|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Клонкарри Тєсєл Айвенхоу Майнз компани нь Австралийн Клонкарри тєслийн талбайдаа хэтийн тєлєв бvхий Тємрийн Исэлийн Зэс-Алтны (ТИЗА) хvдэржилт нээлээ.
Энэхvv шинээр нээсэн орд нь Проминент Уулын Олимпик Дам дахь брекчинд агуулагддаг ордууд болон мєн Австралид байдаг Эрнест Хенри уурхайн Протерозойн настай ТИЗА хvдэржилттэй геологийн хувьд ижил гэдэгт Айвенхоугийн геологчид итгэлтэй байгаа юм. Клонкарри тєслийг Айвенхоу Майнз компанийн бvрэн эзэмшдэг шууд бус салбар болох Айвенхоу Клонкарри Майнз Пти компани 100 хувь эзэмшдэг. Шинэ олдвор нь Эллиот уулын алт болон зэсийн уурхайгаас баруун урагшаа 600 метрт орших 300 метр єргєн 400 метр урттай соронзон гажилт бvхий Свон дvvрэгт байдаг. Одоогийн байдлаар Свон аномалыг шалгах зорилгоор Айвенхоу компани урьдчилсан байдлаар 1600 тууш метр алмазан єрємдлєг хийгээд байгаа юм. Vvний vр дvнд брекчид агуулагддаг єндєр агуулгатай хоёрдогч болон анхдагч халькозины болон алтны хvдэржилт 6 цооногт газрын гадаргуугаас 350 метр хvртэлх гvнд тогтоогдоод байгаа юм. Энэхvv хvдэржилт нь суналтын дагуу болон гvн рvvгээ бvрэн огтлогдоогvй байгаа юм. MEHQ-1069 цооногт цооногийн 83 метрийн гvнээс эхэлсэн 79 метр vргэлжлэх 1.45% зэс ба 0.99 гр/тн (2.09% эквивалент зэсийн агуулгатай) алтны агуулга бvхий хvдэржилт баригдсан. MEHQ-1068 цооногт цооногийн 65 метрийн гvнээс эхлээд 115 метр vргэлжлэх 0.96% зэс ба 0.86 гр/тн алтны (1.52% эквивалент зэсийн агуулгатай) агуулга бvхий хvдэр баригдсан. Мєн MEHQ-1073 цооногт газрын гадаргуугаас 115 метрийн гvнд эхэлж 154 метр vргэлжлэх 0.81 % зэс ба 0.49 гр/тн (1.13% эквивалент зэсийн агуулгатай) алтны агуулга бvхий хvдэржилт баригдсан байна. Айвенхоугийн єрємдлєгєєр нэлээд тогтвортой исэлдэж шаварлаг хувиралд єртсєн хоёрдогч баяжилтын зэс алтны хучаас vе Свон талбайн брекчид агуулагдсан ТИЗА-ны анхдагч халькозины болон алтны хvдэржилтийн дээд хэсэгт байгааг тогтоосон. Энэхvv хоёрдогч баяжилтын бvс нь газрын гадаргуугаас доошоо 100 метр хvртэл vргэлжлэх бєгєєд тэрээр энэ нь Эллиот Уулын уурхайн ємнєх эзэмшигчдийн єрємдсєн бага гvнтэй 85 цооногт хэсэгчилсэн байдлаар мэдэгдэж байсан. Айвенхоу компани одоо гадаргуу орчмын исэлдсэн материалын уусалтын хэмжигдэхvvнvvдийг тодорхойлох зорилгоор хоёрдогч баяжилтын бvсэд металлургийн шалгалтын ажлыг хийж байна. Хоёрдогч баяжилтын бvсийн доод хэсэгт байх шохойлог цахиурлаг хувиралд єртсєн тунамал чулуулаг болон метабазалтийн найрлагатай чулуулаг томоохон хэмжээний алт агуулсан судал болон халькозин. борнит. магнетитаас тогтох брекчийн системийг агуулдаг. Анхдагч сульфидийн бvс нь хоорондоо нэлээд зайтайгаар байрлах зєвхєн 12 цооногт тааралдсан бєгєєд тэдгээрээс 8 нь нэлээд сонирхол татахуйц ТИЗА хvдэржилтийг огтолсон байдаг. Айвенхоу анхдагч халькозин болон алтны хvдэржилтийн агуулга болон vргэлжлэлийг тодруулах зорилготойгоор ойрын хугацаанд алмазан єрємдлєгийг дахин явуулахаар тєлєвлєж байна. Хоёрдогч баяжилтын хучаас vенд нэмэлт байдлаар бага гvнтэй цооног мєн єрємдєх юм. Эдгээрийн vр дvнгvvд нь энэхvv бvсийн хэмжээн дэх бие даасан нєєцийн хэмжээг тооцоолох суурь нь болох юм. Айвенхоу Свон ордын хоёрдогч баяжилтын бvсийн хvдэржилтээс катодын зэсийг аль болох тvргэн гаргаж авах бололцоог судлах зорилготойгоор тєслийн хєгжлийн багийг бvрдvvлсэн. Энэхvv баг нь дэлхийд хамгийн бага зардалтай анхдагч зэсийн vйлдвэрлэгчдийн нэг болох Мьянмарын Монива SX/EW овоолгон уусгах уурхайн (Айвенхоу Майнз 50% эзэмшдэг) ерєнхий менежер Стефен Росс болон ахлах металлургич инженер Полл Монахан нараас бvрддэг. Энэхvv баг нь SX/EW овоолгон уусгах тєрлийн олборлолтын талаар нэлээд туршлагатай бєгєєд энэхvv технологийг Клонкарри тєсєл дээр харьцангуйгаар бага хєрєнгє оруулалтын зардалтайгаар шилжvvлэх ажиллуулах бvрэн боломжтой юм. Энэхvv тєслийн ємнєх эзэмшигчдийн єрємдлєгийн vр дvнгээс харахад хоёрдогч баяжилтын бvсийн хэмжээнд уналын дагуу 300 метрт анхаарал татахуйц зэс алтны хvдэржилт тааралдаж байсан (Жишээ нь SWQ-90-11 цооногт зэс-1.14%, алт-0.94 гр/тн агуулга бvхий хэсэг цооногийн 389.6 метрийн гvнээс эхлээд 12.4 метр vргэлжлэх бєгєєд зэс-0.77%, алт-0.47 гр/тн агуулга бvхий хэсэг цооногийн 150 метрийн гvнээс эхлээд 52.0 метр vргэлжилдэг). Мєн Эллиот уул болон Свон талбайн хооронд байх Свелл бvсэд зэсийн сульфидийн хvдэржилт баригдаад байгаа юм (Жишээ нь MEQ-03-1049 цооногт зэс-1.14%, алт-0.38 гр/тн агуулга бvхий хэсэг цооногийн 93 метрийн гvнээс эхлээд 109 метр vргэлжилдэг). Сван, Свелл болон Эллиотийн далбайнуудад єрємдлєгєєр илэрсэн хvдэржилтийн хоорондын холбоо одоохондоо тодорхой биш байгаа. Орд тус бvр илэрхий соронзон гажилт єгдєг. Эсэргvvцлийн гажилт нь хvдэржилтийн чиглэлтэй холбоотой байж болох бєгєєд тэрээр ордуудын хооронд зvvн хойшоо болон баруун хойшоо чиглэлтэй байрлах структурын хоорондын харьцааг илэрхийлдэг. Ємнєд Свон зэсийн гажилт нь геологийн хоёр структурын огтлолцол гэж тайлбарлагдах эсэргvvцлийн гажилт дээр байршдаг. Свон тєсєл дээр єрємдсєн єндєр агуулгатай цооногийн vр дvн
1) Єрмийн цооногийн огтлолцлууд нь 0,3% зэсийн захын агуулгатайгаар тооцоологдсон. Бага агуулгатай 5 метр хvртэл vргэлжлэх хэсгийг цооногийн дагуу цаашид єндєр агуулгууд гарсан тохиолдолд зєвхєн тооцоонд оруулсан болно. 2) Зэсийн эквивалент агуулгыг дараах томъёогоор тооцоолсон болно: (Зэсийн vнэ $/1млрд х зэсийн агуулга% х 22,4) + (алтны агуулга гр/тн х алтны vнэ $/гр) / Зэсийн vнэ $/1млрд х 22,04. Зэсийн vнийг 0,90$/фунт алтны vнийг 400$/унц буюу 12,86$/гр хэмээн тооцоолсон болно. Алмазан єрємдлєгийн MEHQ-1068, 1069, 1070, 1071 болон 1072 цооногууд баруун зовхист (263 ° ), 60 ° єнцєгєєр єрємдєгдсєн. Харин MEHQ-1073 болон 1074 цооногууд нь зvvн зовхист (83 ° ), 60 ° єнцєгєєр єрємдєгдсєн болно. Клонкарри тєсєл нь хэтийн тєлєв єндєртэй Протерозойн настай террейнд 1450 метр хавтгай дєрвєлжин талбайг эзлэн орших бєгєєд Айвенхоу Майнз 2003 оны 9 сараас эхлэн эзэмшиж байгаа юм. Айвенхоу энэхvv талбайг эзэмшиж эхэлснээсээ хойш нєєц ихтэй зэс алтны ордыг олох зорилготойгоор хайгуулын ажлыг хийсээр ирсэн. Айвенхоу ирэх сард хэд хэдэн єндєр хэтийн тєлєв бvхий цооногуудыг єрємдєхєєр тєлєвлєж байгаа юм. Эдгээрийн зарим нь ємнє нь єрємдлєгєєр шалгагдаагvй хэсэг бєгєєд харин зарим хэсэг нь цєєхєн хэдэн єрємдлєгтэй байгаа юм. Энэхvv талбай нь ойролцоо орших Эрнест Хенри уурхай болон Ємнєд Австралийн Олимпик Дам зэрэг том хэмжээтэй, єндєр агуулгатай тємрийн ислийн зэс алтны ордтой геологийн хувьд тєстэй бєгєєд хэтийн тєлєв маш сайтай гэдэгт Айвенхоу итгэлтэй байгаа юм. Баруун хойт Квийнсландын хvдрийн бvс нь дэлхийн хэмжээнд нэртэй металл vйлдвэрлэгч бvсvvдийн нэг юм. Энэ бvсийн хэмжээнд Сентури, Иза уул, Хилтон груп, Каннингтон, Лади Лоретта болон Дугалд гол зэрэг холимог металлын ордууд, Эрнест Хенри, Осборн зэрэг ТИЗА, Тик уулын алтны болон Мари Катлины газрын ховор элемент мєн Валхаллагийн ураны ордууд байршдаг. Эрнест Хенри зэс-алтны уурхай нь Клонкарри тєслєєс зvvн хойшоо 38 км-т байршдаг бєгєєд тэрээр ил уурхайгаасаа жилд ойролцоогоор 10 сая тонн хvдэр авч 100000 тонн зэс болон 125000 унци алт бvхий 360000 тонн баяжмалыг vйлдвэрлэдэг. Эрнест Хенри тєсєл нь баруун хойд Квийнсландын дэд бvтцийг хєгжvvлэхэд гол хурдасгагч нь болсон тvvхтэй юм. Тvvний шинээр хийж бvтээсэн болон сайжруулсан ажлуудыг дурдвал, 115 километр урттай усны хоолой тавих, Иза уулын нvvрсээр болон байгалийн хийгээр ажилладаг Мика Крийк Цахилгаан Станцийн vйл ажиллагааг сайжруулах цахилгаан дамжуулах шугам татах, онгоцны шинэ буудал барьж агаарын тээврийн vйлчилгээг сайжруулсан зэрэг багтах бєгєєд энэ нь Айвенхоугийн Клонкарри уурхайн vйлчилгээ явуулахад хангалттай боломжтой юм. 2001 оны 7-р сарын 17-нд Айвенхоу єєрийн Оюу Толгой тєсєл дээрээ “хэтийн тєлєв бvхий порфирийн алт, зэс ба молибдений хvдэржилт” Баруун Ємнєт Оюу бvсийг олсноо зарласан нь тvvний Оюу Толгой дахь гол нээлтvvдийн эхлэл нь байсан юм. 1994 оны 11 сарын 3-нд Айвенхоугийн тэргvvлэгчдээр ахлуулсан Даймонд Фийлд Ресорсизийнхон никель, зэс болон кобальт агуулсан “хэтийн тєлєв бvхий холимог металлын хvдэржилт” олсноо зарласан бєгєєд тэр нь Зvvн Канадад Войсейгийн никелийн аварга том орд болсон юм. Энэ удаагийн техникийн мэдээлэл нь Австралийн Геологийн Судалгааны Институтын N1 43-101 зэрэглэлтэй геологч Жеймс Хийпийн мэдээлэл дээр vндэслэгдсэн. Хийп нь Айвенхоу Клонкарригийн ажилтан бєгєєд тэрээр энэ тєрлийн хvдэржилт ордын талаар нэлээд туршлагатайгаас гадна тэрээр єєрийнхєє ажил vйлсээрээ Ашигт малтмал, Хvдрийн нєєц, Хайгуулын vр дvнгийн тайлан болох Австралийн Кодексийн 2004 оны хэвлэлд тодорхойлсноор Мэргэшсэн ажилтангаар шалгарсан юм. Бvх дээжvvдийн шинжилгээг Австралийн Таунсвилле дахь SGS-ийн шинжилгээний лабораторид хийлгэсэн. Айвенхоугийн хувьцаа нь Нью-Йорк, Торонто болон Австралийн Хєрєнгийн биржvvд дээр IVN нэрээр арилжаалагддаг.
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||