|
|
Захирлууд ба Гvйцэтгэх Захирлууд
|
|
Роберт М. Фридланд
Тэргvvн

Олон улсын томоохон санхvvч Роберт Фридланд нь Канадын хувьцаат компани болох Айвенхоу Майнз Лимитедийг vндэслэгч бєгєєд Тэргvvн юм. Айвенхоу Майнз Монголд алт, зэсийн томоохон орд нээсэн нь Єрнєдийн уул уурхайн компаниудын сонирхлыг сvvлийн гурван жилийн хугацаанд асар ихээр татах болсон билээ.
Хойд Америкийн уул уурхайн салбарын нэр хvнд бvхий санхvvчдийн нэг ноён Роберт Фридландыг Монголын уул уурхайн салбарт хайгуул, судалгааны ажилд зориулж хийсэн хєрєнгє оруулалтыг нь vнэлж 2002, 2003 онд дараалан Монгол улсын Засгийн газар Оны Шилдэг Хєрєнгє Оруулагч Элчээр шалгаруулсан билээ. 2001 оны 7 сард Монголын Ємнєд хязгаар дахь Оюу Толгой хэмээх газар анхны єрємдлєгєє хийснээс хойш Айвенхоу Майнз олон улсын хєрєнгийн зах зээлээс 440 сая ам.долларын санхvvжилт олоод байна. Эдvгээ дэлхийн хамгийн том зэс-алтны порфирийн ордуудын нэг болоод байгаа Оюу Толгойд vйлдвэрлэлийг 2007 оны дундуур эхлvvлэхээр тєлєвлєж байна.
Сvvлийн арваад жилийн турш Ноён Фридланд Ази-Номхон далайн бvсийн хэд хэдэн орнууд дахь Айвенхоу Майнзын хєрєнгє оруулалтыг удирдан ажиллаж байна. Тус компани зэс, алт, тємрийн хvдэр олборлон боловсруулах, уурхай, vйлдвэр байгуулах болон хайгуулын ажилд vйл ажиллагаагаа тєвлєрvvлж байна.
Мєн Айвенхоу Никель энд Платинум (Айвенплатс) компанийн хамтарсан тэргvvн ба хувьцааны хяналтын багц эзэмшигчийн хувьд тэрбээр Австрали, Африк дахь уул уурхайн хэд хэдэн тєсєлтэй нягт холбоотой ажилладаг бєгєєд одоогоор Ємнєд Африк дахь Бушвельд Цогцолбор дахь никель-цагаан алт-зэсийн томоохон ордыг байгуулахад оролцож байна.
Ноён Фридланд 20 гаруй жил эрдсийн баялгийн болон технологийн чиглэлийн компаниудтай холбоотой ажиллаж байгаа билээ. 1996 онд Канадын Проспекторз энд Девелоперз Ассосиэйшн байгууллагаас ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэлхийн олон оронд байгуулах, санхvvжvvлэхэд оруулсан тvvний хувь нэмрийг vнэлж Оны Шилдэг Бvтээн Байгуулагчаар тодруулсан байна. Тvvний зарим томоохон амжилтыг дурьдвал, Даймонд Фийлдз Рисорсизийн никелийн уурхайг байгуулах улмаар ИНКО компанид 4,3 тэрбум канад доллараар 1996 онд худалдах ажлыг удирдсан, 1992 онд Аляск дахь Файрбанкз Гоулд-ийн Форт Кнокс ордыг Амакс Гоулдад 152 сая америк доллараар худалдах арилжааг удирдсан зэрэг юм. (Войсиз Бэй дэх ИНКО-гийн шинэ уурхайд 2006 оноос vйлдвэрлэл эхлэнэ; Форт Кнокс нь Кинросс Гоулдийн эзэмшилд шилжсэн бєгєєд 1996 оноос хойш ойролцоогоор 3,5 сая унци алт олборлоод байна.)
Мєн ноён Фридланд Сингапурт тєвтэй єєрийн гэр бvлийн компани болох Айвенхоу Капиталз Корпорэйшнийг удирддаг. Тус компани нь vндсэн хєрєнгє арилжаалах болон тєсєл санхvvжvvлэх чиглэлээр ажилладаг. Тvvний удирдах авъяас чадварын vр дvнд Айвенхоугийн гvйцэтгэгч байгууллагууд болон салбар компаниуд єєрсдийн бизнесийг єргєжvvлэн тэлэх зорилгоор олон улсын хєрєнгийн зах зээлд 1993 оноос хойш хэд хэдэн тэрбум долларын санхvvжилт хийгээд байна.
Тvvнчлэн Ноён Фридланд Айвенхоу Энэржи компанийн Дэд Тэргvvн бєгєєд хяналтын багцыг эзэмшигч, тус компанийн Хятад дахь салбар Санвин Энэржигийн хамтарсан тэргvvн юм. Айвенхоу Энэржи АНУ-ын нутаг дэвсгэрт газрын тос болон байгалийн хийн хайгуулын ажил гvйцэтгэх, шингэрvvлсэн хийн технологи ашиглаж байгалийн хийнээс илvv цэвэр шаталттай тvлш гарган авах зэрэг чиглэлээр олон улсын хэмжээнд vйл ажиллагаагаа явуулж байна. |
| |
Р.Эдвард Флад
Дэд Тэргvvн бєгєєд Захирал

Эдвард Флад Айвенхоу Майнз компани анх 1994 онд байгуулагдсан vеэс хойш тус компанийн захирлуудын зєвлєлд багтаж иржээ. Тэрээр 1999 оны 5 сараас одоог хvртэл компанийн Дэд тэргvvнээр ажиллаж байна.
Ноён Флад Айвенхоу Майнзын vvсэл болох Индочайна Гоулдфилдз компанийг vvсгэн байгуулагч ба Ерєнхийлєгчийн албыг хашиж байжээ. Тvvнийг компанийн менежментийн багийг дєрвєн жил тэргvvлэх хугацаанд буюу 1996 онд Торонтогийн Хєрєнгийн Бирж дээр тус компанийн хувьцаа єндєр ханштайгаар борлуулагдаж эхэлсэн ба Азид ашигт малтмалын хайгуул, олборлолт асар ихээр нэмэгдсэн 1990-ээд онд тус бvс нутагт компанийн байр суурийг бэхжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулсан юм. Энэ vеэр Айвенхоу Баруун Ємнєд Азид хэд хэдэн хайгуулын тєсєл амжилттай хэрэгжvvлсэн ба 1998 онд Монивагийн зэсийн уурхайн vйлдвэрлэлийг эхлvvлжээ. Монивагийн Зэсийн Тєсєл бол Айвенхоу 50%-ийг нь эзэмшдэг Бирм дахь хамтарсан компани юм.
Эдгээрээс гадна Ноён Флад Канадын Хэйвуд Секюритиз Инк-д уул уурхайн ахлах мэргэжилтэн, АНУ-д тєвтэй Робертсон Стефенс энд Ко-д хєрєнгє оруулалт - санхvvжилтын удирдах багийн гишvvн зэрэг ажил албуудыг хашиж байв.
Тvvнчлэн Ноён Флад Айвенхоу Майнзтай холбоотой ажиллаж Азид хайгуул, олборлолтын vйл ажиллагаа явуулдаг Жиншан Майнз, Азиа Гоулд компаниудын захирлын албыг хашдаг. |
| |
Жон Макен
Ерєнхийлєгч бєгєєд Захирал
Ноён Макен Айвенхоу Майнзд 2003 оны 11 сараас ажиллаж байгаа бєгєєд урьд нь уул уурхайн томоохон компани болох Фрийпорт МакМоран Коппер энд Гоулд- д 19 жил ажилласан. Тvvнчлэн Нью Орлеанз дахь тєвийн Стратеги Тєлєвлєлт Хєгжил Эрхэлсэн Ахлах Дэд Ерєнхийлєгчийн албыг сvvлийн жилvvдэд хашиж байжээ. Тэрээр Индонез дахь П.Т. Фрийпорт Индонезиа-ийн vйлдвэрлэлийн хэсэгт нийт 13 жил ажиллахдаа дэлхийн хамгийн том алт-зэсийн уурхай болох Папуа дахь Фрийпорт Грасбергийн уулын vйлдвэрийн цогцолборын Гvйцэтгэх Дэд Ерєнхийлєгч бєгєєд Ерєнхий Менежер болтлоо дэвшсэн байна.
Айвенхоу Майнзын Ерєнхийлєгчийн хувьд Ноён Макен Монгол улсын Ємнєговь аймагт нээгдсэн дэлхийн зэрэглэл бvхий алт, зэсийн ордыг тvшиглэн уулын vйлдвэр байгуулж, ашиглалтанд оруулах менежментийн багийг бvрдvvлж удирдахаар итгэмжлэгдсэн болно. |
| |
Петер Мередит
Санхvvгийн Албаны Дарга
Канадын Мэргэшсэн Нягтлан Бодогч ноён Мередит 2004 оны 5 сараас Айвенхоу Майнзд Санхvvгийн албаны даргаар дахин ажиллах болсон. Ноён Мередит урьд нь 1999 оны 6 сараас 2001 оны 11 сарын хооронд энэхvv албан тушаалд ажиллаж байсан юм. Тэрээр Айвенхоу Капитал Корпорэйшиний Санхvvгийн албаны даргаар 1999 оны 6 сараас эхлэн ажиллаж байна. Мередит Папуа дахь Айвенхоу Капитал болон бусад оролцогч компаниуд болох Айвенхоу Майнз, Айвенхоу Энержи ба Айвенхоу Никель ба Платинумд (хуучнаар Африкан Минералз) ажиллах хугацаандаа тэдгээрийн тус тусын бизнэсийг єргєжvvлэхэд зориулан олон улсын хєрєнгийн зах зээлээс $450 сая гаруй ам доллар босгосон байна. Ємнє нь Мередит Мэргэжлийн Нягтлан Бодогчид - Деллойт энд Туш ЛЛП компанид 31 жилийн турш ажилласан бєгєєд vvний 20 жилд Деллойтын ахлах тvнш болон захирлуудын зєвлєлийн гишvvн байв. Тэрээр геолог, уул уурхайн чиглэлийн хувьцаат компаниудын эрх зvйн зохицуулалт болон санхvvжилтйн талаар ихээхэн туршлагатай нэгэн юм. |
| эхэнд |
Пьер Массе
Санхvv Эрхэлсэн Дэд Ерєнхийлєгч

Мэргэшсэн нягтлан бодогч, санхvvгийн мэргэшсэн шинжээч, уул уурхайн инженер ноён Массе 2004 оны 5 сард Санхvv Эрхэлсэн Дэд Ерєнхийлєгчєєр томилогдсон. Vvний ємнє нь Айвенхоу Майнзын Санхvvгийн албаны даргын албыг хашиж байв. 1998 оноос эхлэн Айвенхоу Майнз компанид ажилласан ба ахлах албан тушаалын ажлыг гvйцэтгэж байсан. Ноён Массе геолог, уул уурхайн хувьцаат компаниудад хорь гаруй жил санхvvгийн ахлах ажилтнаар ажилласан туршлагатай нэгэн юм. |
|
| |
Дуглас Ж. Кирвин
Геологи Хайгуул Эрхэлсэн Гvйцэтгэх Дэд Ерєнхийлєгч

Ноён Кирвин бол мэргэжлийн геологич хvн бєгєєд амьдралынхаа 25 жилийг геолог хайгуулын ажилд зориулснаас ихэнхийг нь Ази Номхон Далайн бvс нутагт єнгєрєєжээ. Ноён Кирвин 1995 оны 9 сард Айвенхоу Майнзд ажиллаж эхэлснээс хойш тус компанийн геолог хайгуулын ажлуудыг удирдаж иржээ. Мєн тэрээр Интернэйшнл Жеоложикал Сервисэз Пти. Лтд-д Удирдах Захирал, Англо Американ болон Амакс компаниудад ахлах албан тушаал хашиж байсан. Ноён Кирвин Хойд болон Ємнєд Америк, Европ, Азийн олон оронд орд газрын vнэлгээ, нєєц тогтоох ажил гардан хийж байснаас гадна Зvvн ємнєд Ази, Австралид олон арван тєсєл удирдаж байв. Кирвин Австралийн Жэймс Кукийн Их Сургуулийн Эрдсийн Хайгуулын Шинжлэх Ухааны Магистрын эрдмийн зэрэгтэй юм. |
|
|
Пол Чейр
Vйлдвэрлэл Эрхэлсэн Гvйцэтгэх Дэд Ерєнхийлєгч
Ноён Чейр 2002 оны 7 сараас эхлэн компанийн vйлдвэрлэлийн багийг удирдаж эхэлснээр Айвенхоу Майнзд дахин ажиллах болсон байна. Vvний ємнє тэрбээр Австралийн Сардина Лимитед компанийн Гоулд Майнзийн удирдах захирлаар ажиллаж байжээ. Мєн Сардина Лимитед компанийн Гоулд Майнзд 2001 онд ажиллаж эхлэхээсээ ємнє тэрээр Айвенхоугийн Мианмар дахь хамтарсан vйлдвэр болох Монивагийн Зэс Тєслийн vйлдвэрлэл эрхэлсэн менежер байсан болно. |
| |
Чарльз Форстер
Оюу Толгой Тєсєл Хариуцсан Ахлах Дэд Ерєнхийлєгч,

Ноён Форстер Оюу Толгойн Хайгуулын тєслийг 2001 оны 1 сараас хойш удирдаж байна. Vvнээс ємнє тэрээр Хятадын Юннан Майнинг Лимитед болон Даймондворкз компаниудад хайгуулын менежерээр 5 жил ажиллажээ. Тvvнчлэн ноён Форстер Эко Бэй Эксплорэйшн, Вананда Гоулд Лтд, Фрийпорт МакМоран Гоулд Компани, Юнион Карбид Корпорэйшн, Тексас Голф Корпорэйшн зэрэг олон компанид геологич болон зєвлєхєєр ажиллаж байжээ. Тэрээр Канад, АНУ, Португал, Хятад, Карибын тэнгисийн Аруба арал болон Ємнєд Африкт олон тєрлийн хайгуул шинжилгээний ажил гvйцэтгэсэн гуч гаруй жилийн туршлагатай.
Форстер сvvлийн жилvvдэд алтны хайгуулын болон vндсэн металлын орд газруудыг илрvvлээхээр Хятадад ажилласны дотор Сино-Канадиа Хамтарсан Vйлдвэрийн таван компанийг удирдах, тунамал чулуулгийн агуулагчтай, халуун рашааны гаралтай, скарн, ногоон чулууны формаци, эпитермаль судлын болон тємрийн судалтай алтны орд газрын хайгуул, вулканоген массив сульфид, алт зэсийн порфир, шохойлог агуулагчтай хар тугалга-цайр зэрэг vндсэн металлын хайгуулын ажлуудыг гvйцэтгэсэн; Канад даяар шеелитийн скарн, вольфрамитын судлын хайгуулын ажил гvйцэтгэсэн багийг удирдсан; Канад даяар шеелитийн скарн, вольфрамитын судлын хайгуулын ажил гvйцэтгэсэн багийг удирдсан; Хойд Америк даяар платинийн бvлгийн металл илрvvлэх хайгуулын ажлыг гvйцэтгэсэн зэрэг орно. Ноён Форстер Британийн Колумбийн Их Сургуулийг геологийн шинжлэх ухааны Бакалаврын зэрэгтэй дvvргэжээ. Тэрээр Бритиш Колумбийн Мэргэшсэн геологич эрдэмтэн. |
| |
Жэй Гоу
Маркетинг Эрхэлсэн Дэд Ерєнхийлєгч
Жэй Гоу 2004 оны 5 сард Айвенхоу Майнзын Маркетинг эрхэлсэн Дэд Ерєнхийлєгчийн албанд томилогдсон. Ноён Гоу бол орон нутагт болон олон улсад зэсийн баяжмалыг борлуулах, тээвэрлэх ажлыг 20 гаруй жилийн турш тууштай хэрэгжvvлж ирсэн баялаг туршлагатай уул уурхайн маркетингийн мэргэжилтэн юм. Тэрээр Ємнєд Америкийн хоёр гол зэсийн уурхай болох Алюмбрера ба Антаминагийн уурхайд баяжмал борлуулах хэлтсvvдийг амжилттай vvсгэн байгуулж, ажиллуулсны зэрэгцээ Канадын зэсийн томоохон уурхай болох Хайланд Валлей Копперийн баяжмалын худалдааг амжилттай зохион байгуулж байжээ. Ноён Гоу олон улсын худалдан авагчидтай их хэмжээний нийлvvлэлт, тээвэрлэлтийн талаар гэрээ хэлэлцээр хийж тохиролцохдоо ихээхэн туршлагатай бєгєєд Ази, Европ, Америкийн металлургийн салбарт єргєн хvрээнд хэлхээ холбоотой.
Ноён Гоу Монголын Ємнєговь дахь Айвенхоу Майнзын Оюу Толгой ордыг тvшиглэн уулын vйлдвэр байгуулах тєслийн багийн нэг гишvvн юм. |
|
|
Дондогийн Гарамжав
Ахлах Геологич
Ноён Гарамжав 1945 оны 8 сард Сэлэнгэ аймгийн Зvvнхараа суманд тєрсєн. 1967 онд МУИС-ийг зураглалын инженер, геологч мэргэжлээр тєгссєн. 2000 оноос хойш Айвенхоу Майнзд ахлах геологчийн албыг хашиж байна. 1997-1999 онуудад БиЭйчПи Минералзд ахлах геологч бєгєєд зєвлєхєєр ажиллаж байжээ. Vvнээс ємнє мєн Эрдэнэт -Магма ЖэйВиСи-д хоёр жил ажилласан байна. Тэрээр мэргэжлийн геологчийн хувьд амьдралынхаа 35 гаруй жилийг геолог хайгуулын ажилд, тэр дундаа зэсийн хайгуулд голлон зориулсан байна. Ноён Гарамжав Монгол нутаг дахь металогенийн бvс, зэсийн ордуудын vvслийн талаар судалгааны ажил хийдэг бєгєєд 1968-1972 онуудад Монголын хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтийн зэс-молибденийн орд газрын хайгуулын ажилд оролцож байсан туршлагатай. Гарамжав Ємнєд Оюу Толгойн зэсийн эрдэсжилтийг 1983 онд анх тодорхойлсон байна. |
|
Дэвид Хюбермен
Бие Даасан Тэргvvлэх Захирал
Дэвид Хюбермен 2003 онд Захирлуудын Зєвлєлийн Бие Даасан Тэргvvлэх Захирлаар томилогдсон. Ноён Хюберменийн vvрэг бол Захирлуудын Зєвлєл vvрэгт ажлаа vр єгєєжтэй, чадварлаг, менежментээс vл хамаарах байдлаар явуулж буй эсэхийг хянах явдал юм.
Ноён Хюбермен Канадын Ванкувер хотод тєвтэй хуулийн болон бизнесийн зєвлєгєє єгдєг Кода Консалтинг Корп. - ийн Ерєнхийлєгч юм. Тэрээр 1972-1996 онуудад бизнесийн хуулийн, тэр дундаа корпораци, худалдаа, банк, vнэт цаас болон эрхзvйн хуулийн чиглэлээр голлон ажилласан байна. Хюбермен тєрєл бvрийн бизнесийн байгууллагын орон нутгийн болон олон улсын хэлэлцээ хийх, бvтцийг бий болгох, санхvvжvvлэлтийн талаар ихээхэн туршлагатай.
Ноён Хюбермен Британийн Колумбын Их Сургуулийн эрхзvйн ухааны бакалавр, Харвардын Хуулийн Сургуулийн хуулийн ухааны магистр зэрэгтэй. Тэрээр 1960 оноос Британийн Колумбийн хуульчийн эрхтэй болж 1960-1972 онд Британийн Колумбын Их Сургуулийн Хуулийн Факультетийн багшаар ажиллажээ. Мєн 1993 оны 4 сард хувийн хуулийн зєвлєх компаниа vндэслэн байгуулахаасаа ємнє Ванкувер дахь хуулийн Фрийман энд Компани -д олон жилийн турш ахлах тvншээр ажиллаж байжээ. 1990-1993 онд Нью Йорк, Гонконг, Тайвань болон Торонто, Ванкувер, Монтреаль хотуудад салбар нь байдаг Гудман, Фрийман, Филлипс энд Вайнберг хэмээх олон улсын хуулийн компанийн Гvйцэтгэх Зєвлєлийн Тэргvvнээр ажиллаж байжээ. |
|
|
Кжэльд Тигэсэн
Захирал
Ноён Тигэсэн Лондонд тєвтэй уул уурхайн болон санхvvгийн зєвлєх Лайн Рисорс Менежмент компанийн удирдах захирлаар ажилладаг. Тус компани нь уул уурхайн болон байгалийн эрдэс баялгийн тэргvvлэгч Экселсиор Майнинг Фанд, Азур Энэржи Фанд болон АИМ-д багтдаг санхvvгийн Тайгер Рисорс Файнанс ПЛС гэх мэт хэд хэдэн компанид зєвлєгєє єгдєг. Ноён Тигэсэн уул уурхайн хєрєнгє оруулалтын бизнесийн 30 гаруй жилийн туршлагатай нэгэн. Лайн Рисорс Менежментийг 1989 онд vндэслэн байгуулахаасаа ємнє тэрээр НМ Рофшилд энд Санз хэмээх компанид ажиллаж, мєн Жэймс Капельд олон улсын уул уурхайн судлаач шинжээч хийж байжээ.
Ноён Тигэсэн Айвенхоу Майнзын зєвлєлд 2001 оны 2 сард орох болсон. |
|
|
Роберт Хансон
Захирал
Ноён Хансон нь Хансон Капитал Лимитед, Хансон Транспорт Груп Лимитедийн тус тус тэргvvн, мєн Mиллениум Хансон Партнерз-ын удирдах тvнш юм. Рофшилд энд Санз-ын Хамтрагч Захирал байсан ноён Хансон нь Хансон Плс-ийн худалдан авах болон нэгдэх тусгай асуудал хариуцсан vндсэн зєвлєлийн захирал байсан. Тvvний олон улсын санхvvжvvлэлт, барилга, уул уурхайн салбаруудад ихээхэн туршлагатай нь захирлуудын зєвлєлд гишvvн болоход их нєлєєлсєн. |
| |
Жон Вэтерал
Захирал

Ноён Вэтерал Айвенхоу Майнзын Захирлаар 1996 оны 6 сараас хойш ажиллаж байна. Тэрээр мєн СкартингМоур Ассет Менежмент Инк-ийн Ерєнхийлєгч бєгєєд Слокан Форест Продактзийн Захирлуудын Зєвлєлийн гишvvн. Vvнээс ємнє ноён Вэтерал Оканаган Скийна Группийн дэд тэргvvн, мєн Торонто Доминьон Банкны ахлах Дэд Ерєнхийлєгч, Торонто Доминьон Ассет Менежментийн Тэргvvн, Вуд Ганди Инк-ийн захирал бєгєєд гvйцэтгэх зєвлєлийн гишvvн зэрэг vvргvvдийг гvйцэтгэж байжээ. |
| |
Доктор Марк Фабер
Захирал
Др. Марк Фабер Айвенхоу Майнзын Захирлуудын Зєвлєлд 2002 оны 2 сард элсэн орсон. Тэрээр нийтийн хєрєнгийн компаниудад зєвлєх vйлчилгээ vзvvлдэг Гонконгд тєвтэй хєрєнгє оруулалтын Марк Фабер Лимитед компанийн удирдах захирлыг албыг гvйцэтгэдэг. Др.Фабер мєн нэртэй уран илтгэгч бєгєєд зохиолч юм. Сар болгон хэвлэгддэг эрэлт хэрэгцээтэй санхvvгийн мэдээллийн товхимол бичдэгээсээ гадна хамгийн их хэмжээгээр зарагдаж буй санхvvгийн номын зохиолч юм. Ноён Фабер бас дэлхий дахины хэд хэдэн санхvvгийн тэргvvлэгч хэвлэлvvдэд тогтмол мэдээлэл нийлvvлдэг.
Др.Фабер олон сантай хамтарч ажилладаг бєгєєд заримыг дурдвал: Иконокластик Интэрнэйшнл Фанд, Баринг Крисалис Фанд, Оверлук Партнерз Фанд, Инком Партнерз Глобал Стратежи Фанд, Индиа Капитал Фанд, Маттерхорн Индиа Фанд, Магна Европа Фанд, Чайна Мантоу Фанд ба Софаер Капитал Фанд.
Др.Фабер Цюрихын Их Сургуульд эдийн засаг судалж, эдийн засгийн профессор цол хамгаалсан. 1970-1978 онуудад Вайт Велд энд Компани Лимитед-ийн Нью Йорк, Цюрих, Гонконг дахь салбаруудад ажиллаж байв. 1978-1990 оны хооронд Дрексель Бёрнхам Ламберт (ХК) Лтд-ийн Удирдах Захирлын албыг хашиж байгаад 1990 онд Марк Фабер Лимитед -ийг vндэслэн байгуулжээ. |
| |
|
Жон Брук
Захирал

Жон Брук нь 2004 оны 8 сард Айвенхоу Майнзын Удирдах Зєвлєлийн гишvvнээр сонгогдсон. Ноён Жон Брук нь 35 гаруй жилийн хугацаанд Ази-Номхон Далайн бvсийн бизнесийн болон байгууллага хоорондын харилцааг хєгжvvлэх чиглэлээр ажилласан хуульч, бизнесмен юм. Тэрээр Канад дахь Ази-Номхон Далайн Сангийн vvсгэн байгуулагч бєгєєд Тэргvvнээр нь ажиллаж байв. Тvvнчлэн тэрээр Тайваны Тайпэй хот дахь Хятадын Хєрєнгє Оруулалт, Хєгжлийн компанийг vндэслэн байгуулагчдын нэг билээ.
Ноён Брук нь тухайн vедээ Япон улсад хар тугалга, цайр нийлvvлэгч хамгийн том компани болох Сайпрус Анвил Майнинг Корп.-ийн Ерєнхийлєгч бєгєєд Гvйцэтгэх Захирлаар ажиллаж байсан ба 1975 оноос Ази тивтэй хийх худалдааг хєгжvvлэх ажилд шууд оролцож байжээ. |
| |
Ховард Баллок
Захирал
Ахмад дипломатч Ховард Баллок Канадын Засгийн Газрын Гадаад Хэрэг, Гадаад Худалдааны Яаманд 20 жил ажилласныхаа дараа 1996 оноос Хятад, Монгол, Бvгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад Канадын элчин сайдаар ажиллаж эхэлжээ. Тэрээр Номхон далайн бvсийн улс vндэстнvvдийн талаар мэргэшсэний хувьд Канад, Хятадын харилцааг хєгжvvлэхэд єєрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Хятадад Канадын ашиг сонирхлыг дэмжин хамгаалах ажлыг удирдаж байсан бєгєєд 2001 оны 7-р сард гадаад харилцааны vvрэгт ажлаас чєлєєлєгдсєнийхєє дараа Бээжинд тєвтэй, єєрийн удирддаг хувийн хєрєнгє оруулалт, зєвлєгєєний чиглэлийн бизнесээрээ дамжуулан, мєн Канад-Хятадын Бизнесийн Зєвлєлийн Ерєнхийлєгчийн хувиар Хятад, Канадын бизнесийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн. Эдvгээ 53 настай ноён Баллок Монтреалын МакГиллийн Их Сургуульд хvмvvнлэгийн ухааны чиглэлээр бакалавр, мєн Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг, дараа нь Торонтогийн Их Сургууль, Парисын Fondation nationale des Sciences Politiques–д vргэлжлvvлэн суралцаж докторын зэрэг хамгаалжээ.
|
| |
Беверли А Бартлет
Компанийн Нарийн Бичгийн Дарга
Айвенхоу Майнзын Нарийн Бичгийн Даргын хувьд хатагтай Бартлет компанийн дvрэм журмын сахилт болон захиргааны чиглэлийг хариуцан ажилладаг. Айвенхоу Майнз-д ажиллахаасаа ємнє Нортгэйт Эксплорэйшн, Нептун Сервисез гэх мэт Канадын уул уурхайн компаниудад захиргааны ахлах албыг хашиж байжээ. |
| |
Билл Трэнамен
Хєрєнгє Оруулагчидтай Харилцах Албаны Ажилтан
Ноён Трэнамен Айвенхоу Майнз-д 1999 оноос ажиллаж эхэлсэн. Тэрээр ашигт малтмалын салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бєгєєд Айвенхоу Энэржи, Африкан Минералз Лтд., Пасифик Минералз Лтд., Треминко Рисоурсез Лтд., Архангель Даймонд Корп., Даймонд Воркз Лтд., зэрэг компаниудад алба хашиж явжээ. Ноён Трэнамен Британийн Колумбын Их Сургуулийн бакалавр болон магистрын цолтой.
|
|