Бакирчик


Тойм

Казакстан дахь Айвенхоу Майнзийн vйл ажиллагаа нь Бакирчикийн алтны уурхайг эзэмшиж байгаа Бакирчик Майнинг Венчурт тєвлєрдєг юм. 1999 оны хоёрдугаар сард Айвенхоу Майнз єєрийн хамтарсан vйлдвэрийн хоршигч GTL Ресоурсес PLC буюу хуучнаар BKG Ресоурсес PLC компанитай тухайн тєслийн (одоо уг компани хэдийнээ эзэмшихээ болисон) vлдэж буй 20 хувийг эзэмшихээр гэрээ хийсэн. 1999 оны наймдугаар сард Айвенхоу Майнзийн бvрэн эзэмшилд байдаг салбар компани Тєв Азийн Майнинг Ltd ба Бvгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газар хооронд байгуулсан Бакирчик Майнинг Венчурийн гэрээнд нэмэлт єєрчлєлт оруулсан. Уг єєрчлєлтєєр Тєв Азийн Майнингийн vлдэгдэл тєлбєр 30 сая ам долларыг чєлєєлж, хариуд нь Тєв Азийн Майнинг уг тєслийн З0 хувийг Засгийн газарт буцаан эзэмшvvлсэн. Vvний vр дvнд уг 30 сая ам долларын єр Айвенхоугийн балансаас хасагдаж, улмаар Айвенхоу тухайн тєслийн єртгийг хэвийн хэмжээнд нь хvртэл бууруулсан юм. Одоо Айвенхоу Майнз Бакирчикийн уурхайн 70 хувийг эзэмшиж байна.

Тєслийн эхэн vеийн жилийн хvчин чадал жилд 125000 унц алт байх инженерийн суурь судалгааг хийж гvйцэтгээд байна. Уг уурхай алтны vнэ єсєхийг хvлээн 1998 оны нэгдvгээр сараас хойш консервацид байгаа.

Казакстан нь хуучин Зєвлєлт Холбоот Улсын vеэс байгалийн эрдэс баялгийн гол тєвvvдийн нэг байсаар ирсэн уламжлалтай. Казакстан нь зэс, хар тугалга, цайр, тємєр, никель болон алт зэрэг олон тєрлийн эрдсийн баялгаар баян орон юм. Бакирчикийн алтны уурхай нь зvvн Казакстанд бvс нутгийн засаг захиргаа, удирдлагын тєв болох Семипалатинск ба Усьт-Каминогорсктой ойролцоо оршино. Зvvн Казакстаны эдийн засгийн ач холбогдол нь тvvний асар их байгалийн баялгийн потенциалд агуулагдаж байдаг бєгєєд Бакирчикийн алтны уурхай уг бvс нутаг дахь хамгийн чухал ач холбогдол бvхий алтны орд газар юм.

Географик

Казакстан улс нь ойролцоогоор 2,717,000 хавтгай дєрвєлжин милл нутаг дэвсгэрийг эзлэн орших бєгєєд Тєв Азийн хамгийн том улсуудын нэг юм. Уг улс нь баруун ємнєд хэсгээрээ Узбекстан, Туркменистан улсуудтай, зvvн ємнєд хэсгээрээ Киргизстан, Хятад улсуудтай, хойд хэсгээрээ Оросын Холбооны улстай хиллэнэ. Хvн амын тоо 16.6 сая гаруй. Улсын албан ёсны хэл Казак боловч Орос хэлээр хамгийн єргєн дэлгэр ярилцана. Алмата нь зvvн ємнє зvгт орших хуучин нийслэл байсан бєгєєд Казакстаны хамгийн том хот болно. Засгийн газар одоо улсынхаа хойд-тєв бvсэд Акмола хотыг шинэ нийслэл болгон байгуулж байна.

Бакирчикийн хуучин уурхай

Бакирчикийн алтны уурхай 1956 оноос эхлэн алт олборлож эхэлсэн бєгєєд энэ хугацаанд гурван сая гаруй тонн хvдрийг ил болон далд уурхайн vйл ажиллагааны явцад олборлосон. Тєслийн талбай 17 километр гаруй урттай газарт vргэлжилнэ.

Ойрын хугацаанд алтны vнийн тvвшинд гарсан бууралттай холбоотойгоор уурхайн єртєг зардлуудыг бууруулахын тулд Айвенхоу Майнз Бакирчикийн алтны тєслийг 1998 оны нэгдvгээр сараас эхлэн консервацид оруулсан. Компанийн зvгээс уг тєслийг хариуцсан хэвээр байгаа бєгєєд тєслийн санхvvжилтийн болон боломжит хувилбараар хамтарсан vйлдвэр байгуулах боломжийг vргэлжлvvлэн судлах замаар уурхайг ажиллуулах тєрєл бvрийн хувилбаруудыг судлан хайж байна.1998 оны туршид Айвенхоу Майнз компани Дринкард Металокс Инкийн дизайны дагуу Кваернер Металлзын туслалцаатайгаар туршилтын vйлдвэр байгуулан ажиллуулж, гидро металлургийн дэвшилтэт боловсруулалтын аргуудыг ашиглан Бакирчикийн хvдрээс алт авалтын хэмжээг огцом дээшлvvлэх боломж байгаа эсэхийг судалсан.

Байршил ба зам харилцаа

Бакирчикийн алтны уурхай Зvvн хойд Казакстанд, хуучин нийслэл Алматы хотоос зvvн хойш ойролцоогоор 1,100 километр зайд, Семипалатинскээс зvvн урагш 160 километр, Усьт-Каменогорск хотоос баруун зvгт 100 километр зайтай оршино. Уурхай нь Ауезов сууринд орших бєгєєд уг суурин нь уурхайн vйлчилгээний тєв болох ба 7000 орчим хvн ам оршин сууна.

Алматы нь олон улсын нисэх онгоцны буудалтай бєгєєд Европ болон Азийн голлох олон улсын хэмжээний агаарын компаниуд vйлчилдэг. Алматыгаас Семипалатинск ба Усьт-Каменогорск хотуудын аль алин уруу арилжааны агаарын нислэгээр болон хатуу хучилттай замаар хvрч очих боломжтой. Ауезов суурин уруу болон уурхай уруу Семипалатинск ба Усьт-Каменогорск хотуудын аль алинаас сайн чанарын хатуу хучилттай болон хайрган хучилттай замаар машинаар хоёр цаг яваад хvрнэ. Европ, Тусгаар улсуудын хамтын нєхєрлєлийн орнууд ба Хятадыг холбосон тємєр замын Чарск єртєє уурхайн талбайгаас баруун зvгт 42 километр зайтай оршино.

Геологи

Бакирчикийн алтны орд газар нь Калба-Наринскийн структур зон дахь Доод болон Дунд Карбоны (Палезойн) vеийн Калбинскийн синклинор бvтэц бvхий далайн тунамалын тєв хэсэгт оршино. Уг газар нь баруун хойш чиглэсэн бvсийн хос хагарлаар хашигдсан 10–аас 15 километрийн єргєнтэй зурвас газарт хамаарах бєгєєд Баруун талаар нь Кабинскийн хагарлын бvс, зvvн талаар нь Зvvн хойдын эвдэрлийн бvс оршино. Хєндлєн огтолсон хоёр vндсэн бvс нь Кызылийн эвдрэл (KZS) ба Параллель зон (PZ) болно. Эдгээр эвдэрлvvдийн доторхи алт агуулсан бvх линзvvдийн эрдэсжилтээр илvv сайн хэсгvvд нь эвдэрлvvдийн огтлолцлуудын ойролцоо оршино.

Алтны ордууд нь Кызылийн эвдрэлийн дотор орших хэд хэдэн цуврал эрдэсжсэн линзvvдээс бvрдэнэ. Уг эвдрэл нь зvvнээс баруун тийш чиглэсэн уналттай бєгєєд уналтын єнцєг нь хойд зvгт 35 0 -40 0 . Эвдрэл нь 11.5 километр урттай хvчтэй эвдрэлд орсон тунамал чулуулгаас бvрдэнэ. Кызылийн эвдэрлийн доторхи алтны эрдэсжилт нь Кокпечтийн Формацын карбонд агуулагдах цахиур, элсэн чулуу, шаварлаг чулуулагт орших 1, 3-4-5, 8, 9-10 ба 12 хэмээн дугаарлагдсан эрдэсжилтийн таван зонд оршино. Эдгээр эрдэсжилт агуулсан линзvvдийн хэлбэрийг гадаргаас 1000 метр хvртэл босоо гvнд алмазан єрємдлєгийн тусламжтайгаар тогтоосон.

Эрдсийн нєєц

Австралийн Перт дэх Минпрок Инженерс Лимитед 1996 оны 12-р сард Бакирчик Майнинг Венчурийн Техник Эдийн Засгийн Vндэслэлийг боловсруулсан. Тєслийн талбай дахь нєєц эцэслэн тогтоогдоогvй боловч уг Техник Эдийн Засгийн Vндэслэлээр баталгаажсан, бодит ба боломжит нєєцийг нийтэд нь ойролцоогоор 13 сая унци алт гэж тооцсон. Уг нєєц нь Минпрокийн Техник Эдийн Засгийн Vндэслэлийн талбайн хvрээнд бодогдсон 10.5 сая унци, уг Техник Эдийн Засгийн Vндэслэлийн талбайн хvрээнээс гадагш Калифорнийн Сан Рамон дахь Вестерн Сервисэс Инженерингийн тооцоолсон нэмэлт 2.5 сая унци алтны нєєцєєс бvрднэ.

1997 онд хамтарсан vйлдвэрийн зvгээс Кваернер Металлзтай уг тєслийн Инженерийн суурь тайланг бэлтгvvлэхээр гэрээ хийсэн. Уг тайлангийн vр дvнгээр уурхайгаас жилд 512,500 тонн хvдэр олборлож (флотациар баяжуулах хvдрийн хэмжээг 150,000 тонн хvртэл бууруулан 37,500 тонн баяжмалыг уламжлалт аргаар vйлдвэрлэж, Бакирчикт нэмж байгуулах Карбон-ин-Лийч vйлдвэрт боловсруулах 362,500 хvдэртэй хослуулах замаар) жилд ойролцоогоор 120,000 аас 130,000 унци алт vйлдвэрлэх боломжтой гэж дvгнэсэн. Кваернерийн тайланд vйлдвэрлэл эхэлсэн нєхцєлд эхний таван жилд ашиглалтын зардал нэг унци алт vйлдвэрлэхэд 200 ам.доллараас доош, тайлангийн 15 жилийн хугацаанд дундажаар 214 ам.доллар байна гэж тооцоолсон.

эхэнд


Зургууд, Фото зургууд

6.5м x 4.5м хэмжээтэй Карбон-ин-Лийч уусгалтын танк

Карбон-ин-Лийч уусгалтын хэсэг

Нунтаглах тээрэм, Циклон

Бутлагдсан хvдрийг шалгаж байна

Бутлалтын хэсэг

Алт энэ байна

Vйлдвэрийг хvдрээр тэжээх хэсэг

Чанарын хяналт

Хаягдлын хоргvйжvvлэлт

эхэнд