Байгаль Орчны Менежмент


 

Айвенхоу Майнз Компани нь байгаль орчинтой хэрхэн харьцаж байгаа тухай тайлан мэдээлэллээ  хувьцаа эзэмшигчид болон vйлчлvvлэгчиддээ хvргэхийг чухалчлан vздэг юм. Мианмар Айвенхоугийн зэсийн компанийн Байгаль Орчин, Эрvvл Ахуй ба Аюулгvй Байдлын хамгийн сvvлийн тайланг энэхvv вэб сайтын Эрvvл ахуй ба Аюулгvй ажиллагаа (Health & Safety) гэсэн хэсгээс vзэж болно.

2001 оны 6 сарын 2 -нд тус компанийн тємрийн хvдрийн Австралиан Балк Минералз (Australian Bulk Minerals - ABM) салбар компани нь Савиж гол дахь усны менежментийн системээрээ Тасманийн Байгаль Орчны сайдын Байгаль Орчны Шилдэг Шагнал хvртсэнийг дуулгахад таатай байна. ABM-ийн тєсєл нь уурхайн усыг тєв ус хадгалах тєхєєрємжєєс урсган гаргадаг тєвлєрсєн системтэй бєгєєд энэ нь Савиж гол дахь усны шvлтлэг, pH-ийг нэмэгдvvлж, булингарыг багасгадаг онцлогтой юм.

Уг системийг ашиглаж эхэлснээс хойш Савиж голын усны чанар сайжирч олон жилийн турш загасгvй байсан голын цутгаланд далайн усанд амьдардаг загасны тєрєл зvйлvvд эргэн ирж байна. Дээрх шагналыг инженерийн шилдэг бvтээл, уурхай тєлєвлєлт, байгаль орчны шилдэг менежментийг нэвтрvvлсний тєлєє олгожээ.

Манай компанийн хувьцаа эзэмшигчид зэс, алт болон тємрийн хvдрийг байгаль орчин ба нийгэмд хохиролгvй хариуцлагатайгаар олборлохыг биднээс хvсдэг юм. Бид цаашдаа vйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг уул уурхайн компани болох зорилготой ажиллаж байгаа бєгєєд энэ нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн хэрэгцээг хооронд нь тэнцвэржvvлж ажиллах гэсэн vг юм.

Нийгмийн материаллаг хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулж байгаа уул уурхайн компанийн хувьд бизнесийн vйл ажил явуулахдаа байгаль орчныг хамгаалах єндєр стандартыг баримтлах нь Айвенхоу Майнзын бодлого юм. Айвенхоу Майнз зєвхєн хууль зvйн шаардлагуудыг хангаад зогсохгvй, хайгуул, олборлолт, боловсруулалт, нєхєн сэргээлтийн vйл ажиллагааны явцад байгаль орчныг хамгаалах талаар батлагдсан, эдийн засгийн хувьд боломжтой арга хэмжээг авах болно.

Айвенхоу Майнзын МИССЛ-ийн (MICCL-Myanmar Ivanhoe Copper Company Limited) 50 хувийг эзэмшдэг Мианмар дахь С энд К (S&K) уурхайг дэлхийн хамгийн єндєр шаардлага тавьдаг стандартуудын нэг болох Австралийн стандартын дагуу барьж байгуулсан юм. Байгаль орчны зєвлєх нь уурхайн удирдлагын бvрэлдэхvvний гол гишvvдийн нэг бєгєєд 1998 онд тус уурхайд ИСО (ISO) 14001 Байгаль Орчны Менежментийн Системийг нэвтрvvлэхэд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн хvн юм. "Ногоон Стандарт" гэж нэрлэгддэг ИСО (ISO) 14001 стандартыг Олон Улсын Стандартчлалын Байгууллагаас (ОУСБ) 1996 онд хэвлэн гаргасан юм. ОУСБ нь дэлхийн 120 гаруй орны стандартчлалын байгууллагыг нэгтгэсэн дэлхий дахиныг хамарсан холбоо бєгєєд байгаль орчны менежмент, хэмжил зvй, vнэлгээ, хяналт шалгалтын ерєнхий бvтцийг гаргадаг. ИСО (ISO) 14001 -д байгаль орчны менежментийн хяналтын талаар 21 тусгай шаардлага багтдаг бєгєєд тэдгээр нь нийгэм-эдийн засгийн хэрэгцээг байгаль орчны бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлуудтай уялдуулан тэнцвэртэй байдлыг хангах зорилготой. Хєндлєнгийн гуравдагч аудиторууд стандартуудад аудитын шалгалт хийхдээ шалгагдаж буй байгууллагын баримталдаг бодлого нь олон улсын зохих дvрэм журамд нийцэж буй эсэх, єнєєгийн болон ирээдvйн байгаль орчны асуудлыг илрvvлэн шийдвэрлэхэд тусгай менежментийн тогтолцоотой эсэх, тогтмол сайжруулах явцыг дэмжихэд зориулагдсан жил тутмын vйл ажиллагааны vзлэг шалгалтанд орох хvсэл эрмэлзэлтэй эсэхийг тогтооно.

Эс энд К (S&K) зэсийн уурхайд ИСО (ISO) 14001-ийн (тус стандартын тухай энд дарж vзнэ vv) байгаль орчны сертификатыг 2001 оны 3 сард олгосон юм.

МИССЛ (MICCL) компани ИСО (ISO) 14001 -ийн vйл ажиллагааны нэг хэсэг болох жил тутмын бие даасан гадны аудитыг Аюулгvй Байдал, Байгаль Орчны Ажлын Гvйцэтгэл гэсэн 2 чиглэлээр явуулахаар тохирчээ.

2000 оны 1 сард бие даасан Аюулгvйн Аудитыг Ємнєд Африкын НОСА (NOSA) хэмээх Аюулгvй байдлын байгууллага явуулсан болно.

Компани шинжлэх ухааны сvvлийн vеийн ололт ба орон нутгийн иргэдийн хvсэл эрмэлзлийг харгалзан байгаль орчны менежментийн арга барилаа сайжруулахад байнга анхааран ажиллах бодлого баримталдаг.

Айвенхоу Майнз дараахь бодлогыг баримталдаг:

  • Зохих хууль тогтоомж, дvрэм журам, стандартуудын дагуу vйл ажлаа явуулах; хуулийн зарчмуудыг дагаж мєрдєх; хуулиар зохицуулсан байгаль орчныг хамгаалах зvйл заалтууд  хангалтгvй тохиолдолд байгаль орчинд vзvvлэх сєрєг нєлєєг багасгах стандартуудыг vйл ажилдаа авч хэрэгжvvлэх;

  • Засгийн Газар, орон нутгийн ард иргэдтэй байгаль орчны асуудлуудаар харилцан ярилцаж, Айвенхоу Майнз компанийн vйл ажилд нєлєєлж болзошгvй бодлого, хууль тогтоомж, дvрэм журмыг боловсруулахад єєрийн хувь нэмрээ оруулах;

  • Айвенхоу Майнз компанитай ажлын холбогдолтой хувь хvн, бараа болон vйлчилгээ нийлvvлэгчид байгаль орчныг хамгаалах хариуцлагын талаар зохих мэдлэгтэй байх;

  • Vйл ажлын явцад гарч болзошгvй байгаль орчны эрсдлийг тодорхойлох, шалгах ба хянах удирдлагын системийг найдвартай ажиллуулах.
     
  • Байгаль орчныг хамгаалах, vйлдвэрийн vйл ажиллагааг сайжруулах, хаягдлыг багасгах, нєєц баялгийг хэмнэх талаар судалгаа явуулж, хєтєлбєр хэрэгжvvлэх.