|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Хvрэл Vнэгт (Алт-Зэс) Энэхvv шинээр илрvvлсэн район нь Шvтээний талбайгаас зvvн хойд зvгт сунаж тогтсон 100 км vргэлжлэх, ихээхэн найдвар бvхий алт, зэсийн порфирийн бvсэд байрлах бєгєєд уг районд Девонийн сvvл vеэс Цэрдийн галавын эхэн vед эрдэсжсэн бусад сайн хадгалагдаж vлдсэн порфир ба скарны системvvд агуулагдаж байна. Айвенхоу Майнз Хvрэл Vнэгтийн районыг 100%, мєн дээрх бvсийн ихэнх талбайг эзэмшиж байна. Хvрэл Vнэгт бол Монгол дахь уйгагvй хайгуулын ажлын vр дvн бєгєєд их хэмжээний лицензит талбайг хамарсан системтэй хайгуулын ажлын vр дvнд алт, зэсийн агуулгын єндєр гажил бvхий районыг нээгээд байгаа билээ. “Энэ районы янз бvрийн байршлаас авсан чулуулгийн дээжvvдэд алт зэсийн агуулга єндєр байгаа нь хvдэржилт ихтэй томоохон алт-зэсийн порфирийн системийн шинж тэмдэг болж байна. Алт-зэсийн агуулга ихээхэн єндєр кварцын судлууд, нэг чигийн талстжилтын текстур, турмалины судлууд болон брекчи зэрэг нь порфирийн интрузивийн хvдэржсэн дээд хэсэг нь хадгалагдан vлдсэнийг харуулж байна” гэж ноён Дуглас Кирвин хэлжээ. Хvрэл Vнэгтийн район нь Хvрэл Vнэгт, Зvvн Vнэгт, Баруун Vнэгт, Турмалины толгой гэсэн алт агуулсан порфирийн дєрвєн талбайгаас бvрдэж байна. Эдгээр талбайнууд нь Девоны настай галт уулын болон тунамал чулуулгийн нэгдэлд тvрж орсон монцодиорит, гранодиорит интрузивтэй эвшил бvхий 14 км vргэлжлэх хувирал, эрдэсжилтийн зурваст оршиж байна. Дээрх талбайнуудыг топо зураглал, геофизикийн судалгаа, их хэмжээний штуфын дээжлэлтэд vндэслэн тогтоожээ. Саяхан хийгдсэн хээрийн соронзон зураглалаас vзвэл талбайнуудын зарим нь тєвдєє соронзон утга багатай, тvvний гадуур хvрээлсэн цагирагт соронзон утга єндєр байгаа нь алтаар баялаг бусад порфирийн системvvдтэй тєстэй байгаа бєгєєд соронзон эвдрэлийн хувиралтай холбоотой байна. 2004 онд гvйцэтгэсэн хээрийн судалгаагаар 5701 штуфын дээж авч (Хvснэгт 1), 1729 км шугам хамарсан гадаргуугийн соронзон зураглал хийжээ. Ажлын дийлэнх хэсэг Хvрэл Vнэгтийн хэсэгт тєвлєрсєн ба тэнд нийт 2862 штуфын дээж авснаас алтны агуулга дунджаар 0,51 гр/тонн байв. Харин арай хожуу тогтоогдсон Баруун Vнэгтийн талбайгаас авсан 266 штуфын дээж дунджаар 3,1 гр/тонн алтны агуулгатай байсан байна. Мышьяк, хар тугалга, молибдений орц ихэнх талбайд нилээд хэмжээгээр илэрчээ. Хvснэгт 1: 5701 штуфын дээжний шинжилгээний товч vзvvлэлт
Дєрвєн гол талбайн тухай товч дvгнэлт Хvрэл Vнэгт Уг талбайн алт-зэс-молибден-мышьякийн эрдэсжилт нь кварцын судлуудын хучаас, тvvнийг дагалдсан олон фацитай интрузив комплекс дэх кварц диорит порфирийн дэл судалд тєвлєрсєн кварц-альбит-серицитийн хувиралтай эвшил vvсгэж байна. Хvрэл Vнэгтийн бvсийн суналын хэмжээ баруун хойд чиглэлд ойролцоогоор 1500 м vргэлжлэх ба єргєн нь 200-400 м-ийн хооронд хэлбэлзэж байна. Хvрэл Vнэгтийн бvсээс авсан 2862 штуфын дээжний 534-ийнх нь шинжилгээний хариунд алтны агуулга 0,5 гр/т-оос дээш, эдгээрийн дотор 166 дээжнийх 2,0 гр/т-оос дээш, мєн хамгийн дээд тал нь 46,50 гр/т байв. Нийт 577 дээжний шинжилгээний хариунд зэсийн агуулга 0,5%-иас дээш, эдгээрийн дотор 98 дээжнийх 2%-иас дээш, хамгийн дээд тал нь 8,1% байлаа. Зvvн Vнэгт Зvvн Vнэгт нь Хvрэл Vнэгтийн бvсийн зvvн хойд талд ойролцоогоор 3,5 км зайд суналын дагуу тогтжээ. Эдгээр хоёр бvс нэг ижил монцодиорит-гранодиорит интрузив комплекст агуулагдсан байна. Алт-зэс-молибденээр хvдэржсэн сульфидийн судланцарууд болон кварцын судлууд нь шохой-хужирын (актинолит-альбит-серицит-кварц) хувиралтай эвшил vvсгэсэн байна. Зvvн Vнэгтийн бvсээс авсан 1831 штуфын дээжний алтны дундаж агуулга 0,94 гр/т, vvнээс 116 дээж 2,0 гр/т-оос дээш, хамгийн дээд тал нь 109 гр/т байв. Нийт 216 дээжний шинжилгээний хариунд зэсийн агуулга 0,5%-иас дээш, эдгээрийн дотор 34 дээжнийх 2%-иас дээш, хамгийн дээд тал нь 11,6% байлаа. Баруун Vнэгт Тойм судалгааны vр дvнд Хvрэл Vнэгтийн бvсээс баруун хойш 4,5 км зайд алт-мышьяк-хар тугалга±мєнгєний эрдэсжилт кварц-гематитийн цуварч тогтсон судалд буйг илрvvлжээ. Эдгээр нь эвэржин бvхий алевролит, элсжин, бага болон дунд хэмжээний галт уулын чулуулгийн нэгдэлд тvрж орсон диорит порфирийн нарийхан дэл судалтай эвшил vvсгэсэн нь ажиглагдаж байна. Судлууд 1500м х 350 м-ийн талбайд тарж байрласан ба тэндээс штуфын дээж 266-г авахад алтны дундаж агуулга 3,08 гр/т, хамгийн дээд тал нь 53,4 гр/т байснаас гадна шинжилгээгээр мєнгє, суурь металлын гажил илэрчээ. Турмалин толгой “Турмалин толгой” талбайн алт-зэсийн хvдэржилт бvхий турмалин-гематитийн судлуудын гарш ойролцоогоор 6 хавтгай дєрвєлжин км талбайг хамрах ба олон фацитай монцодиорит-гранодиорит штокт агуулагдсан байна. Хvдэржилтийн бvсийн суналын урт наад зах нь 1,5 км бєгєєд аль аль талдаа vргэлжлэх боломжтой. Хvдэржсэн судал болон брекчийн єргєн ихэвчлэн 6 м-ээс бага боловч судлын огтлолцол хэсгээрээ 20 м хvртэл єргєн байна. Энэ хэсгээс авсан нийт 742 штуфын дээжний 165-ын алтны агуулга 0,5 гр/т-оос дээш, тэдгээрийн дотор 52 дээжнийх 2,0 гр/т-оос дээш, мєн хамгийн дээд тал нь 26,7 гр/т байлаа. Хийгдэж буй хайгуулын ажил, тєлєвлєгєєт єрємдлєг Геологийн зураглал хийх ажил нийт Хvрэл Vнэгтийн талбайн хэмжээнд vргэлжилж байна. Айвенхоу Майнзын хайгуулын багийнхан дээрх бvсээс, мєн тодорхойлогдоод буй структурын зурвасын дагуу алт-зэсийн порфирийн хvдэржсэн талбай нэмж илрvvлэх магадлал єндєр байна гэж vзэж байгаа ажээ. Нарийвчилсан албадмал туйлшралын болон хvндийн хvчний судалгааг удахгvй эхлvvлэхээр зэхэж байгаа бєгєєд тvvнтэй зэрэгцvvлэн єрємдлєгийн ажлыг 2005 оны хээрийн ажлын улиралын эхээр эхлvvлэхээр тєлєвлєж байна. Мэргэшсэн ажилтан Айвенхоу Майнз компанийн Хайгуул эрхэлсэн Дэд Ерєнхийлєгч Дуглас Кирвин нь Канадын Vндэсний стандарт NI 43-101-ийн шаардлагыг хангасан мэргэжлийн геологч бєгєєд тус компанийн Монгол улсад хэрэгжvvлж буй бvсчилсэн хайгуулын хєтєлбєрийг удирдах, Хvрэл Vнэгтийн районы хайгуулын vр дvнгийн талаархи мэдээллийг бэлтгэх ажлыг удирдах vvрэг гvйцэтгэж байгаа болно. Хvрэл Vнэгтийн талбайгаас авсан дээжинд SCS Analabs Pty. Ltd компани Улаанбаатар дахь лабораторидоо шинжилгээ хийсэн болно. Танилцуулга vзэх(PDF файл 399 KB) |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||