Хятад дахь Тєслvvд


Євєр Монгол дахь Хайгуулын Хамтарсан Компани | 217-дугаартай алтны тєсєл дэхь хамтарсан компани (Чанг Шан Хао)

Айвенхоу Майнз компани Хятад Улсын Євєр Монголын Єєртєє Засах орны нутагт алт, зэс, мєнгє, молибден болон бусад эрдсийн баялгийг хайх, vйлдвэр байгуулах чиглэлээр дєрвєн vндсэн тєслийг хэрэгжvvлэхээр Хятадын талын vйлдвэрvvдтэй иж бvрэн хамтарсан компаниудыг байгуулж эхлээд байна.

Айвенхоу нь мєн Торонтогийн Хєрєнгийн Бирж дээр бvртгэлтэй (худалдааны симбол нь JIN) олон нийтийн компани болох Жиншанг Алтны Уурхайтай хамтран, хамтарсан компани байгуулж, тvvгээрээ дамжуулан Хятад улсын нутагт алт, мєнгє, зэс, цагаан алтны бvлэг металлын хайгуул хийж байна. Жиншангийн Євєр Монгол дахь 217-р Алтны Тєсєл, Юнань муж дахь Цагаан алтны Тєслийг хэрэгжvvлэхэд Айвенхоу компани хамтран оролцох эрхтэйгээс гадна Жиншанг компаний Хятадад шинээр нээсэн бvх эрдэс баялгийн тєслvvдэд хамтран оролцох эсэхээ эхлэн шийдвэрлэх эрхтэй болно. Дээрх тохиолдлуудад уг баялгийг vйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах замаар Айвенхоу компани эзэмшлийн давуу эрх олж авах боломжтой байгаа. Жиншанг алтны уурхайн вэб хуудас http://www.jinshanmines.com руу орж компанийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл авна уу. Энэ линк дээр дарснаар та Айвенхоу Майнзийн вэб хуудаснаас гарч байгааг анхаарна уу. Мєн Жиншангийн алтны уурхайн вэб хуудасны талаар Айвенхоу ямар нэгэн хариуцлага хvлээхгvй болно.



Євєр Монгол дахь Хайгуулын Хамтарсан Компани

2003 оны тавдугаар сард Айвенхоу Майнз компани ба Бээжин дэх Хятадын Vндэсний Тємрийн бус Металлын Vйлдвэрийн Корпорацийн салбар болох Євєр Монголын Хуаюу Геологи ба Эрдсийн Баялгийн Хайгуулын компанийн хооронд Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Орны нутаг дэвсгэрт алт, зэс, мєнгє болон бусад металл, эрдэс баялгийн хайгуул хийх, уурхай болон боловсруулах vйлдвэр байгуулах (“ Хуаюу” ) хамтарсан vйлдвэрийн хэлэлцээрт гарын vсэг зурсан.

Уг хэлэлцээгээр Айвенхоу компани Євєр Монголын нутагт порфирын тєрлийн алт-зэсийн орд болох Облага уурхайг оролцуулаад 400 хавтгай дєрвєлжин километр талбайг хамарсан хайгуулын болон уул уурхайн лиценз бvхий талбайд 80 хувийн эрхийг эзэмших зєвшєєрлийг олж авсан. Мєн Айвенхоу ба Хуаюу компаниуд Облага уурхайг ашиглах эрхийг эзэмшиж буй талтай худалдан авалт хийхээр хэд хэдэн бие даасан хэлэлцээрvvдийг явуулж эхлээд байна.

Євєр Монгол нь Хятадын бие даасан томоохон районуудын нэг бєгєєд 1.18 сая хавтгай дєрвєлжин километр газар нутгийг эзлэн оршдог, Орос болоод Монгол улсуудтай хиллэдэг Хятадын хойд хил болно. Уг бvс нутаг газрын ховор элемент, єнгєт болоод vнэт металлууд, нvvрсний асар том ордуудтай.

Облага уурхай нь одоогийн байдлаар бага хvчин чадлаар Хятадын орон нутгийн уурхайчид далд аргаар ашиглаж буй алт-зэсийн уурхай юм. Уг уурхай нь Євєр Монголын Баруун хэсэг, Баяннуур аймгийн нутагт, Айвенхоугийн Монгол улсын ємнєд хэсэг дэх зэс ба алтны порфирын Оюу толгойн ордоос ємнє - баруун ємнє зvгт ойролцоогоор 220 километр зайтай оршино. Уурхайн ойр орчмын геологи ба тектоникийн тогтоц нь хєрш зэргэлдээх Монгол улс дахь Оюу Толгойн орд болон бусад хэд хэдэн хэтийн тєлєв бvхий зэс-алтны илрэцvvдийг агуулж буй порфирын бvстэй ихээхэн тєсєєтэй байгаа тул Айвенхоу энэ газарт хайгуулын лиценз авсан байгаа.

Облага уурхай ба тvvний ойр орчмын алт-зэс-молибдений илрэцvvд нь єргєн хvрээнд метаморфжсон дунд-Палезойн галт уулын, андезитаас дацитын найрлагатай эффузив, туф, игнимбрит, гранит, монцодиорит зэрэг интрузив болон тунамал чулуулгийн хойноос урагш чиглэсэн бvсэд оршино. Облага дахь эрдэсжилт нь зvvн-хойд зvгт 220 километр орчим зайтай орших Оюу Толгойн орд дахь порфирийн тєрлийн эрдэсжилтийн суурь гэж vзэж буй vндсэн тектоник бvтэцийн зvvнээс баруун тийш чиглэсэн салаанд байрладаг.

Облага дахь єндєр агуулга бvхий алт– зэсийн эрдэсжилт галт уулын бvрдлийн тєв орчимд байх бєгєєд дацит, андезитийн пирокластик болон эпикластикуудаас бvрдэнэ. Эдгээр биетvvд кварц диорит порфирын бvлэг дайкуудаар болон эрдэсжилтийн дараах андезит, андезит-базальтын дайкуудаар огтлогдсон. Алт зэсийн эрдэсжилт бvхий скарнтай холбогдсон цагирган структур бvтэц уурхайн талбай дахь дайкуудын байршлыг тодорхойлж єгдєг байна. Тєслийн талбай дахь хойд-ємнєд структур бvтэц нь чулуулгийн дээжлэлтээр дээд тал нь 26.9грамм/тонн алт, 3.1 хувийн зэс агуулсан, хvчтэй цахиуржсан, порфирийн тєрлийн кварц-халькопирит-молебдинит-пирит-борнитийн нарийн судлуудтай.

Серицит – кварцын хувирлын эрчимжилт нь мєн одоогийн Облага уурхайгаас зvvн тийш 400 метрт улам ихсэж, улам тєвлєрч ирж байгаа нь єєр нэг далд порфирийн бvс байгааг зааж байна.

Облага уурхай дахь єндєр агуулгат алт-зэсийн скарнаас Айвенхоу чулуулгийн дээж аван шинжлэхэд дээд тал нь 48.21грамм/тонн алт, 7.02 хувийн зэсийн агуулга гарсан бєгєєд Айвенхоугийн явуулсан чулуулгийг зурваслан дээжлэх эхний хєтєлбєрийн хvрээнд авагдсан 115 ширхэг дээжийн 34 хувь нь 1грамм/тонн-оос дээш агуулга бvхий алт, 1 хувиас дээш агуулга бvхий зэс агуулж байна. Зэс– алтны єндєр агуулгууд нь зэсээр баялаг гранитийн скарнууд ба бага агуулгат эпидот скарнуудад хєндлєн чиглэлдээ бvс vvсгэн шилжсэн албит-серицит-кварцын хувирал бvхий метаседиментийн линзvvдтэй хамааралтай болох нь тогтоогдоод байна. Уг єндєр агуулга бvхий эрдэсжилт нь хагас босоо микродиорит дайкуудын орчинд биет vvсгэж байгаа бєгєєд илvv том хэмжээ бvхий алт-зэсийн порфирийн хараахан нээгдээгvй системтэй холбогдож байгаа гэж таамаглаж байгаа.

Облагагийн орчин дахь классик зон бvхий скарнууд, хуудаслаг кварцын судлууд, алт-зэсийн зохих ёсоор анхаарал татаж буй агуулгууд болоод олон шатлал бvхий порфирын интрузивvvд нь алт зэсээр баян, порфиртой холбоотой орчины олон шинж чанаруудыг харуулж байна. Алт (грамм/тонн) ба зэсийн (%) агуулгын хоорондох харьцаа 2:1-ээс дээш байгаа нь Оюу толгойн орд газар дахь Баруун Ємнєд Оюугийн бvсэд тохиолдож байсантай ойролцоо байна.

2003 оны наймдугаар сард Айвенхоу Майнз Хятадын засгийн газрын байгууллага/корпорацуудтай хамтран Хятадын Євєр Монголын Єєртєє засах орны нутагт алт, зэс, мєнгє, молибдень болон бусад эрдсийн баялгийн хайгуул хийх, vйлдвэр байгуулах гурван тєслийг хэрэгжvvлэхээр зорилгоор иж бvрэн хамтарсан vйлдвэрvvдийг байгуулж эхэлсэнээ зарласан байгаа.

Тус гурван шинэ тєсєл тус бvрд Айвенхоу 80 хувийг эзэмших эрх олж аваад байгаа. Уг гурван тєсєлд Айвенхоу компанийн зvгээс єгсєн эхний vнэлгээгээр хvчтэй хувирал ба структурийн vргэлжлэл бvхий єндєр агуулгатай, олон шаталсан, алт болон алт-зэс-мєнгєний эрдэсжилтийн илрэц байгааг тогтоосон. Монгол улсын ємнєд хэсэг дэх Айвенхоугийн Оюу Толгой хэмээх зэс болон алтны порфирийн тєсєл дээр vvсгэсэн геологийн моделиуд болон Айвенхоугийн геологийн багийн ажиллаж байсан бусад эпитермаль тєрлийн ордуудад хийгдсэн моделиуд дээр vндэслэсэн, єндєр ач холбогдол бvхий цэгийг тогтооход чиглэсэн хайгуулын идэвхитэй хєтєлбєрийн дагуу уг тєслvvдийг сонгож авсан болно.

Айвенхоу тєсєл тус бvр дээр єндєр агуулга бvхий эрдэсжилтийн цар хvрээг иж бvрэн тодорхойлох зорилгоор геологийн нарийвчилсан vнэлгээнvvдийг хийж байгаа бєгєєд геофизик, хєрсний дээжлэлт, сувган хайгуул болон алмаазан єрємдлєгийн ажлуудыг багтаасан идэвхтэй хайгуулын хєтєлбєрийг хэрэгжvvлж байна.

эхэнд


217-дугаартай алтны тєсєл дэхь хамтарсан компани (Чан Шан Хао)

Жиншан нь салбар компаниудаараа дамжуулан 217-р алтны баялагийн 96.5 хувийг эзэмшиж байна. Уг эзэмшил дээр 1,000,000 ам.доллараас доошгvй хэмжээний хєрєнгийг байршуулан зарцуулсан нєхцєлд Айвенхоу тухайн баялагт тvшиглэн vйлдвэрлэл явуулах Техник Эдийн Засгийн Vндэслэлийг боловсруулсны дараа уг тєслийн 60 хувийг эзэмших анхны давуу эрхийг олж авах юм. Энэхvv эхний сонголтын дараах vр дvнгээр Жиншангийн оролцооны эрх буурч 36.5 хувьд шилжинэ. Техник Эдийн Засгийн Vндэслэл хийгдсэний дараагаар Айвенхоу уг ордыг ашиглалтанд оруулахад шаардагдах санхvvжилтийн асуудлыг зохицуулах замаар уг баялаг дээрх єєрийн эзэмшлийн эрхийг 76.5 хувь хvртэл єсгєх хоёр дахь сонголт байгаа. Хоёр дахь энэхvv хуваарилалтаар Жиншангийн эзэмшлийн эрх буурч 20 хувьд шилжинэ. Vйлдвэрлэл явагдах vед Айвенхоуг уг тєсєлд оруулсан капитал хєрєнгє оруулалт ба Жиншангийн оролцооны ємнєєс оруулсан хєрєнгийг ашиглалтын эхэн vеийн vйлдвэрлэлийн ашгаас буцаан суутгаж дуустал Жиншангийн эзэмшиж буй 20 хувьд ноогдох ашиг олгогдохгvй.

217-р алтны тєсєл нь 36 хавтай дєрвєлжин километр талбай дахь хайгуулын лицензийг эзлэх бєгєєд Бээжингээс баруун хойш ойролцоогоор 650 километр зайтай оршино. Тєслийн талбай руу Бээжингээс єдєр тутам онгоцны нислэг явагддаг Бугат хотоор дамжин тус хотоос хойш 160 километр хатуу хучилттай зам ба 40 километр хайрган замаар хvрч очно. 217-р алтны тєсєл нь Монгол Улс дахь Айвенхоу Майнз компаний зэс-алтны нєєц нээсэн Оюу толгойн (Turquoise hill) орд газраас ємнє зvгт 160 километр зайтай оршино. Тухайн талбайн логистик маш таатай бєгєєд Айвенхоугийн Оюу толгойн тєсєлтэй холбогдох боломжит шугам гэж тооцогдож буй цахилгаан эрчим хvчний хангамжийн шугам болон тємєр замын шугам тус газраас зvvн тийш 40 км зайтай оршино.

2002 оны арваннэгдvгээр сард Жиншангийн алтны уурхай нийтдээ 5000 метрийн урттай 23 ширхэг цооногийг алмазан єрємдлєгийн тусламжтайгаар єрємдєх хєтєлбєрийг Хятадын Євєр Монголын Єєртєє засах орны нутаг дахь Алтны 217-р Тєсєл дээр гvйцэтгэсэн. Цооногийн бvх дээжийг ASL –ийн Ванкувер хот дахь Кемекс Лабораторид хvргvvлж, агуулгын шинжилгээ хийлгэсэн. Агуулгын шинжилгээний хариу 2003 оны эхээр бvрэн гарах боломжтой гэж таамаглаж байна.

эхэнд