулахад тохирсон ил уурхай байгуулж болох тул сонирхол татаж байна. Нарийн Сухайтын ордын нvvрс нь ASTM-ийн стандартаар дэгдэмхий чанар сайтай битумжсан нvvрс болох нь чанарын урьдчилсан шинжилгээгээр тогтоогдсон. Нарийн Сухайтын орд Монгол-Хятадын хилээс хойш 40 орчим км зайд байрлах бєгєєд Хятадын талаас хил хvртэл шинээр тавьсан 450 км урттай тємєр замын шугамын тєгсгєлд баригдаж буй шилжvvлэн ачих єртєє 2005 оны эцсээр ашиглалтад орохоор тєлєвлєгдєєд байгаа юм. Нєєцийн хєндлєнгийн тооцоог АНУ-ын Солт Лэйк хотод тєвтэй Норвест Корпораци хийжээ. Норвест нь Монгол улсын Дэд бvтэц, Хєгжлийн Яаманд Таван толгойн нvvрсний уурхайн техник эдийн засгийн vнэлгээг гаргаж єгсєн, Шивээ Овоо, Бага нуур зэрэг ашиглагдаж буй нvvрсний уурхайд зєвлєх vйлчилгээ vзvvлсэн, бусад олон улсын уул уурхай, хайгуулын компаниудын Монголд хэрэгжvvлж буй нvvрсний хайгуулын хєтєлбєрvvдийг хянасан зэргээр Монголд нvvрсний чиглэлээр vйл ажиллагаа явуулсан арвин туршлагатай. Нарийн Сухайтын ордын нєєцийн тооцоог Канадын Уул Уурхайн Институтээс (CIM) гаргасан Стандарт болон Канадын NI 43-101 стандартын дагуу хийжээ.

Айвенхоугийн Нарийн Сухайтын уурхай нь Монгол Хятадын хамтарсан компани болох МАК-Чин Хуа-ийн ашигладаг МАК Нарийн Сухайтын уурхайтай залгаа, тvvнийг хvрээлэн оршдог. 2003 оноос хойш чанар сайтай, vнслэг багатай, хvхэр багатай нvvрсийг Хятадын хэрэглэгчдэд нийлvvлж байгаа МАК уурхай нь ашиглагдаж буй хоёр ил уурхайгаас жилд хоёр сая тонн дулааны болон коксждог нvvрс олборлох хvчин чадалтай байна хэмээн мэдээлсэн.

Нарийн Сухайтын нvvрсний талбай нь vе тус бvр нь 60 хvртэлх метрийн зузаантай маш зузаан олон vенээс тогтдог. Айвенхоу талбайн зураглал хийх, гадаргуугийн эсэргvvцлийг хэмжих геофизикийн судалгаа хийх, суваг шуудуу татах, нvvрсний нєєцийг тогтоох зорилгоор єрємдлєг хийх зэрэг олон талт аргыг хайгуулын хєтєлбєртєє ашиглаж ирсэн. Тус хєтєлбєрийн гол зорилго нь жилд хоёроос таван тонн нvvрс олборлож Хятад руу экспортолж байх уурхайн худалдааны vйл ажиллагааг эхлvvлэхэд хvрэлцэхvйц 50-100 сая тонн нvvрсний нєєцийг урьдчилан тогтооход оршино.

Хятад

  •  Айвенхоу Майнз компани Хятадад Жиншан Гоулд Майнз Инк-тэй гэрээ байгуулж хайгуулын хамтарсан компани байгуулсан бєгєєд Жиншаны Євєр Монгол дахь Алтны 217-р Тєслийн vйл ажиллагаанд оролцох эрхтэй.

  •  2003 оны 5 дугаар сард Айвенхоу Бээжин дэх Хятадын Vндэсний Єнгєт Металлын Корпорацийн салбар болох Євєр Монголын Хуаю Жеоложи энд Минералз Эксплорэйшн ХХК-тай Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Оронд алт, зэс, мєнгє болон бусад тємєрлєг ба ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт хийхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.


    Энэхvv гэрээгээр Айвенхоу Євєр Монголд 400 хавтгай дєрвєлжин км талбайд хайгуул, олборлолт хийх лицензийн 80%-ийн эрхийг олж авч байгаа бєгєєд уг лицензийн талбайд порфирын тєрлийн алт, зэсийн орд болох Облага уурхай оршиж байгаа юм. Тvvнээс гадна Айвенхоу, Хуаю компаниуд тус тусдаа Облага уурхайн олборлолтын эрхийг эзэмшигчидтэй уурхайг худалдан авах гэрээ хийгээд байгаа билээ. Одоогоор уг уурхайд тэндхийн Хятад уурхайчид далд аргаар бага хэмжээний алт, зэс олборлож байна. Энэ уурхай нь Монгол дахь Айвенхоугийн эзэмшдэг зэс-алтны порфирын Оюу Толгой ордоос баруун урагш 220 орчим км-ийн зайд оршдог. Тvvнээс гадна уг уурхайн ойр орчмын талбайн геологи, тектоникийн бvтэц нь Оюу Толгой болон єндєр агуулгатай єєр хэд хэдэн алт, зэсийн ордууд байдаг Монголын хил залгаа порфирын бvсийнхтэй адил учир Айвенхоу тэнд хайгуул хийх лиценз аваад байгаа юм.

  • 2003 оны 8 дугаар сард тус компани Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Оронд алт, зэс, мєнгє, молибден болон бусад ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхээр vйл ажиллагаа нь эрчимжиж буй єєр гурван тєсєлд Хятадын нэгэн улсын компанитай хамтарсан компани байгуулсан бєгєєд Айвенхоу тэдгээр тєслvvдийн аль алины 80 хvртэлх хувийг эзэмших эрхтэй.


    Дээрх шинэ тєслvvдийн талаар Айвенхоу эхний шатны vнэлгээнээс vзвэл эрчимтэй хувирсан, структурын хэв шинжээ хадгалсан, єндєр агуулгатай олон фацийн алт болон алт-зэс-мєнгєний хvдэржилт байгаа нь тогтоогджээ. Монголын ємнєд бvс нутагт оршдог Айвенхоугийн Оюу Толгой алт, зэсийн порфирын орд болон Айвенхоугийн геологи, хайгуулын хэсгийн судалсан бусад эпитермал шинжтэй орд газруудад байгуулсан геологийн загварууд дээр vндэслэн єндєр зэрэглэлийн илэрцvvдийг тогтоох зорилгоор єргєн хэмжээний тандан судалгааны ажил явуулсны дараа дээрх тєслvvдийг сонгосон байна.

ЗЭС, ТЄМРИЙН ХVДЭР, АЛТНЫ VЙЛДВЭРЛЭЛ

Мьянмар дахь Монивагийн Зэсийн Тєсєл
(50/50 хувиар эзэмшдэг хамтарсан компани)

  • Монива уурхай нь Мьянмарын тєв ба хойд хэсэгт оршдог ба нуруулдан уусгах аргаар боловсруулах, хандлан уусгаж электролизоор ялган цэвэр зэс гаргах (SX-EW) vйлдвэрлэл явуулдаг.

  • 1998 онд vйлдвэрлэлээ эхэлсэн ISO 14001 гэрчилгээтэй тус уурхайг Айвенхоу Майнз болон Майнин Энтэрпрайз №1 хэмээх тєрийн эзэмшлийн компаниуд 50/50 хувиар хамтран эзэмшдэг бєгєєд MICCL эрхлэн ажиллуулдаг.

  • 2004 оны намар тус уурхайн катодын зэс vйлдвэрлэх хvчин чадлыг жилд 40,000 тонн хvртэл нэмэгдvvлсэн. 

Айвенхоу Майнз дараахь компаниудад хєрєнгє оруулалтын хувьцаа эзэмшдэг:

Азиа Гоулд
(Айвенхоу Майнз компани Азиа Гоулдын 47% орчим хувийг эзэмшдэг)
  • Азиа Гоулд нь Монголын говийн ємнєд бvсэд орших алт, зэсийн ордуудад хайгуул хийх vндсэн чиглэлтэй Канадын геологи, уул уурхайн компани юм.

  •  Тус компани Монголын нутаг дэвсгэрт нийт 4,056,415 га (40,564 хавтгай дєрвєлжин км) талбайг хамарсан хоёр хэсэг хайгуулын лицензийг 100% эзэмшдэг.

  •  Швейцарийн нутаг дэвсгэртэй бараг тэнцvv хэмжээтэй, стратегийн чухал байршилд орших эдгээр талбай нь Монгол дахь хамгийн том, хамгийн ирээдvйтэй хайгуулын талбайд тооцогдож байна. Тус хайгуулын талбай нь Айвенхоугийн Оюу Толгойн ордоос баруун тийш 150 км -т оршдог.

Жиншан Гоулд Майнз
(Айвенхоу Майнз компани Жиншаны 38% орчим хувийг эзэмшдэг)

  • Жиншан нь Хятад дахь гадаадын хєрєнгє оруулалттай хайгуулын тэргvvлэгч компаниудын нэг юм.

  •  Жиншан компани бvсчилсэн хайгуул, vйлдвэр уурхай байгуулах эхний шатны vйл ажиллагаа эрхэлдэг ба алт, зэс болон цагаан алтны бvлгийн металлуудад гол анхаарлаа хандуулж байна. Эдгээр металл нь Хятад болон Азийн бусад орны эдийн засгийн цаашдын єсєлт, хєгжилд чухал vvрэгтэй юм.

  •  Тvvнээс гадна єрнєдийн хайгуул болон vйлдвэрлэлийн дэвшилтэт аргад тулгуурлан хэрэгжvvлж болох шинэ тєслvvдийг Жиншан эрэлхийлж байна.

Бакирчик Гоулд Майнз, Казахстан
(Айвенхоу Майнз компани 70% хувийг эзэмшдэг)

  • Бакирчикийн алтны уурхайд 2001 оноос эхлэн хязгаарлагдмал хэмжээний, байнгын бус vйлдвэрлэл явагдаж ирлээ. Айвенхоу газрын гvнд буй томоохон алтны сульфидын ордыг vр ашигтай олборлож, боловсруулах хувилбаруудыг vргэлжлvvлэн судалж байна.

Компанийн удирдлага:  

  • Роберт Фридланд, Тэргvvн
  • Эдвард Флад, Дэд Тэргvvн
  • Жон Макен, Ерєнхийлєгч
  • Питер Мередит, Санхvvгийн Албаны Дарга
  • Пьер Массе, Санхvv Эрхэлсэн Дэд Ерєнхийлєгч
  • Дуглас Ж. Кирвин, Геолог Хайгуул Эрхэлсэн Гvйцэтгэх Дэд Ерєнхийлєгч
  • Пол Чейр, Vйлдвэрлэл Эрхэлсэн Гvйцэтгэх Дэд Ерєнхийлєгч
  • Чарльз Форстер, Оюу Толгойн Тєслийг Хариуцсан Дэд Ерєнхийлєгч
  • Стефен Росс, Дэд Ерєнхийлєгч
  • Рожер Вальш, Дэд Ерєнхийлєгч
  • Беверли Бартлет, Компанийн Нарийн Бичгийн Дарга

Захирлууд: 

  • Роберт Фридланд, Тэргvvн
  • Р.Эдвард Флад, Дэд тэргvvн
  • Дэвид Хюбермен, Бие Даасан Тэргvvлэх Захирал
  • Марк Фабер
  • Роберт Хансон
  • Кжэльд Тигэсэн
  • Жон Вэтерал
  • Жон Макен
  • Жон Брук
  • Ховард Баллок
  • Питер Мередит